Танд Энэ Өдрийн Мэнд Хүргэе!
Энэ долоо хоногийн мэдээллийн тоймд:
- EducationUSA Mongolia подкаст цуврал #84
- "Америкт суралцсан миний түүх" цуврал нийтлэл-47
- University of California-ийн LLM буюу Хуулийн ангийн оюутан, төгсөгчдийн вебинар
- Зөвлөгөөний шинэ цагууд нээгдлээ!
- Хэл шинжлэлийн салбарт хэрхэн карьераа хөгжүүлэх вэ?
- Нийгмийн Эрүүл Мэндийн чиглэлээр суралцах нь
- Алабама мужид сурцгаая!
- Зөвлөгөө авах цаг товлох
- Найзаа урих
Америкт Суралцсан Миний Түүх Podcast
АНУ-ын засгийн газрын 100% тэтгэлэгтэй Fulbright хөтөлбөр зарлагдсантай холбогдуулан хөтөлбөрийн төгсөгчдийн подкастуудыг сонсохыг зөвлөж байна. Та уг хөтөлбөрт өргөдөл гаргаж байгаа бол хөтөлбөрийн төгсөгчдийн өөрийн туршлага сэтгэгдлээ хуваалцсан подкастуудыг заавал сонсоорой!
Энэхүү подкастаас таныг урам зориг авч, өргөдлийн маягтаа илүү баяжуулж чадна гэдэгт итгэлтэй байна.
Энд дарж подкастаа сонсоно уу.
"Америкт суралцсан миний түүх" цуврал нийтлэл-47
Энэ 7 хоногт бид АНУ-ын University of Washington-ий доктор, University of Michigan-ий магистр Х.Саруулыг урьж оролцуулсан подкастын дугаарыг нийтлэл болгон та бүхэндээ хүргэж байна. Тэрээр өөрийн АНУ-д суралцаж байсан болоод АНУ-д суралцахад бэлдэж байсан туршлагаасаа бидэнтэй хуваалцсан юм.
Энд дарж үргэлжлүүлэн уншина уу.
University of California-ийн LLM буюу Хуулийн ангийн оюутан, төгсөгчдийн вебинар
University of California-ийн LLM буюу Хуулийн ангийн оюутан, төгсөгчдийн вебинарт оролцоорой!
Уг вебинарын хүрээнд:
- Хуулийн сургуульд амжилттай суралцах зөвлөгөө, туршлага,
- Карьераа хөгжүүлэх боломжууд,
- Америк соёлд дасах сэдвүүдийн тухай ярилцана.
Хэзээ: 2022.03.17 09:00 цагт (Улаанбаатарын цагаар)
Зөвлөгөөний шинэ цагууд нээгдлээ!
АНУ-д суралцах сонирхолтой ч, илүү мэдээлэл хэрэгтэй байна уу? EducationUSA зөвлөхүүдтэй холбогдож зөвлөгөө, туслалцаа аваарай.
3-р сарын 16-ны өдөр: 9:30-11:00
3-р сарын 18-ны өдөр: 09:00-11:00
3-р сарын 23-ны өдөр: 09:00-10:00
3-р сарын 25-ны өдөр: 09:00-11:00
3-р сарын 30-ны өдөр: 09:30, 10:30
Та зөвлөгөөгөө Англи болон Монгол хэл дээр авах боломжтой.
Хэл шинжлэлийн салбарт хэрхэн карьераа хөгжүүлэх вэ?
26 үсгийн байрыг сольж, шинэ үг бүтээх нь хөгжилтэй байдлаар суралцах нэг арга!
Хэл яаж өөрчлөгдөж, шинэ утга бүхий үгс бүтээж байгаа нь сонирхолтой санагддаг бол хэл шинжлэл ч мөн сонирхолтой санагдаж магадгүй юм. Авиа зүй, өгүүлбэр зүй, утга зүй, дүрэм гэж юу болох, хэл шинжлэлийн салбарт хэрхэн карьераа хөгжүүлэх тухай дараах холбоосоор орж танилцаарай.
Нийгмийн Эрүүл Мэндийн чиглэлээр суралцах нь
Эрүүл, зөв амьдралын хэвшлийг түгээхэд хувь нэмрээ оруулахыг хүсдэг бол нийгмийн эрүүл мэнд чиглэлээр суралцаарай!
Нийгмийн эрүүл мэнд чиглэлээр суралцсанаар дэлхийн хэмжээний том асуудлуудыг шийдэхэд шаардлагатай шүүмжлэлт сэтгэлгээ, дүн шинжилгээ хийх чадваруудыг эзэмшинэ.
Энд дарж зочлон дэлгэрэнгүй мэдээлэлтэй танилцана уу.
Алабама мужид сурцгаая!
Амттай хоол идэж, Америк хөгжим болон иргэний эрхийн хөдөлгөөний түүхийн тухай судалмаар байна уу? Тэгвэл Aлабама танд тохирно!
Та энд дарж зочлон дэлгэрэнгүй мэдээлэлтэй танилцаарай.
Зѳвлѳгѳѳний цаг товлох
АНУ-д суралцах талаар албан ёсны цогц мэдээлэл, зөвлөгөөг бидэнтэй ганцаарчилсан уулзалтын цаг товлон үнэ тѳлбѳргүйгээр хүлээн аваарай.
Энд дарж цаг товлоно уу.
Та EducationUSA Mongolia Newsletter-т найзуудаа уриарай
Энд дарж найзаа урина уу.