Newsletters

Weekly Newsletter #8

Танд Энэ Өдрийн Мэнд Хүргэе!

Энэ долоо хоногийн мэдээллийн тоймд:

  • EducationUSA Mongolia Подкаст цувралын шинэ дугаар
  • "Харвардын Боловсролыг Гэрээсээ" хөтөлбөрийн сүүлийн хичээлийн мэдээлэл
  • Community College-ын үзэсгэлэн
  • Тэтгэлэгийн мэдээлэл
  • Ковид-19 мэдээлэл
  • Долоо хоногийн шинэ үгс
  • Долоо хоногийн онцлох эшлэл
  • EducationUSA-гийн зѳвлѳхүүдтэй цаг товлон үнэ тѳлбѳргүй зѳвлѳгѳѳ авах

EducationUSA Mongolia Подкаст цуврал

Image may contain: 1 person, text that says 'EDUCATIONUSA MONGOLIA PODCAST#23 PODCAST америкт суралцсан миний TYYX ану-ын засгийн газрын #SUSI #SUSI эмэг тэйчуудийн манлайлал хотелборийн тгсгч ж батчимэг Education USA MA монгол улсын их сургуулийн онолын математикийн ангийн оюутан SA'

Подкаст #23

Подкастын маань энэ удаагийн зочноор АНУ-ын засгийн газрын 100% тэтгэлэгтэй SUSI for Women’s Global Leadership Program буюу эмэгтэйчүүдийн манлайллын хөтөлбөрийн 2019 оны төгсөгч Ж.Батчимэг оролцлоо.

Тэрээр хөтөлбөрт хэрхэн тэнцсэн болон тус хөтөлбөрт оролцох явцдаа юуг ойлгож, хэрхэн хүрээллээ тэлсэн талаарх сонирхолтой дурсамжаасаа хуваалцсан юм. Урам зориг, эрч хүч авахыг хүсвэл энэ дугаарыг заавал сонсоорой.

Энд дарж подкастаа сонсоорой. "Харвардын Боловсролыг Гэрээсээ" 8 долоо хоног үргэлжилсэн хөтөлбөрийн сүүлийн дүгнэлт хичээлд оролцоорой!

Community College-уудын виртуал үзэсгэлэнд оролцоорой!

Оролцох коллежуудын жагсаалт: 

  • Citrus College
  • College of the Canyons
  • Colleges of Contra Costa (Diablo Valley College, Contra Costa College, Los Medanos College)
  • Evergreen Valley College
  • Foothill DeAnza
  • San Jose City College

Дэлгэрэнгүй мэдээллийг эндээс авна уу. 

Тэтгэлгийн мэдээлэл

Beloit College-оос гадаад оюутнуудад зориулан сурлагын амжилт, авъяас ур чадварт суурилсан тэтгэлэг болон санхүүгийн хэрэгцээ шаардлагад суурилсан хоёр төрлийн тэтгэлэгийг санал болгож байна. Сурлагын амжилт, авъяас чадварт суурилсан тэтгэлэг дээр өөр бусад тэтгэлэгүүдийг нэмээд жил бүр 37,000 ам.доллар хүртэлх тэтгэлэгийг олгох боломжтой аж.

Дэлгэрэнгүй мэдээллийг эндээс авна уу. 


КОВИД-19 Мэдээлэл

КОВИД-19 цар тахлаас үүдэн АНУ-ын их, дээд сургуулиудын элсэлтийн шаардлага, хичээлийн хөтөлбөрүүдэд орж буй ѳѳрчлѳлтүүдийн тухай мэдээллийг бид шуурхай хүргэхээр зорьж байна.

  • АНУ-ын их, дээд сургуулиудын 92% нь 2020 оны намрын семестр кампусаа нээж хичээл орж эхлэхээр төлөвлөж байгаа аж.
    АНУ-ын их, дээд сургуулиудын 90 гаруй хувь нь зайны, танхимийн болон хосолмол аль ч хэлбэрээр сургалтаа явуулахаар шийдвэрлэсэн байсан ч эдгээр сургалтуудаа өмнөх семистрээс өөр шинэчилсэн байдлаар зохион байгуулна гэжээ. Эдгээр сургуулиудын 84% нь намрын семестрийн сургалтыг эрт дуусгахаар төлөвлөж байгаа гэв.
  • Энэ оны намрын семестерт 57,000 гаруй гадаад оюутан Америкийн 300-гаад их, дээд сургуульд элсэн суралцах урилгаа авсан байна. Эдгээр их, дээд сургуулиудын 87% нь гадаадын элсэгчиддээ сургалт эхлэх хугацаагаа 2021 оны хаврын семестер хүртэл сунгах боломжийг олгож буй ажээ.
  • Шинээр элсэн орж буй гадаад оюутнуудын хувьд хичээл 100 хувь онлайн хэлбэрээр зохион байгуулагдах бол тухайн оюутныг Америкийн нутаг дэвсгэрт нэвтрүүлэх шаардлагагүй хэмээн шийдвэрлэсэн байна.

Энэ долоо хоногийн үгc

SAT шалгалтанд бэлдэх үгc

geriatric (adj)
jer-ē-ˈa-trik

relating to old age
/I became interested in geriatric medicine shortly after my grandfather passed away from cancer./

deference (noun)
de-fə-rən(t)s

respect; regard
/Her deference to the elderly makes her the perfect candidate for an internship at the retirement center./

GRE шалгалтанд бэлдэх үгc

nonplussed (adj)
ə-ˈla-krə-tē

confused and baffled
eloquence (adj)
e-lə-kwən(t)s

persuasive and articulate speech

TOEFL шалгалтанд бэлдэх үгc

pragmatic (adjective)
prag-ˈma-tik

practical, sensible
/Your boyfriend is too dramatic. I think you need a more pragmatic man./

abundant (adjective)
ə-ˈbən-dənt

present in large quantities
/Living close to a lake means we have an abundant supply of water./

Америкт сурах талаар мэдлэгээ нэмэгдүүлье!

АНУ-ын Алабама мужтай танилцаарай! Алабама муж нь Нэгдсэн улсын зүүн өмнөд хэсэгт байрладаг бөгөөд Америкийн Иргэний Эрхийн Хөдөлгөөн өрнөж эхэлсэн бүс нутаг билээ. Тус мужийн Бирминхам хотын 16-р гудамжны Баптист сүм болвоос 1960-аад онд Иргэний Эрхийн Хөдөлгөөний нэгдсэн удирдлагын төв байсан юм. Эдүгээ энэхүү сүм тус хөдөлгөөний түүхийг өгүүлэх музей болжээ.

Алабама мужийн хэмжээнд 50 гаруй их дээд сургууль үйл ажиллагаагаа явуулж байна. Сүүлийн жилүүдэд БНХАУ, Энэтхэг, Саудын Араб зэрэг орнуудаас тус мужийг зорин ирэх оюутнуудын тоо эрс нэмэгдсэн бөгөөд Auburn University, The University of Alabama at Birmingham and Tuscaloosa зэрэг сургуулиудад гадаад оюутнууд түгээмэл элсдэг байна. Энэ долоо хоногийн онцлох эшлэл

 Зѳвлѳгѳѳний цаг товлох 

АНУ-д суралцах талаар албан ёсны цогц мэдээлэл, зөвлөгөөг бидэнтэй ганцаарчилсан уулзалтын цаг товлон үнэ тѳлбѳргүйгээр хүлээн аваарай. 

Энд дарж бидэнтэй цаг товлоорой.