Танд Энэ Өдрийн Мэнд Хүргэе!
Энэ долоо хоногийн мэдээллийн тоймд:
- EducationUSA Mongolia подкаст цувралын шинэ дугаар
- "Америкт суралцсан миний түүх" цуврал нийтлэл-43
- Хөгжлийн бэрхшээлтэй хүмүүст зориулсан "Externship" хөтөлбөр зарлагдлаа
- Олон Улсын Боловсролын Өдөр
- АНУ-д суралцах хүсэлтэй оюутнуудад нээгдсэн шинэ боломж, давуу талууд
- Монгол улсын Ерөнхийлөгч болон Ерөнхий сайдын тэтгэлэг
- Үндэсний Менторын Сар
- Тэтгэлгийн мэдээлэл
- Connecticut мужид сурцгаая!
- SAT шалгалт дижитал хувилбарт шилжлээ
- UW-Milwaukee тэтгэлэг
- Зөвлөгөө авах цаг товлох
- Найзаа урих
Америкт Суралцсан Миний Түүх Podcast #92
Монгол дахь Америкт Төгсөгчдийн Холбоо (MASA)-c бэлтгэн хүргэдэг подкастын маань шинэ оны хамгийн анхны шинэхэн дугаарт Amazon, Apple, Twitter гэх мэт технологийн салбарын томоохон компаниудад ажиллаж байсан А. Амарбаяр оролцлоо.
Тэрээр “Dickinson State University”-д бакалаврын зэрэг, “Maharishi University of Management”-д магистрын зэргээ тус тус хамгаалсан юм. Америкт суралцах үеийн тулгарч байсан сорилттой үеүд болон тэрхүү сорилтуудыг хэрхэн давж туулсан өөрийн түүхээсээ хуваалцсан байна. Мөн мөрөөдөж хүсэж байгаа мөрөөдөл, хүслээ далд ухамсартаа хэрхэн шингээж өөрийн алсын хараагаа бий болгох талаар сонирхолтой зөвлөгөөг ч өгсөн юм.
Америкт суралцах, хууль ёсны дагуу мэргэжлээрээ ажиллах хүсэлтэй хэн бүхэн энэхүү подкастыг заавал сонсоорой хэмээн зөвлөж байна.
"Америкт суралцсан миний түүх" цуврал нийтлэл-43
Энэ удаагийн дугаартаа бид "University of Washington" их сургуулийн төгсөгч, "Оюу Толгой" ХХК-ын Татварын мэргэжилтэн Э.Уянгын ярилцлагыг та бүхэндээ хүргэж байна.
Татвар, нягтлан бодох бүртгэл мэргэжлээр суралцахаар бэлдэж буй бол та бүхэн энэхүү ярилцлагыг вэб хуудсаас заавал үргэлжлүүлэн уншаарай.
Хөгжлийн бэрхшээлтэй хүмүүст зориулсан "Externship" хөтөлбөр зарлагдлаа
Хөгжлийн бэрхшээлтэй хүмүүст зориулсан "Externship" хөтөлбөр зарлагдлаа.
Доорх холбоосоор зочлон дэлгэрэнгүй мэдээлэлтэй танилцаарай.
Олон Улсын Боловсролын Өдөр
Олон Улсын Боловсролын Өдрийн мэнд хүргэе!
EducationUSA үргэлж АНУ-д суралцах тухай сүүлийн үеийн, үнэн зөв, цогц мэдээллийг танд хүргэнэ.
АНУ-д суралцах хүсэлтэй оюутнуудад нээгдсэн шинэ боломж, давуу талууд
АНУ-ын их дээд сургуульд элсэн суралцахтай холбоотой Боловсролын яам болон U.S news and Global Education байгууллага хамтран ажиллах санамж бичгийн хүрээнд дараах боломж давуу талуудтай байна.
Эх сурвалж: Боловсролын Зээлийн Сан
Монгол Улсын Ерөнхийлөгч болон Ерөнхий сайдын тэтгэлэг
Монгол улсын Ерөнхийлөгч болон Ерөнхий сайдын тэтгэлэгээр гадаадад сурах гэж буй хүмүүст зориулсан Монгол улсын Засгийн газрын 275-р тогтоол болон тогтоолын хавсралтыг эндээс үзнэ үү.
Тогтоолын дагуу Times Higher Education World University Ranking болон Academic Ranking of World Universities байгууллагаас бэлтгэдэг дэлхийн шилдэг 100 сургуульд багтсан АНУ-ын их дээд сургуулиудад Ерөнхийлөгчийн тэтгэлэгт хамрагдсан сурагчид суралцах боломжтой.
Эх сурвалж: Боловсролын яам, Боловсролын Зээлийн Сан
Үндэсний Менторын Сар
Нэгдүгээр сар бол “Үндэсний Менторын Сар” юм! Амжилтанд хөтлөх хүнээ сонгоход яг тохиромжтой цаг.
Та ментортой юу?
Тэтгэлгийн мэдээлэл
Нью-Йорк-д байрлалтай Fulton-Montgomery Community College шинээр элсэж буй гадаад оюутнууддаа жилийн $5000-ын Your Future Matters Scholarship тэтгэлгийг зарлаж байна.
Доорх холбоосоор зочлон дэлгэрэнгүй мэдээлэлтэй танилцаарай.
Connecticut мужид сурцгаая!
Дэлхийд алдартай улсын болон хувийн их сургуулиудтай, орчин үеийн шийдлүүдтэй хотод суралцахаар хайж байна уу?
Тэгвэл Connecticut танд яг тохирно!
Доорх холбоосоор зочлон дэлгэрэнгүй мэдээлэлтэй танилцаарай.
SAT шалгалт дижитал хувилбарт шилжлээ
SAT шалгалт дижитал хувилбарт шилжлээ.
Үүнтэй холбогдуулан SAT-д гарсан өөрчлөлтүүдийг та вэбсайтаас үргэлжлүүлэн уншаарай.
UW-Milwaukee тэтгэлэг
UW-Milwaukee нь жил бүр бакалаврын түвшний олон улсын оюутнууддаа тэдний сурлагын амжилт болон олон талт байдлыг харгалзан $5000 хүртэлх тэтгэлэг олгодог.
Доорх холбоосоор зочлон дэлгэрэнгүй мэдээлэлтэй танилцаарай.
Зѳвлѳгѳѳний цаг товлох
АНУ-д суралцах талаар албан ёсны цогц мэдээлэл, зөвлөгөөг бидэнтэй ганцаарчилсан уулзалтын цаг товлон үнэ тѳлбѳргүйгээр хүлээн аваарай.
Энд дарж цаг товлоно уу.
Та EducationUSA Mongolia Newsletter-т найзуудаа уриарай
Энд дарж найзаа урина уу.