Newsletters

Weekly Newsletter #9

Танд Энэ Өдрийн Мэнд Хүргэе!

Энэ долоо хоногийн мэдээллийн тоймд:

  • EducationUSA Mongolia Подкаст цувралын шинэ дугаар
  • Сургалт хөтөлбөрүүдийн төгсөлтийн арга хэмжээ 
  • Community College-ын үзэсгэлэн
  • Тэтгэлэгийн мэдээлэл
  • Ковид-19 мэдээлэл
  • Долоо хоногийн шинэ үгс
  • Долоо хоногийн онцлох эшлэл
  • EducationUSA-гийн зѳвлѳхүүдтэй цаг товлон үнэ тѳлбѳргүй зѳвлѳгѳѳ авах
  • EducationUSA Mongolia Newsletter-т найзаа урих

EducationUSA Mongolia Подкаст цуврал

Image may contain: 1 person, text that says 'EDUCATIONUSA MONGOLIA PODCAST#24 amepиKT cypaлucaH mиHий TYYX aHy-blH 3acrийH ra3pblH 100% T3Tr3л3rT3й GLOBAL UGRAD xoTeл6opийH Tercr4 Education USA o.mиw33л SA AMERICAN UNIVERSITY'

Подкаст #24

Подкастын маань энэ удаагийн зочноор АНУ-ын засгийн газрын 100%-ийн тэтгэлэгтэй GlobalUGRAD хөтөлбөрийн төгсөгч О.Мишээл оролцлоо.

Тэрээр хөтөлбөрт хэрхэн тэнцсэн болон тус хөтөлбөрт оролцох явцдаа юуг ойлгож, хэрхэн аялсан, хүрээллээ хэрхэн тэлсэн талаарх сонирхолтой дурсамжаасаа хуваалцсан юм. Хэрэв та их сургуулийн оюутан бол Глобал Юград хөтөлбөрт материалаа илгээх боломжтой.

Энд дарж подкастаа сонсоорой.EducationUSA Mongolia хөтөлбөрөөс зохион байгуулсан сургалт хөтөлбөрүүдийн төгсөлтийн арга хэмжээ

"5 Steps to The U.S. -MSL"

EducationUSA Mongolia хөтөлбөрөөс сонсголын бэрхшээлтэй оюутан залууст зориулан "Америкт Суралцах 5 Алхам" 4 долоо хоног үргэлжилсэн онлайн сургалтыг Монголдоо анх удаа дохионы хэлний орчуулгатайгаар амжилттай зохион байгуулж төгсөлтийн арга хэмжээ өнөөдөр боллоо. Сургалтаа амжилттай дүүргэсэн нийт сурагчиддаа баяр хүргэе!


"Virtual Summer Camp"

EducationUSA Mongolia хөтөлбөрөөс Zorig Foundation болон Америкт төгсөгчдийн холбоо буюу Masa-тай хамтран зохион байгуулсан Virtual Summer Camp амжилттай зохион байгуулагдаж өндөрлөлөө. Энэхүү нарлаг зуны 3 долоо хоногийн хугацаанд сургалт даа идэвхтэй оролцож, олон талын мэдлэгээр өөртөө хөрөнгө оруулалт хийж чадсан сурагчид даа баяр хүргэе! 

Community College-уудын виртуал үзэсгэлэнд оролцоорой!

Оролцох коллежуудын жагсаалт: 

  • Citrus College
  • College of the Canyons
  • Colleges of Contra Costa (Diablo Valley College, Contra Costa College, Los Medanos College)
  • Evergreen Valley College

Дэлгэрэнгүй мэдээллийг эндээс авна уу.  

Тэтгэлгийн мэдээлэл

Wisconsin дахь St. Norbert College-оос гадаад оюутнуудад зориулан 18,000 ам.доллар хүртэлх тэтгэлийг олгож байна. St. Norbert College нь Wisconsin мужийн De Pere хотод байрладаг хүмүүнлэгийн шинжлэх ухааны католик коллеж юм. Тус сургууль нь 40 орчим чиглэлээр Бакалаврын зэрэг олгох хөтөлбөрүүдийг та бүхэнд санал болгож байна. Хамгийн эрэлттэй бакалаврын сургалтуудад Бизнесийн удирдлага, Биологи, Боловсролын хөтөлбөрүүд багтдаг. Бакалаврын түвшний сургалтуудаас гадна тус коллеж нь Бизнесийн удирдлага, Шашин судлал, Хүмүүнлэгийн шинжлэх ухаан судлалын магистрын хөтөлбөрүүдийг элсэгчдэдээ санал болгодог байна.

Дэлгэрэнгүй мэдээллийг эндээс авна уу. 

КОВИД-19 Мэдээлэл

КОВИД-19 цар тахлаас үүдэн АНУ-ын их, дээд сургуулиудын элсэлтийн шаардлага, хичээлийн хөтөлбөрүүдэд орж буй ѳѳрчлѳлтүүдийн тухай мэдээллийг бид шуурхай хүргэхээр зорьж байна.

  • COVID-19 цар тахлын улмаас ACT шалгалтыг зогсоогоод байна.
  • Цар тахалтай холбоотойгоор АНУ даяар оюутнууд сургалтын төлбөрийн хөнгөлөлт үзүүлэхийг шаардаж гарын үсэг цуглуулж байгаа аж.
  • Gannon University нь оюутнуудаасаа Корона вирусын рапид шинжилгээ авч байгаа Америкийн цорын ганц их сургууль юм.
    Johns Hopkins University нь бакалаврын оюутнуудын сургалтыг энэ намрын семестрт бүхэлд нь онлайн болгохоор шийдвэрлэснээ зарлалаа.
  • Michigan State University-гийн ерөнхийлөгч - гэртээ аюулгүй байдалд байх боломжтой, гэрээсээ үр бүтээлтэй хичээллэх боломжтой бүх оюутнуудыг намрын улиралд онлайнаар хичээллэхийг нь дэмжиж байгаагаа илэрхийлжээ.
  • Rutgers University-гийн хөл бөмбөгийн багийн тамирчдаас 15 хүн КОВИД-19-ийн халдвартай хэмээн оношлогдсоноор тус сургуулийн бүх багийн спортын үйл ажиллагаа цуцлагдсан билээ. Ийнхүү хөл хорио тогтоосноос хойш дахин 13 тамирчинд цар тахлын вирус илрээд байна.

Энэ долоо хоногийн үгc

SAT шалгалтанд бэлдэх үгc

temperament (noun)
ˈtem-p(ə-)rə-mənt

usual mood or feelings
/She had a hostile temperament, making her intimidating to most people./

retention (noun)
ri-ˈten(t)-shən

acts of keeping something
/Water retention can make you weigh more on certain days./

GRE шалгалтанд бэлдэх үгc

craven (adj)
ˈkrā-vən

cowardly to the point of being shameful
ostentatious (adj)
ˌä-stən-ˈtā-shəs

overly showy in a way that is gaudy or vulgar

TOEFL шалгалтанд бэлдэх үгc

arduous (adjective)
ˈär-jə-wəs

requiring a lot of effort
/After you cross the bridge, there’s an arduous walk up the hill./

ludicrous (adjective)
ˈlü-də-krəs

ridiculous
/His claims about me are absolutely ludicrous./

Америкт сурах талаар мэдлэгээ нэмэгдүүлье!

Meet the state of Maryland!... - EducationUSA Latvia | FacebookMaryland мужтай танилцаарай! Тус мужид 60 гаруй их, дээд сургууль үйл ажиллагаагаа явуулдаг.Maryland нь түүхийн хувьд  маш онцлог нутаг билээ. Maryland мужид ирж суралцсанаар дэлхийн олон орны оюутнуудтай мөр зэрэгцан суралцахын сацуу, Америкийн зүүн эргийн томоохон муж, хотуудаар аялж, төрөл бүрийн дадлага болон сайн дурын ажилд оролцох боломжтой юм.
Одоогийн байдлаар Maryland-ын гадаад оюутнуудын дийлэнх хэсгийг Энэтхэг, Хятад, Өмнөд Солонгосоос ирсэн оюутнууд эзэлж буй аж. University of Maryland, Johns Hopkins University, Montgomery College зэрэг тэргүүлэх их дээд сургуулиудыг дэлхийн өнцөг булан бүрээс оюутнууд зорин ирж суралцаж байна. Та ч мөн тэдний нэг болох боломжтой шүү!  Энэ долоо хоногийн онцлох эшлэл

 Зѳвлѳгѳѳний цаг товлох 

АНУ-д суралцах талаар албан ёсны цогц мэдээлэл, зөвлөгөөг бидэнтэй ганцаарчилсан уулзалтын цаг товлон үнэ тѳлбѳргүйгээр хүлээн аваарай. 

Энд дарж бидэнтэй цаг товлоорой.