Newsletters

Weekly Newsletter #50

Танд Энэ Өдрийн Мэнд Хүргэе!

Энэ долоо хоногийн мэдээллийн тоймд:

  • EducationUSA Mongolia подкаст цувралын шинэ дугаар
  • "Америкт Суралцсан Миний Түүх" цуврал нийтлэлийн шинэ дугаар
  • АНУ-ын их дээд сургуулиудын хүртээмжтэй боловсрол
  • "Fordham" их сургуультай танилцах цахим аялал
  • "Enrichment Program - II" хөтөлбөрийн шилдэг багш нарын туршлага хуваалцах live
  • Та үүнийг мэдэх үү?
  • "Fulbright Foreign Language Teaching Assistant Program (FLTA) 2022-2023" хөтөлбөр зарлагдлаа
  • Энэ сарын онцлох хүн
  • Тэтгэлгийн мэдээлэл
  • Fulbright Arctic Initiative хөтөлбөр
  • "EducationUSA Mongolia" баг олон улсад нэр хүндтэй шагналыг 2 дахь жилдээ эх орондоо авчирлаа
  • Энэ долоо хоногийн онцлох үгс
  • Зөвлөгөө авах, цаг товлох
  • Найзаа урих

EducationUSA Mongolia подкаст цуврал #68

MASA болон EducationUSA Mongolia хөтөлбөрөөс хамтран хүргэдэг “Америкт Суралцсан Миний Түүх” подкастын энэ удаагийн дугаарт энэхүү подкаст цувралын үүсгэн байгуулагч, Монгол дахь Америкт Төгсөгчдийн Холбоо (MASA)-ны Ерөнхийлөгч, EducationUSA Mongolia Хөтөлбөрийн Захирал, Азийн Хөгжлийн банканд нийгмийн хөгжил, жендерийн зөвлөхөөр ажилладаг Э.Билгүүн оролцлоо.

Энэхүү подкастад тэрээр Америкт суралцсан арвин их туршлага, ололт амжилт, сорилтыг хэрхэн давсан түүхээсээ хуваалцаж, өөрийн эзэмшсэн мэргэжлийн ач холбогдол дээр үндэслэн мэргэжлээ хэрхэн зөв сонгох талаар үнэ цэнэтэй зөвлөгөө өгсөн төдийгүй Америкт Төгсөгчдийн Холбоо (MASA) болон EducationUSA Mongolia-аас хэрэгжүүлдэг олон хөтөлбөр, үйл ажиллагаа, ололт амжилтын талаар дэлгэрэнгүй мэдээллийг хуваалцаж ярилцсан юм. Америкт суралцах хүсэлтэй хэн бүхэнд энэхүү подкаст маань ихээхэн урам зориг өгнө гэдэгт итгэлтэй байна. Та заавал сонсоорой.


Энд дарж подкастаа сонсоорой.









  "Америкт Суралцсан Миний Түүх" цуврал нийтлэл - 20

Энэ удаагийн зочноор MASA буюу Америкт төгсөгчдийн холбооны Удирдах зөвлөлийн гишүүн Б.Энхболд оролцож, өөрийн Америкт суралцсан түүхээсээ хуваалцсан билээ.

Энд ярилцлагыг вэб хуудаснаас үргэлжлүүлэн уншаарай.


   "АНУ-ын их дээд сургуулиудын хүртээмжтэй боловсрол

Америкийн их, дээд сургуулиудад бие эрхтний, оюун ухааны болон суралцах бэрхшээлтэй гадаад оюутнуудад зориулсан маш олон төрлийн дэмжлэг үйлчилгээ байдаг. Дараах холбоосоор орж дэлгэрэнгүй мэдээлэлтэй танилцаарай!   
Энд дарж дэлгэрэнгүйг үргэлжлүүлэн уншина уу.
 


   "Fordham" их сургуультай танилцах цахим аялал

"Fordham" их сургуультай танилцах цахим аялал Даваа, Мягмар, Лхагва болон Пүрэв гарагуудад амжилттай болж өндөрлөлөө.

Та дараа дараагийн цахим аяллуудад хамрагдахыг хүсвэл энд дарж манай цахим хуудсыг дагаарай.



   "Enrichment Program - II" хөтөлбөрийн шилдэг багш нарын туршлага хуваалцах live

Enrichment-II хөтөлбөр- Шилдэг багш нарын туршлага хуваалцах live амжилттай болж өндөрлөлөө.

Туршлагаасаа хуваалцсан шилдэг багш нартаа баярлалаа. Та live-ийг манай цахим хуудас руу орж үзээрэй.
 

Энд дарж цахим хуудсаар зочилно уу. 


  Та үүнийг мэдэх үү?
 
Карибын тэнгисийн орнуудаас нийт 11845 оюутан Америкт суралцаж байна. Тэгвэл Монгол улсаас Америкт хэчнээн оюутан суралцдаг талаар та мэдэх үү?

Дэлхийн өнцөг булан бүрээс хэчнээн гадаад оюутан Америкт суралцдаг талаар мэдэхийг хүсвэл доорх холбоосоор орж дэлгэрэнгүй мэдээлэл аваарай.

  "Fulbright Foreign Language Teaching Assistant Program (FLTA) 2022-2023" хөтөлбөр зарлагдлаа

АНУ-ын Засгийн Газрын 100% тэтгэлэгтэй "the Fulbright Foreign Language Teaching Assistant Program (FLTA) 2022-2023" хөтөлбөр зарлагдлаа.

Материал хүлээн авах эцсийн хугацаа: 2021 оны 8 дугаар сарын 16-ны өдөр. 


Энд дарж дэлгэрэнгүй мэдээлэлтэй танилцана уу. 

  Энэ сарын онцлох хүн

Фулбрайт хөтөлбөрийн 75 жилийн ойг тохиолдуулан бид сар болгон тодорхой сэдвийн хүрээнд хөтөлбөрт хамрагдсан оролцогчдоосоо танилцуулах болно.
Ингээд бид 6-р сард Фулбрайт хөтөлбөрт олон улсын хөгжлийн эдийн засгийн чиглэлээр "Cornell University" -д суралцаад ирсэн Эрдэнэбатын Билгүүнийг онцолж байна. Э.Билгүүн нь өдгөө MASA болон EducationUSA Mongolia-г удирдан ажиллаж байгаа бөгөөд МУ-д боловсролын үйлчилгээг хүн бүрд тэгш, хүртээмжтэй хүргэхийн төлөө хүчин зүтгэж байна.

Энд дарж түүний түүхтэй дэлгэрэнгүй танилцаарай.

  Тэтгэлгийн мэдээлэл

University of Wisconsin Oshkosh их сургууль нь бакалаврын төвшинд шинээр элсэж буй олон улсын оюутнуудад Undergraduate International Student Scholarship тэтгэлгийг санал болгож байна. Өөрийн боловсролдоо хөрөнгө оруулж, сурч хөгжихийг хүссэн хүн бүрд нээлттэй.

Энд дарж дэлгэрэнгүйг сонирхоно уу.

  "Fulbright Arctic Initiative" хөтөлбөр

Байгаль хамгаалал болон байгаль орчны бодлогын чиглэлээр сурах сонирхолтой байна уу? Хэрэв тийм бол Нийтийн удирдлагын чиглэлээр EcoDiplomacy-р суралцахыг та бүхэнд санал болгож байна. Жишээ нь та энэ салбарт орсноор Arctic Council-ын гишүүн орнуудын судлаачид, мэргэжилтнүүдийг Арктикийн бүсийн хамгаалал чиглэлээр дэмжин ажилладаг "Fulbright Arctic Initiative" -д хамрагдах боломжтой.️

Энд дарж дэлгэрэнгүй мэдээлэлтэй танилцана уу. 

   "EducationUSA Mongolia" баг олон улсад нэр хүндтэй шагналыг 2 дахь жилдээ эх орондоо авчирлаа

АНУ-ын Төрийн Департаментаас EducationUSA хөтөлбөрийг хэрэгжүүлж буй 5 тивийн, 178 орны 455 салбаруудаас  шилдгүүдээ   тодруулан   шагнал   гардуулдаг  "Town Hall-2021" ёслолын арга хэмжээ цахимаар амжилттай болж өндөрлөлөө. Тус арга хэмжээний үеэр Зүүн Ази Номхон Далайн бүсийн орнуудын  шилдэгт олгодог “Rising Star Award”  буюу  “Өсөж   Буй   Од”  гэх   олон улсын   нэр   хүндтэй   шагналыг EducationUSA   Mongolia  хөтөлбөрийн   боловсролын   зөвлөх,  Америкт   Төгсөгчдийн Холбоо (MASA)-ны хөтөлбөрийн ажилтан Нямсүрэнгийн Доржнамжин хүртлээ.
 
Ийнхүү Aмерикт Төгсөгчдийн Холбоо (MASA) болон EducationUSA Mongolia багийнхан нэр хүндтэй шагналыг 2 дахь жилдээ эх орондоо авчирч Монгол улсын нэрийг олон улсад гаргасандаа баяртай байна.
Биднийг   үргэлж   дэмждэг   MASA-ны   гишүүд,  Mонгол   дахь   АНУ-ын   Элчин   Сайдын Яамны хамт олонд талархаж буйгаа илэрхийлье.

 Америк хэлц үгнүүд

 Зѳвлѳгѳѳ авах цаг товлох 

Та бидэнтэй ганцаарчилсан уулзалтын цаг товлон АНУ-д суралцах талаар албан ёсны цогц мэдээлэл, зөвлөгөөг үнэ тѳлбѳргүйгээр хүлээн аваарай.

Энд дарж цаг товлоорой. 

Та EducationUSA Mongolia Newsletter-т найзуудаа уриарай.

Энд дарна уу.