News letters

Weekly Newsletter #6

Танд Энэ Өдрийн Мэнд Хүргэе!

Энэ долоо хоногийн мэдээллийн тоймд:

  • EducationUSA Mongolia Подкаст цувралын шинэ дугаар
  • Harvard-ын боловсролыг гэрээсээ  хөтөлбөрт оролцохыг урьж байна
  • Ковид-19 мэдээлэл
  • Долоо хоногийн шинэ үгс
  • Долоо хоногийн онцлох эшлэл
  • EducationUSA-гийн зѳвлѳхүүдтэй цаг товлон үнэ тѳлбѳргүй зѳвлѳгѳѳ авах
  • EducationUSA Mongolia Newsletter-т найзаа урих

EducationUSA Mongolia Подкаст цуврал

Image may contain: 1 person, text that says 'ATIONUS ONUSA MONGOLIA PODCAST#21 amepиKT cypaлucaH mиHий TYYX aHy-blH 3acrийH ra3pblH 100% T3Tr3л3r T3й GLOBAL UGRAD xoTeл6opийH Trcr4 r.capyyл6aRp EMPORIA STATE UNIVERSITY Education USA MASA'

Подкаст#21

Подкастын маань энэ удаагийн зочноор 2019 оны АНУ-ын Засгийн газрын 100% тэтгэлэгтэй GlobalUGRAD хөтөлбөрийн төгсөгч Г.Саруулбаяр оролцлоо. Тэрээр Emporia State University-д суралцсан туршлагаасаа болон GlobalUGRAD хөтөлбөрт хэрхэн тэнцсэн түүхээсээ хуваалцлаа. Та Монгол улсын их дээд сургуулийн 2 болон 3 дугаар дамжааны оюутан бол таньд ч бас Америкт тэтгэлгээр суралцах боломж байгаа шүү.

Энд дарж подкастаа сонсоорой. ACCESS FOR ALL

EducationUSA Mongolia-гийн боловсролын зөвлөгөө үйлчилгээг сонсголын бэрхшээлтэй иргэдэд тэгш хүртээмжтэй хүргэх санаачилгуудыг АНУ-ын төрийн департаментын түвшинд сайн жишиг хэмээн үнэлэн сайшаасаар байна. Бид цаашид улам хичээнгүйлэн ажиллах болно.

"Harvard-ын Боловсролыг Гэрээсээ" хөтөлбөрийн лекц-д оролцохыг урьж байна!

Сурагчдын англи хэлээр бичиж, сэтгэж, илтгэх чадварыг хөгжүүлэх зорилготой "Харвардын Боловсролыг Гэрээсээ" зуны хөтөлбөрийн лекц 7 хоног бүрийн Мягмар болон Пүрэв гарагийн өглөөний 11 цагт болж байна. Тус лекцийг Харвардын оюутан Jonathan Zhang болон Valley ахлах сургуулийн сурагч Jalyn Wu нар удирдан явуулах болно.

КОВИД-19 Мэдээлэл

КОВИД-19 цар тахлаас үүдэн АНУ-ын их, дээд сургуулиудын элсэлтийн шаардлага, хичээлийн хөтөлбөрүүдэд орж буй ѳѳрчлѳлтүүдийн тухай мэдээллийг бид шуурхай хүргэхээр зорьж байна.

  • Цар тахлын үеийн хорио цээрийн улмаас америкийн олон арван их дээд сургуулиуд 2020-2021 хичээлийг хагас болон бүрэн онлайн хэлбэрээр зайнаас явуулахаар шийдвэрлээд байгаа билээ. Үүнтэй холбогдуулан Princeton University бүх оюутнууддаа 10 хувийн төлбөрийн хөнгөлөлт үзүүлж байгаа бол Hampton University намрын семестрийн сургалтын төлбөр, хураамжийг 15 хувиаар хөнгөлөх шийдвэр гаргажээ.
  • Purdue University, Cornell University, Harvard University зэрэг сургуулиуд намрын семестрт танхимаар хичээл үзэх оюутнуудаа урьдчилан COVID-19-ийн шинжилгээ өгсөн байхыг шаардаж байгаа юм байна.  
  • Harvard University 2020-2021 оны хичээлийн жилд бакалавр, магистр, докторын түвшний бүх хичээлүүдийг онлайн хэлбэрт шилжүүлэхээр шийдвэрлэсэн бөгөөд нийт оюутнуудын 40 хувь нь сургуулийн кампуст ирж суралцах боломжтой ажээ. Үүнд дийлэнх нь нэгдүгээр курсын оюутнууд багтах юм байна.
  • MIT-гаас энэ намрын семестрт зөвхөн төгсөх курсын болон тусгай хэрэгцээтэй оюутнуудыг кампуст ирж суралцахыг зөвшөөржээ. Нэг, хоёр, гуравдугаар курсын оюутнууд хаврын семестрээс эхлэн кампуст ирж суралцана. Кампуст байгаа оюутнууд л танхимаар хичээллэх боломжтой аж.

Энэ долоо хоногийн үгc

SAT шалгалтанд бэлдэх үгc

undulate (verb)

to move as ripples or in a wavy pattern
/Belly dancers are known for their ability to skillfully undulate their stomachs./

annihilate (verb)
to destroy or cause devastating destruction
/The dictator sent orders to annihilate the group of rebels./

TOEFL шалгалтанд бэлдэх үгc

unobtrusive (adj)not attracting attention.
/The prince’s bodyguards had mastered the art of being unobtrusive./

fundamental (adj)

of primary importance
/Learning scales is fundamental to being a good piano player./

GRE шалгалтанд бэлдэх үгc

audacious (adj)
very bold or presumptuous
oscillate (verb)
to swing back and forth between two points, poles, or positions

Америкт сурах талаар мэдлэгээ нэмэгдүүлье!

West Virginia мужтай танилцаарай! Тус мужид дэлхийн өнцөг булан бүрээс оюутнууд ирж элсэн суралцдаг. Бага зардлаар олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн чанартай боловсрол олж авах боломжтойгоос гадна байгалийн үзэсгэлэн таашаан бишрэх, байгальд илүү ойр байх бүхий л боломж энд бүрдсэн байдаг. Газар газраас хуран цугласан 4,000 гаруй гадаад оюутнууд яагаад энэхүү мужийг сонгон суралцах болсныг мэдэхийг хүсвэл та дараах холбоосоор орж үзээрэй! Энэ долоо хоногийн онцлох эшлэл


 Зѳвлѳгѳѳний цаг товлох 

АНУ-д суралцах талаар албан ёсны цогц мэдээлэл, зөвлөгөөг бидэнтэй ганцаарчилсан уулзалтын цаг товлон үнэ тѳлбѳргүйгээр хүлээн аваарай. 

Энд дарж бидэнтэй цаг товлоорой.