Newsletters

Weekly Newsletter #47

Танд Энэ Өдрийн Мэнд Хүргэе!

Энэ долоо хоногийн мэдээллийн тоймд:

  • EducationUSA Mongolia подкаст цувралын шинэ дугаар
  • "Эргэн дурсах өдөр"-ийн талаар
  • St. John's коллежийн зуны хөтөлбөр
  • Та үүнийг мэдэх үү?
  • Тэтгэлгийн мэдээлэл
  • Arizona мужид сурцгаая!
  • Зуныг үр бүтээлтэй өнгөрүүлэх боломж
  • ЕБС-ийн Англи хэлний багш нарт зориулсан "Enrichment Program - II" хөтөлбөр үргэлжилж байна
  • Америкт сурах 5 алхам хөтөлбөрийн сургалтууд өндөрлөлөө
  • Дэлхийн унадаг дугуйн өдрийн мэндийг хүргэе!

EducationUSA Mongolia подкаст цуврал #65

Подкастийн шинэ дугааруудыг хүлээн байж сонсдог сонсогчдодоо зориулан энэ удаад бид анхны Англи хэл дээрх шинэхэн подкастаа хүргэж байна. Энэ удаагийн маань зочноор АНУ-ын “Lipscomb University”-д байгаль орчны тогтвортой байдал мэргэжлээр суралцаж төгссөн ба одоо EducationUSA Mongolia хөтөлбөрийн боловсролын зөвлөх, MASA-ны хөтөлбөрийн ажилтнаар ажиллаж буй Ц. Билигт оролцлоо.
Тэрбээр Америкт суралцах гэж буй хүмүүсийн мэдвэл зохих зүйлсийн талаар хуваалцсан юм. Тухайлбал ном худалдаж авахаас эхлээд Америкийн оюутны хотхонд оюутнуудын ашигладаг зарим үгсийн талаар ч дэлгэрүүлэн ярьсан Англи хэл дээрх энэхүү подкастын дугаарыг та заавал сонсоорой.

Та энд дарж подкастаа сонсоно уу. 


   Эргэн дурсах өдөр

АНУ-д жил бүрийн 5 дугаар сарын 31-ны өдрийг эх орныхоо төлөө амь үрэгдсэн эрэлхэг цэргүүдийн дурсгалыг хүндэтгэж, тэдний гавьяаг эргэн дурсах зорилгоор “Memorial Day” буюу “Эргэн дурсах өдөр”-ийг тэмдэглэдэг.

Та энд дарж дэлгэрэнгүйг уншина уу. 

 Та үүнийг мэдэх үү?

Хорват улсаас нийт 472 орчим оюутан Америкт суралцаж байна.
Тэгвэл Монгол улсаас Америкт хэчнээн оюутан суралцдаг талаар та мэдэх үү?

 
Дэлхийн өнцөг булан бүрээс хэчнээн гадаад оюутан Америкт суралцдаг талаар мэдэхийг хүсвэл 
энд дарж дэлгэрэнгүй мэдээлэл аваарай.

  Зуны хөтөлбөр

Та бүгдэд дуулгах сайхан мэдээтэй

St. John’s коллеж энэ зуныг үр бүтээлтэй өнгөрүүлэх хүсэл эрмэлзэлтэй сурагчдад зориулан зуны хөтөлбөр зарлаж байна.
Та дараах арга хэмжээнүүдэд оролцож St. John’s коллежийн тухай мэдээлэл олж авах боломжтой бөгөөд коллежид элсэх, тэтгэлэг хайх болон, либерал артс боловсролын давуу талыг ойлгох гэх мэт өргөн сэдвүүдийн хүрээнд мэдээлэл авч, асуултдаа хариулт авах боломжтой!

Хөтөлбөрийн удирдагчдаас суралцахаас гадна, хамрагдаж байгаа оюутнууд хоорондоо танилцаж, шинэ содон санаачилга гаргах дуртай оюутнуудтай хэлэлцүүлэг өрнүүлэх жижиг семинаруудыг мөн зохион байгуулах юм.

Та энд дарж дэлгэрэнгүй мэдээлэлтэй танилцана уу. 

  Тэтгэлгийн мэдээлэл 

Та educationusa.state.gov вебсайтын “Special Opportunities & Financial Aid” хэсэгт олон төрлийн тэтгэлгийн мэдээлэл байдгийг мэдэх үү? 

Шинэ тэтгэлэгүүдийн талаарх мэдээллийг цаг алдалгүй авахыг хүсвэл энд дарж мэдээлэл аваарай!

  Arizona мужид сурцгаая!

Жилийн ихэнх өдрүүдэд цэлмэг нартай байдгаараа онцлог Arizona муж нь танд гадаад оюутнууд сурч болох 48 их дээд сургуулиудыг санал болгож байна.

Та энд дарж дэлгэрэнгүй мэдээлэлтэй танилцана уу.

  Зуныг үр бүтээлтэй өнгөрүүлэх нэг боломж

Hudson Valley Community College -н зуны хөтөлбөрт хамрагдаж 6 кредит хичээлийг үнэ төлбөргүй сураарай.

Доорх холбоосоор орон судлах боломжтой 14 хичээлийн мэдээллийг аван, амжиж бүртгүүлээрэй.

ЕБС-ийн Англи хэлний багш нарт зориулсан "Enrichment Program-II" хөтөлбөр үргэлжилж байна

ЕБС-ийн 1000 англи хэлний багш оролцож буй энэхүү хөтөлбөрийн 1-р шат болох уншлагын марафоны 2-р долоо хоног эхэлсэн үргэлжилж байна.

Уншлагын марафоны 1-р долоо хоногийг тэргүүлсэн багш нартай танилцана уу.

Уншлагын марафоны 21 хоногийн турш үргэлжлэх бөгөөд 2-р долоо хоногт анхаарал төвлөрөлт ихээр шаардсан,  зөвхөн аудиотой ном сонсох ба номын зураг, урд хойд талд нь байх дасгалаас өөр зүйл харагдахгүй.

Энэ долоо хоногт тэргүүлэх идэхтэй сонсогч багш нар хэн байх вэ?

  Америкт сурах 5 алхам хөтөлбөрийн сургалтууд өндөрлөлөө

MASA болон EducationUSA Mongolia-ийн зүгээс Америкт суралцах боломжууд, тэтгэлэгт хөтөлбөрүүдийн талаар зөвлөгөө, мэдээллийг илүү хүртээмжтэй түгээх зорилгоор зохион байгуулагдсан энэхүү сургалт цахимаар амжилттай болж өндөрлөлөө.

Энэ удаад "Enrichment - 2020" хөтөлбөрийн шилдэг багш нарын сурагчид 5 алхам сургалтад хамрагдлаа.

Тус бүр 24 сурагчидтай 2 багт хуваарилагдан Америкт суралцах боломжуудаас гадна мэргэжлээ хэрхэн зөв сонгох, албан мэйл хэрхэн бичих, цаг төлөвлөлт, хүний эрх зэрэг олон сэдвүүдийн хүрээнд цогц сургалтаа зохион байгуулсан билээ.

Оролцсон сурагч нартаа цаашдын сурлагын өндөр амжилтыг хүсье!

  Дэлхийн унадаг дугуйн өдрийн мэндийг хүргэе!

Их дээд сургуульд суралцаж байх үедээ тээврийн зардлаа хэмнэх шилдэг аргуудын нэг бол дугуй унах юм. Дугуй нь байгаль орчинд ээлтэй төдийгүй таны эрүүл мэндэд хамгийн тустай дасгал болж чадна.

Та энд дарж дэлгэрэнгүй мэдээлэлтэй танилцана уу. 

 Зѳвлѳгѳѳ авах цаг товлох

Та бидэнтэй ганцаарчилсан уулзалтын цаг товлон АНУ-д суралцах талаар албан ёсны цогц мэдээлэл, зөвлөгөөг үнэ тѳлбѳргүйгээр хүлээн аваарай.

Энд дарж цаг товлоорой.   

Та EducationUSA Mongolia Newsletter-т найзуудаа уриарай

Энд дарна уу.