Newsletters

Weekly Newsletter #53

Танд Энэ Өдрийн Мэнд Хүргэе!

Энэ долоо хоногийн мэдээллийн тоймд:

  • EducationUSA Mongolia Подкаст цувралын шинэ дугаар
  • "Америкт Суралцсан Миний Түүх" цуврал нийтлэлийн шинэ дугаар
  • АНУ-ын их дээд сургуулиуд дахь олон улсын оюутнууд
  • Та мэдэх үү? 
  • АНУ-д суралцах 3 дахь алхам
  • АНУ-д суралцаж амжилттай карьераа эхлүүлсэн хүмүүсийн туршлага
  • Pennsylvania мужид сурцгаая!
  • АНУ-ын Дээд Боловсролын Цахим Үзэсгэлэн-2021
  • Хоолны урлагийг түгээн дэлгэрүүлэх сар
  • "VIRTUAL SUMMER CAMP-2021" хөтөлбөрт хамрагдах сурагчид шалгарлаа
  • Enrichment-II хөтөлбөрийн 2-р шат MOOCs-н талаар мэдээлэл өгөх лайв
  • Долоо хоногийн шинэ үгс
  • Зөвлөгөө авах цаг товлох
  • Найзаа урих

EducationUSA Mongolia Подкаст цуврал #71

MASA болон EducationUSA Mongolia хөтөлбөрөөс хамтран хүргэдэг подкастын маань энэ удаагийн дугаарт АНУ-ын “Montana State University”-д бэлчээрийн экологи мэргэжлээр магистрын зэрэг хамгаалсан Т.Самданжигмэд оролцлоо.

Тэрээр АНУ-ын Засгийн газрын Fulbright хөтөлбөрийн төгсөгч бөгөөд өөрийн туршлагад үндэслэн уг хөтөлбөрт хэрхэн амжилттай хамрагдах талаар үнэтэй зөвөлгөө өгч, байгаль экологи, шинжлэх ухааны чиглэлээр Америкт мастераар суралцахын давуу тал болон сорилт, бэрхшээлийг хуваалцсан юм. Түүний суралцсан Montana муж нь Монголын цаг, уур амьсгалтай нэлээн төстэй бөгөөд тус мужид “Бэлчээрийн экологи” мэргэжлээр суралцсан нь эргээд эх орныхоо нөхцөлд мэргэжлээрээ ажиллаж, байгаль орчноо хамгаалах үйлсэд хувь нэмрээ оруулахад чухал үүрэг гүйцэтгэсэн гэдгийг онцолж, мэргэжлийнхээ талаар дэлгэрэнгүй яриаг өрнүүлсэн юм.

Америкт суралцах хүсэлтэй бол та подкастын энэ дугаарыг заавал сонсоорой.

Энд дарж подкастаа сонсоорой.

"Америкт Суралцсан Миний Түүх" цуврал нийтлэл-23

Энэ удаагийн зочноор АНУ-ын Cornell Их Сургуулийн оюутан Авирмэдийн Түмэнхүслэн оролцож, өөрийн Америкт суралцсан түүхээсээ хуваалцсан билээ.

Энд дарж ярилцлагыг үргэлжлүүлэн уншаарай.

 АНУ-ын их дээд сургуулиуд дахь олон улсын оюутнууд

2019-2020 оны хичээлийн жилд АНУ-ын их сургууль болон коллежид нэг сая гаруй олон улсын оюутан суралцсан байна. Тэдгээр оюутны талаас илүү хувь нь STEM чиглэлээр боловсрол эзэмшсэн юм. Та АНУ-д ямар чиглэлээр суралцахыг хүсэж байна вэ?


Та мэдэх үү?

Англи хэл сурах сонирхолтой хүн бүрийн хувьд АНУ нь хамгийн тохиромжтой газар юм. English as a Second Language (ESL) хөтөлбөрийн тусламжтайгаар Англи хэлээ сайжруулах боломжтойг та мэдэх үү?

Энд дарж дэлгэрэнгүй мэдээлэлтэй танилцана уу. 

АНУ-д суралцах 3 дахь алхам

Америкт Сурах 5 Алхмаас өнөөдөр бид 3 дахь алхмыг онцолж байна. Алхам #3- Өргөдлийн маягтыг бөглөж эхлэх. Уг алхмын хүрээнд та АНУ-ын их сургуулиудруу явуулах шаардлагатай бүхий л материалаа бэлтгэх хэрэгтэй.

Энд дарж дэлгэрэнгүй мэдээлэлтэй танилцана уу.

АНУ-д суралцаж амжилттай карьераа эхлүүлсэн хүмүүсийн туршлага

Танд өөрийн мөрөөдлийн ажилдаа ороход мөн өөрийн карьертаа амжилт олоход АНУ-ын их дээд сургуульд сурсан тань тусална.

Энд дарж АНУ-д суралцаж амжилттай карьераа эхлүүлсэн хүмүүсийн туршлагаас хуваалцаарай.

 Pennsylvania мужид сурцгаая!

Эрч хүчээр дүүрэн сэтгэл татам орчин үеийн хотууд болох Pittsburgh болон Philadelphia-аас эхлээд үзэсгэлэнт уул ус гол горхитой Pennsylvania муж нь байгалийн үзэсгэлэнгээрээ таныг татаад зогсохгүй гадаад оюутнууд сурч болох 164 их дээд сургуулийг санал болгож байна.

Энд дарж дэлгэрэнгүй мэдээлэлтэй танилцаарай. 

 АНУ-ын Дээд Боловсролын Цахим Үзэсгэлэн 2021

“Дээд Боловсролын Цахим Үзэсгэлэн 2021”-д тавтай морил.

Энэхүү дээд боловсролын цахим үзэсгэлэнгийн үеэр та АНУ-ын магадлан итгэмжлэгдсэн 45 их дээд сургуулиудын төлөөлөгчидтэй ярилцах боломжтой юм.
Сургуулийн төлөөлөгчид нь танд өргөдөл гаргах үйл явц, санал болгож буй хөтөлбөрүүд, элсэлтийн ерөнхий шаардлага, оюутны хотхоны амьдрал, тэтгэлэгт хамрагдах боломжуудын талаар дэлгэрэнгүй мэдээлэл өгөх болно.

Цахим үзэсгэлэнгийн платформыг ашиглахад аппликейшн татах шаардлагагүй. Бүртгэлтэй и-мейл хаягаараа үзэсгэлэн рүү нэвтэрч орох боломжтой юм.

Доорх холбоосоор орж үзэсгэлэнд бүртгүүлээрэй.

 Хоолны урлагийг түгээн дэлгэрүүлэх сар

7-р сар бол олон төрлийн хоол болоод түүний амтыг таашаах, тогоочийн ур дүйг магтан бишрэх, эрүүл зөв хооллолтыг дэмжих, хоолны урлагийг түгээн дэлгэрүүлэх сар юм. АНУ нь хоол болон түүний урлагийн талаарх хөтөлбөрүүдээрээ дэлхийд алдартайг та мэдэх үү?

Энд дарж уг хөтөлбөрийг санал болгодог их дээд сургуулиудын талаар мэдээлэл аваарай.

Enrichment-II хөтөлбөрийн 2-р шат MOOCs-н талаар мэдээлэл өгөх лайв

АНУ-ын элчин сайдын яамны Англи хэлний хөтөлбөрүүд хариуцсан ажилтан Т. Алтанцэцэгтэй хамтран АНУ-ын засгийн газраас зохион байгуулдаг англи хэлтэй холбоотой ямар ямар хөтөлбөрүүд байдаг талаар ярилцсан лайв болж өндөрлөлөө.

Мөн энэхүү лайвын үеэр Enrichment-II хөтөлбөрийн үйл явцын талаарх мэдээллүүдийг өгсөн юм.

Та энэхүү лайвыг манай фейсбүүк хуудсаар зочлон үзэх боломжтой. 

 "VIRTUAL SUMMER CAMP-2021" хөтөлбөрт хамрагдах сурагчид шалгарлаа

"Virtual Summer Camp-2021" хөтөлбөрийн сонгон шалгаруулалт амжилттай болж өндөрлөлөө.  Шалгарсан сурагчдад и-мейл илгээсэн болно. Хөтөлбөрт тэнцсэн нийт сурагчдадаа амжилт хүсье.

 Долоо хоногийн шинэ үгс

 Зѳвлѳгѳѳний цаг товлох

АНУ-д суралцах талаар албан ёсны цогц мэдээлэл, зөвлөгөөг бидэнтэй ганцаарчилсан уулзалтын цаг товлон үнэ тѳлбѳргүйгээр хүлээн аваарай. 

Энд дарж цаг товлоно уу.

 Та EducationUSA Mongolia Newsletter-т найзуудаа уриарай

Энд дарж найзаа урина уу.