News letters

Weekly Newsletter #7

Танд Энэ Өдрийн Мэнд Хүргэе!

Энэ долоо хоногийн мэдээллийн тоймд:

  • EducationUSA Mongolia Подкаст цувралын шинэ дугаар
  • Элсэлтийн ярилцлага
  • Тэтгэлэгт хѳтѳлбѳрүүд
  • Ковид-19 мэдээлэл
  • Долоо хоногийн шинэ үгс
  • Долоо хоногийн онцлох эшлэл
  • EducationUSA-гийн зѳвлѳхүүдтэй цаг товлон үнэ тѳлбѳргүй зѳвлѳгѳѳ авах

EducationUSA Mongolia Подкаст цуврал

Image may contain: 1 person, text that says 'EDUCATIONUSA ONGOLIA PODCAST#22 америкт суралцсан миний TYYX ану- ын засгийн газрын BRIGHT хэтелборийн тгсгч ROCHESTER INSTITUTE OF TECHNOLOGY #магистр м.ганцэцэг Education USA америкт тегсегчдийн холбооны удирдах зевлелийн гишуун MASA ON'

Подкаст#22

Энэ удаагийн подкастдаа бид MASA буюу Америкт төгсөгчдийн холбооны Удирдах зөвлөлийн гишүүн, Мягмаржавын Ганцэцэгийг урин оролцууллаа. Тэрээр АНУ-ын засгийн газрын Fulbright тэтгэлэгт хөтөлбөрт шалгаран Rochester Institute of Technology-д суралцаж магистрын зэрэг хамгаалсан юм. М.Ганцэцэг бидэнтэй Америкт хэрхэн олон төрлийн ажлын туршлага эзэмшсэн болон суралцаж байсан үеийнхээ сонирхолтой түүхээсээ илэн далангүй хуваалцсаныг дараах холбоосоор орж сонсоорой!

Энд дарж подкастаа сонсоорой. Элсэлтийн ярилцлага

Америкийн их, дээд сургуулиудад элсэх өргөдлөө гаргасны дараа элсэлтийн ажилтан, эсвэл тухайн сургуулийг төгссөн танай улсын төгсөгч чамтай цахимаар ярилцлага хийх үе байдаг. Энэ нь чамд өөрийгөө илүү сайн таниулах, тухайн сургуульд орж суралцах хүсэл эрмэлзлээ илэрхийлэх, тэнд ажиллаж байгаа хүмүүстэй холбоо тогтоох маш том боломж юм.


Тэтгэлгийн мэдээлэл

Piedmont International University-ээс COVID-19 цар тахлыг даван туулахад зориулж тус сургуульд элсэн орогчдод эхний жилийн сургалтын төлбөрийг нь 50 хувиар хөнгөлөхөөр шийдвэрлэжээ. Үүнд бакалавр, магистр, докторын зэргээр суралцаж эхэлж буй бүх оюутнууд хамрагдаж болох бөгөөд сургалт танхимын болон зайны аль ч хэлбэрээр орж болох ажээ. Carolina University (CU) нь хуучнаар Piedmont International University (PIU) хэмээгддэг байсан ба Хойд Каролина мужийн Winston-Salem хотод байрладаг хувийн сургууль юм.

Дэлгэрэнгүй мэдээллийг эндээс авна уу. 

КОВИД-19 Мэдээлэл

КОВИД-19 цар тахлаас үүдэн АНУ-ын их, дээд сургуулиудын элсэлтийн шаардлага, хичээлийн хөтөлбөрүүдэд орж буй ѳѳрчлѳлтүүдийн тухай мэдээллийг бид шуурхай хүргэхээр зорьж байна.

  • Harvard University болон University of Southern California зэрэг сургуулиуд 2020 оны намрын семестрт шинээр элсэн орж буй гадаад оюутнуудыг танхимаар суралцуулахгүй гэдгээ мэдэгдээд байна. Шинэ оюутнууд эх орноосоо зайнаас суралцах эсвэл элсэлтээс чөлөөлөгдөх хүсэлтээ гаргаж болох ажээ.
  • Davidson College-оос санаачлан хэрэгжүүлж буй College Crisis Initiative (C2i) төслөөс АНУ-ын 3,000 орчим их дээд сургуулийн 2020 оны намрын семестрийн сургалтын үйл ажиллагааны төлөвлөгөөг нэгтэсэн цахим лавлах үүсгэжээ. Тус цахим лавлах руу дараах холбоосоор нэвтэрнэ үү!
  • IDP Connect-ийн судалгаанд оролцогч гадаад оюутнуудын 77 хувь нь хөл хорио тогтоосноор танхимын хичээл орох боломжийг нэмэгдүүлж, хугацааг урагшлуулах үр дүнд хүрч чадах бол энэхүү хөл хориог дэмжинэ хэмээн хариулжээ. MIT-гаас энэ намрын семестрт зөвхөн төгсөх курсын болон тусгай хэрэгцээтэй оюутнуудыг кампуст ирж суралцахыг зөвшөөржээ. Нэг, хоёр, гуравдугаар курсын оюутнууд хаврын семестрээс эхлэн кампуст ирж суралцана. Кампуст байгаа оюутнууд л танхимаар хичээллэх боломжтой аж.

Энэ долоо хоногийн үгc

SAT шалгалтанд бэлдэх үгc

consensus (noun)

overall agreement
/After weeks of debating, the panel finally came to a consensus./

reluctantly (adverb)
somewhat unwillingly
/Max reluctantly agreed to see the horror movie with his friends./

TOEFL шалгалтанд бэлдэх үгc

hackneyed (adj)

overused and unoriginal
/His poems contain many hackneyed phrases./

grandiose (adj)

pompous; overly important.
/The actress had only one small part before she got grandiose ideas of her fame./

GRE шалгалтанд бэлдэх үгc

inconclusive (adj)
indeterminate or unresolved
laconic (adj)
taciturn, reserved, succinct

Америкт сурах талаар мэдлэгээ нэмэгдүүлье!

АНУ-ын төв муж Oklahoma-д суралцаарай! Тус муж нь Нэгдсэн улсын хэмжээнд магадлан итгэмжлэгдсэн 38 их, дээд сургуулиудтай бөгөөд найрсаг зочломтгой ард иргэд, найдвартай, аюулгүй кампусын орчин таныг хүлээж байгаа шүү. Олон орны оюутнуудтай мөр зэрэгцэн суралцаж, дэлхийн зэрэглэлийн боловсролыг хамгийн бага зардлаар эзэмшихийг хүсвэл тус мужийг зориорой!  Энэ долоо хоногийн онцлох эшлэл


 Зѳвлѳгѳѳний цаг товлох 

АНУ-д суралцах талаар албан ёсны цогц мэдээлэл, зөвлөгөөг бидэнтэй ганцаарчилсан уулзалтын цаг товлон үнэ тѳлбѳргүйгээр хүлээн аваарай. 

Энд дарж бидэнтэй цаг товлоорой.