Newsletters

Weekly Newsletter #75

Танд Энэ Өдрийн Мэнд Хүргэе!

Энэ долоо хоногийн мэдээллийн тоймд:

  • TEA хөтөлбөрийн төгсөгчийн оролцсон подкастын дугаар
  • "Америкт суралцсан миний түүх" цуврал нийтлэл-42
  • Мартин Лютер Кингийг санан дурсах өдөр
  • АНУ-д зарлагдсан тэтгэлгийн мэдээлэл
  • Их сургуулиа хэрхэн сонгох вэ?
  • Тэтгэлгийн мэдээлэл
  • Covid-19-той холбоотой АНУ дахь шийдвэрүүд
  • Алабама мужид сурцгаая!
  • Зөвлөгөө авах цаг товлох
  • Найзаа урих

TEA хөтөлбөрийн төгсөгчийн оролцсон подкастын дугаар

2023 Фулбрайтын дунд сургуулийн багш нарт зориулсан TEA хөтөлбөр зарлагдсантай холбогдуулан, АНУ-ын Засгийн газрын 100% тэтгэлэгтэй TEA хөтөлбөрийн төгсөгч Д.Шүрэнцэцэг-ийн оролцсон “Америкт суралцсан миний түүх” подкастын 80 дахь дугаарыг дахин хүргэж байна.

Тэрээр багш нарт зориулсан энэхүү хөтөлбөрийн талаар дэлгэрэнгүй мэдээлэл өгсөн ба тус тэтгэлэгт хөтөлбөрт тэнцсэн туршлага дээрээ үндэслэн тэтгэлэгт хөтөлбөрт амжилттай материал илгээхэд хэрхэн өөрийгөө үр дүнтэй бэлдэж, өргөдлөө илгээх тал дээр үнэтэй зөвлөгөө өгсөн юм.

TEA хөтөлбөрт материал илгээхээр төлөвлөж буй хэн бүхэн энэхүү подкастийн дугаарыг та заавал сонсоорой.


"Америкт суралцсан миний түүх" цуврал нийтлэл-42

2022 он эхлэснээс хойш анхны цуврал нийтлэлээ та бүхэнд хүргэж байна. Энэ дугаарын маань зочноор "Santa Monica" их сургуулийн төгсөгч, Монголын Мянганы Сорилтын Сангийн Олон Нийттэй Харилцах албаны мэргэжилтэн, MNB World телевизийн Talk Show-ны анхны хөтлөгч Т.Бэлгүйтэйн ярилцлагыг та бүхэндээ хүргэж байна.

Жүжигчин, найруулагч мэргэжлээр суралцахаар төлөвлөж буй бол та бүхэн энэхүү ярилцлагыг вэб хуудсаас үргэлжлүүлэн заавал уншаарай.

Та бүхэн ярилцлагыг вэб хуудсаас үргэлжлүүлэн уншаарай.

 Мартин Лютер Кингийг санан дурсах өдөр

“Боловсролын үүрэг нь хүнд гүнзгий бодохыг зааж, шүүмжлэлт сэтгэлгээг суулгах явдал юм. Мэдлэг дээр нэмэх нь хүмүүжил- энэ л боловсролын гол зорилго.” Мартин Лютер Кинг.

Өнөөдөр бол Мартин Лютер Кингийн агуу амьдрал, үлдээсэн өвийг нь санан дурсах өдөр. Америкийн иргэний эрхийн хөдөлгөөнийг санаачлагч төдийгүй арьс өнгөний ялгаварлалтын эсрэг хүч хэрэглэлгүй тэмцэхийг уриалагч байсан билээ.

Мартин Лютер Кинг мөн тэгш бус байдлын эсрэг тэмцэх, нийгмийн бүлэг үүсгэхэд боловсрол маш чухал гэж үздэг нэгэн байсныг та мэдэх үү?

Dr.Кинг-ийн сургамжуудаас амьдралдаа хэрэгжүүлж байсан уу?


 АНУ-д зарлагдсан тэтгэлгийн мэдээлэл

АНУ-д суралцдаг гадаад оюутнуудад зориулсан тэтгэлгийн мэдээллүүдийг багцлан хүргэж байна.

Доорх холбоосоор зочлон дэлгэрэнгүй мэдээлэлтэй танилцана уу. 


 Их сургуулиа хэрхэн сонгох вэ?

АНУ дахь их сургуулиудын тухай судалж эхлэхэд хэзээ ч эртдэхгүй!

Маш их мэдээллээс хэрэгтэйгээ олоход нь туслах үүднээс 3 энгийн асуулт бэлтгэлээ.Дараах 3 асуултад үндэслэж өөрт тохирох сургуулиа сонгоорой.


 Тэтгэлгийн мэдээлэл

Манлайлал, сурлагаараа амжилт гаргасан гадаад оюутнуудад зориулсан Murray State University-ийн тэтгэлэг!

International Leader Scholarship гэх мэт төрөл бүрийн тэтгэлэгийн боломж бакалавр, магистр, докторын түвшний оюутнуудад нээлттэй байдаг.


 Covid-19-тэй холбоотой АНУ дахь шийдвэрүүд

АНУ-ын их дээд сургуулиудын элсэлт, үйл ажиллагаанд КОВИД хэрхэн нөлөөлж буй болон хилээр нэвтрэх болон хязгаарлалттай холбоотой сүүлийн үеийн мэдээ мэдээллүүдийг манай вэб хуудсаас үргэлжлүүлэн уншаарай.


  Алабама мужид сурцгаая!

Амттай хоол идэж, Америк хөгжим болон иргэний эрхийн хөдөлгөөний түүхийн тухай судалмаар байна уу?

Тэгвэл Aлабама танд тохирно!


 Зѳвлѳгѳѳний цаг товлох 

АНУ-д суралцах талаар албан ёсны цогц мэдээлэл, зөвлөгөөг бидэнтэй ганцаарчилсан уулзалтын цаг товлон үнэ тѳлбѳргүйгээр хүлээн аваарай.

Энд дарж цаг товлоно уу.  

 Та EducationUSA Mongolia Newsletter-т найзуудаа уриарай

Энд дарж найзаа урина уу.