News letters

Weekly Newsletter #5

Танд Энэ Өдрийн Мэнд Хүргэе!

Энэ долоо хоногийн мэдээллийн тоймд:

  • EducationUSA Mongolia Подкаст цувралын шинэ дугаар
  • Ахлах ангийн сурагчдад зориулсан цахим зуны зуслан хөтөлбөр зарлагдлаа
  • АНУ-ын их, дээд сургуулийн болон засгийн газрын тэтгэлэгт хѳтѳлбѳрүүд 
  • Ковид-19 мэдээлэл
  • Долоо хоногийн шинэ үгс
  • Долоо хоногийн онцлох эшлэл
  • EducationUSA-гийн зѳвлѳхүүдтэй цаг товлон үнэ тѳлбѳргүй зѳвлѳгѳѳ авах
  • EducationUSA Mongolia Newsletter-т найзаа урих

EducationUSA Mongolia Подкаст цуврал

Image may contain: 1 person, text that says 'EDUCATIONUSA MONGOLIA MONGO PODCAST#19 amepиKT cypaлucaH mиHий TYYX CORNELL иx cypryyлийH 3-P KypcblH oюyTaH X. xycл3H Education USA MASA MONGOLIANASSO'Подкаст #19

Зуны налгар өдрүүдийг үр бүтээлтэй өнгөрөөхөөр хичээж буй сонсогчиддоо зориулаад Америкийн топ их сургуулиудын нэг Cornell University -д амжилттай суралцаж буй Х.Хүслэнгийн ярилцлагыг хүргэхээр бэлтгэлээ.

Англи хэл сурах, стандарт шалгалтуудад бэлдэх, өргөдөл гаргахад тулгардаг түгээмэл асуудлуудын тухай Хүслэн маань өөрийн туршлага дээр тулгуурлан тайлбарласан юм.
Подкастаа сонсоод Хүслэнгийн сурах арга барилаас суралцаарай!

Энд дарж подкастаа сонсоорой. Ахлах ангийн сурагчдад зориулсан цахим зуны зуслан хөтөлбөр зарлагдлаа!

Тэтгэлгийн мэдээлэл

Fulbright Foreign Language Teaching Assistant (FLTA) Program 2021-2022
Багш нарт зориулсан АНУ Засгийн газрын 100% тэтгэлэгт хөтөлбөрт амжиж материалаа илгээрээрэй.
Материал хүлээн авах эцсийн хугацаа: 2020 оны 7 дугаар сарын 20 өдөр


Hubert H Humphrey Fellowship Program 2021-2022

Материал хүлээн авах сүүлийн хугацаа: 2020 оны 7 дугаар сарын 6 

КОВИД-19 Мэдээлэл

КОВИД-19 цар тахлаас үүдэн АНУ-ын их, дээд сургуулиудын элсэлтийн шаардлага, хичээлийн хөтөлбөрүүдэд орж буй ѳѳрчлѳлтүүдийн тухай мэдээллийг бид шуурхай хүргэхээр зорьж байна.

  • Цар тахалтай холбоотойгоор үүсээд буй гэнэтийн өөрчлөлт, тааварлашгүй нөхцөл байдлаас үүдэн Williams College ирэх хичээлийн жилд сургалтын төлбөрөө 15 хувиар бууруулах шийдвэр гаргажээ. Энэхүү хөнгөлөлт оюутнуудын сургалтын ямар хэлбэр (зайны болон танхимын) сонгох эсэхээс үл хамааран жигд үйлчлэх юм байна.
  • Spelman College 2020-2021 оны хичээлийн жилд зайнаас суралцахаар болсон оюутнууддаа сургалтын төлбөрийн 10 хувь, хураамжийн 40 хувь хүртэл хөнгөлөлт үзүүлэхээр болжээ.
  • Cornell University-гээс ирэх намрын сургалтыг танхимаар явуулахаар шийдвэрлэсэн байна. Сургалтыг онлайнаар зохион байгуулах нь оюутан, багш, ажиллагсдыг халдварын тархалтаас сэргийлж чадахгүй байна гэсэн судалгааны үр дүндээ үндэслэн энэхүү шийдвэрээ гаргасан аж. Танхимын хичээл нь Талархлын Баяр хүртэл үргэлжлэх юм байна.
  • Inside Higher Ed болон Hanover Research байгууллагуудын өнгөрөгч зургаадугаар сарын судалгаанд коллежуудын 55 орчим хувь нь академик хөтөлбөрүүдийн тоог цөөлөх төлөвтэй байгаа, мөн коллеж, их сургуулиудын удирдлагуудын 57 хувь нь оюутнууддаа зайнаас чанартай боловсрол олгож чадна гэдэгтэй итгэлтэй байгаа хэмээн дурдагджээ.

Энэ долоо хоногийн үгc

SAT шалгалтанд бэлдэх үгc

spur (verb)

to stimulate or incite
/Her bravery spurred others to act./
exploit (verb)
to use selfishly or for profit
/The shoddy company exploited its workers by paying them extremely low wages./

TOEFL шалгалтанд бэлдэх үгc

peripheral (adj)
located on the side or edge
/There are some peripheral fights going on at the outdoor concert./
negligent (adj)
lazy, neglectful
/The negligent babysitter invited her friends over while the children were upstairs./

GRE шалгалтанд бэлдэх үгc

rescind (verb)
to take back or retract (an offer or statement)
whimsical (adj)
fanciful or capricious

Америкт сурах талаар мэдлэгээ нэмэгдүүлье!

АНУ-ын Illinois мужтай танилцаарай. Тэнгэр баганадсан барилгууд, хөгжмийн фестивалиуд, дэлхийн зэрэглэлийн коллеж, их сургуулиудыг та эндээс олох боложмтой. Тус мужийн Чикаго хот нь хүн амын нягтаршлаар Америктаа гуравдугаарт ордог. Гадаад оюутнууд амьдрал буцалсан их хотын нэг хэсэг болохын зэрэгцээ, амралтын өдрүүдэд Үндэсний дархан цаазат газруудаар аялж зугаалан амрах ч боломжтой юм. Хүн бүрийн сэтгэлийг эзэмдэх ямар нэг зүйл энд байдаг болоод л 50 мянга гаруй гадаад оюутан энэ мужийг хоёр дахь гэрээ хэмээн нэрлэдэг буй заа.

 Энэ долоо хоногийн онцлох эшлэл

 Зѳвлѳгѳѳний цаг товлох 

АНУ-д суралцах талаар албан ёсны цогц мэдээлэл, зөвлөгөөг бидэнтэй ганцаарчилсан уулзалтын цаг товлон үнэ тѳлбѳргүйгээр хүлээн аваарай. 

Энд дарж бидэнтэй цаг товлоорой.