Newsletters

Weekly Newsletter #46

Танд Энэ Өдрийн Мэнд Хүргэе!

Энэ долоо хоногийн мэдээллийн тоймд:

  • EducationUSA Mongolia подкаст цувралын шинэ дугаар
  • "Enrichment Program - II" нээлтийн үйл ажиллагаа
  • "Enrichment Program - II" хөтөлбөрийн инфографик
  • Таньд ямар сургууль хамгийн сайн тохирох вэ?
  • Зуныг үр бүтээлтэй өнгөрүүлэх нэг боломж
  • Kansas мужид сурцгаая!
  • Virtual tour -р мөрөөдлийн сургуультайгаа танилцлаа
  • Өөрт тохирсон сургуулиа хэрхэн сонгох вэ? 
  • Та үүнийг мэдэх үү?
  • Тэтгэлгийн мэдээлэл

EducationUSA Mongolia подкаст цуврал #64

Подкастын маань энэ удаагийн зочноор АНУ-ын “University of Wisconsin-Superior”-д эрх зүй, олон улсын харилцааны чиглэлээр суралцсан ба одоо EducationUSA Mongolia хөтөлбөрийн боловсролын зөвлөх, MASA-ны хөтөлбөрийн ажилтнаар ажиллаж буй М. Ивээл оролцлоо.
Тэрбээр өөрийн Америкт суралцсан арвин их туршлага, сургуульдаа өргөдөл гаргаж байсан үеийн дурсамжаасаа болон өөрийн зүгээс Америкт суралцах хүсэлтэй залууст зориулан олон хэрэгтэй зөвлөгөө өгсөн энэхүү дугаарыг та заавал сонсоорой.

Энд дарж подкастаа сонсоорой.

"Enrichment Program - II" нээлтийн үйл ажиллагаа

"Enrichment-II" хөтөлбөрт 1000 гаруй багш бүртгүүлжээ. Амжиж өргөдлийн маягтаа бөглөсөн нийт багш нартаа баярлалаа!

Ерөнхий боловсролын сургуулийн Англи хэлний багш нарт зориулан зохион байгуулагдаж байгаа хөтөлбөрийн нээлтийн үйл ажиллагаа 5 дугаар сарын 24-ны 13:00 цагт амжилттай зохион байгуулагдлаа.

Хөтөлбөрийн талаарх мэдээллийг түгээж хамтран ажилласан нийт багш нар болон хамтрагч байгууллагууддаа талархал илэрхийлье


Таньд ямар сургууль хамгийн сайн тохирох вэ?

Та АНУ-ын хувийн болон улсын сургуулиудын ялгааг хэр сайн мэдэх вэ?

Америкт хувийн болон улсын сургуулиуд нь сургалтын төлбөр, оюутны хотхоны амьдрал, хүн ам зүй гэх мэт олон талаараа харилцан адилгүй байдаг. Хамгийн сайн сургууль бол зөвхөн танд л тохирсон сургууль байдгийг бүү мартаарай.

Илүү дэлгэрэнгүйг энэ холбоосоор орж харна уу

   Зуныг үр бүтээлтэй өнгөрүүлэх нэг боломж

"Hudson Valley Community College" энэ жилийн зуны 3 сар хамрагдаж болох ахлах ангийн сурагчдад зориулсан онлайн хөтөлбөрөө танилцуулж байна.

Ямар ч үнэ төлбөргүй 3-4 кредиттэй 14 хичээлийн хөтөлбөрийн хүрээнд сонгон суралцан мэдлэгээ улам өргөжүүлэх боломжтойгоос гадна, АНУ-д ирээдүйд коллеж эсвэл их сургуульд элсэн суралцах үед үзсэн кредитүүдээ дүйцүүлэн тооцуулах боломжтой юм.

Хараад өнгөрүүлэхэд дэндүү хайран, хадгалж аваад найзууддаа түгээгээрэй. Бүгдээрээ хамтдаа хөгжицгөөе ????

Үргэлжлэх хугацаа: 6-р сарын 6-с 8-р сарын 13 хүртэл

Доорх холбоосоор орж бүртгүүлнэ үү.

          Kansas мужид сурцгаая!

Үзэсгэлэнт наранцэцэгийн талбайгаас эхлээд улаан буудайн өргөн уудам талбайтай Kansas муж нь байгалийн үзэмжээрээ таныг татаад зогсохгүй гадаад оюутнууд сурч болох 6 улсын их дээд сургууль, 19 community college, 5 технологийн college-ийг санал болгож байна.

Энд дарж уншина уу.

Virtual tour -р мөрөөдлийн сугуультайгаа танилцлаа

Энэ долоо хоногт бид "Illinois Institute of Technology" сургуультай холбогдон virtual tour хийж, орчинтой танилцан сургуулийн талаарх дэлгэрэнгүй мэдээллийг хүлээн авлаа.

Энэхүү онлайн үйл ажиллагаанд орон нутгийн аймгуудаас ЕБС-д суралцаж байгаа ирээдүйн зорилгоо биелүүлэхээр хүсэл тэмүүллээ дагаж байгаа 40 гаруй сурагчид оролцон амжилттай зохион байгуулагдлаа.

  Өөрт тохирсон сургуулиа хэрхэн сонгох вэ?

Магадлан итгэмжлэгдсэн АНУ-ын 4000 гаруй их дээд сургуулиас өөрт тохирсон сургуулиа хэрхэн сонгох вэ?

EducationUSA Mongolia зөвлөмж: Сургуулийнхаа онцлогт өөрийгөө тааруулж сонголтоо хийхээс илүү өөрийнхөө хүсэл зорилгод нийцүүлж сургуулиа сонгох нь хамгийн зөв сонголт юм.

Энд дарж уншина уу.

  Та үүнийг мэдэх үү?

Намиби улсаас нийт 121 гаруй оюутнууд Америкт суралцаж байна. Тэгвэл Монгол улсаас Америкт хэчнээн оюутан суралцдаг талаар та мэдэх үү?

Дэлхийн өнцөг булан бүрээс хэчнээн гадаад оюутан Америкт суралцдаг талаар мэдэхийг хүсвэл доорх холбоосоор орж дэлгэрэнгүй мэдээлэл аваарай.

 Энд дарж уншина уу.


   Тэтгэлгийн мэдээлэл

Mary Washington их сургууль нь шинээр элсэж буй олон улсын оюутнуудын ахлах сургуулийн сурлагын амжилтад үндэслэн $1,000-$9,000 хооронд Merit scholarship тэтгэлэгтээ хамруулж байна.

Mary Washington их сургууль нь Washington, D.C-ээс машинаар цаг гаруй зайд орших Virginia мужийн Fredericksburg хотод байрладаг улсын сургууль юм. Тус сургуульд нийтдээ 38 улс, АНУ-ын 34 мужаас ирсэн 4400 гаруй бакалаврын оюутан суралцда
г байна.

Энд дарж уншина уу.

Та EducationUSA Mongolia Newsletter-т найзуудаа уриарай.

Энд дарна уу.