News letters

Weekly Newsletter #45

                                 Танд Энэ Өдрийн Мэнд Хүргэе!

Энэ долоо хоногийн мэдээллийн тоймд:

  • Энэ долоо хоногийн онцлох подкаст
  • Тэтгэлгийн мэдээлэл
  • "Дэлхийн зөгийн өдөр"
  • Enrichment-II хөтөлбөрийн бүртгэлийн хугацаа маргааш хаагдана
  • Мичиган мужийн талаарх мэдлэгээ тэлцгээе 
  • "Enrichment I" хөтөлбөрт хамрагдсан шилдэг багш нарын сэтгэгдлээс
  • Дэлхийн олон үндэстний соёлын өдөр
  • Та үүнийг мэдэх үү?
  • EducationUSA Mongolia-гийн зѳвлѳхүүдтэй цаг товлон үнэ тѳлбѳргүй зѳвлѳгѳѳ авах
  • Найзуудаа уриарай

  Энэ долоо хоногийн онцлох подкаст

Подкастын маань энэ удаагийн зочноор @MASA буюу Америкт төгсөгчдийн холбооны Удирдах зөвлөлийн гишүүн, Э. Төгөлдөр оролцлоо. Тэрбээр АНУ-ын Cornell University-д АНУ-ын The Hubert Humphrey Fellowship Program-ын тэтгэлэгээр суралцсан бөгөөд бидэнтэй Америкт суралцсан түүхээсээ, мөн өөрийн эзэмшсэн байгаль орчны мэргэжилийн онцлогийн талаар илэн далангүй ярилцсаныг дараах холбоосоор орж сонсоорой! 

Та энд дарж подкастаа сонсоно уу. 

 Тэтгэлгийн мэдээлэл 

Minnesota мужийн их сургуульд шинээр элсэж буй бүхий л бакалаврын төвшний оюутнууд Mankato’s International Maverick Scholarship тэтгэлэгт хамрагдах эрхтэй болж байгаа гэдэг сайхан мэдээг дуулгахад таатай байна. Энэ тэтгэлэгт хамрагдсанаар оюутнууд жил бүр сургалтын төлбөрөөсөө $7,000 болон түүнээс дээш төлбөрийг хэмнэх боломжтой болж байгаа юм.

     "Дэлхийн зөгийн өдөр"

Зөгийнүүд зөвхөн амтат зөгийн бал гаргаад зогсохгүй газар тариалан, эко системийн хэвийн үйл ажиллагааг хангахад ихээхэн чухал үүрэг гүйцэтгэдэг нисдэг төрлийн шавьж билээ. Зөгий болон бусад шавьжны төрлийн амьтдыг судалдаг судлаач эрдэмтнийг entomologist буюу шавьж судлаач гэж нэрлэдэг. Тэгвэл шавьж судлалын чиглэлээр дэлхийд тэргүүлэх зэргийн хөтөлбөр олгодог хэд хэдэн сургуулиуд Америкт байдгийг мэдэхүү? 

Та энд дарж дэлгэрэнгүй мэдээлэлтэй танилцана уу. 

  Enrichment-II хөтөлбөрийн бүртгэлийн хугацаа маргааш хаагдана

Enrichment-II хөтөлбөрийн бүртгэлийн хугацаа 5-р сарын 22 буюу Бямба гаригийн 18 цаг хүртэл сунгагдлаа.

Та амжиж өргөдлийн маягтаа бөглөөрэй.

Энд дарж дэлгэрэнгүй мэдээлэлтэй танилцана уу. 

  Michigan мужийн талаарх мэдлэгээ тэлцгээе

Нартай өдрийн элсэрхэг нуурын эргүүд элбэг байхаас гадна олон үндэстний урлаг соёлын арга хэмжээ ихээхэн болдог Michigan муж бол хүн бүрийн хувьд анхааралдаа авах зүй ёсны муж мөн юм. Michigan муж гадаад оюутнууд сурч болох 93 гаруй их дээд сургуулиудыг санал болгож байна.

Та энд дарж дэлгэрэнгүй мэдээлэлтэй танилцана уу. 

"Enrichment Program-I" хөтөлбөрт хамрагдсан  шилдэг багш нарын сэтгэгдлээс


"Гадаад хэлний багшийн хувьд шавь нараа дэлхийн шилдэг сургуулиудад өрсөлдөхөд нь туслах хүсэл мөрөөдөл байвч мэдлэг мэдээлэл дутмагдаа жаахан сэтгэл дундуур явдаг байлаа. Анх хөтөлбөрийн зарыг харахад шилдэг 20 багшийг Америкд сурах 5 алхам сургалтад хамруулна гэсэн өгүүлбэр анхаарлыг маань хамгийн их татаж Enrichment-I хөтөлбөрт оролцохоор шийдсэн. Ингээд хөтөлбөрийн 1-р үе шат болох марафоны хугацаанд 3 долоо хоног англиар уншиж бас сонслоо. X Reading- н номнууд нь маш гоё, төрөл бүрийн жанр, түвшний сонголттойгоос гадна аудио хувилбартай бас quiz бөглөж ойлголтоо шалгана. Марафонд оролцсоноор миний унших сонсох чадвар маань их сайжирснаас гадна цаашид өөрийгөө улам хөгжүүлж шинэ зүйлд хүчээ сорих сэдэл тэмүүлэл өгч чадсаaн. Талархаад баршгүй. Дараа нь Америкд сурах 5 алхам сургалтад 3 долоо хоног хамрагдаж олон чадварлаг хүмүүсээс сургалт зөвлөгөө авсан. Хөтөлбөрийн үр шим үүгээр зогсоогүй, одоо шилдэг 5 сурагчид маань Америкд сурах 5 алхам сургалтад оролцож байна. Энэ жилийн хувьд 5 алхмаас гадна хувь хүний хөгжлийн агуулга нэмэгдсэнд их баяртай байгаа. Сурагчдынхаа өмнөөс дахин талархал илэрхийлье! Шавийн эрдэм багшаас гэдэг. Багш бид хөгжвөл сурагчид маань хөгжинө Сурагчид маань хөгжвөл улс оронд маань хөгжил дэвшил ирнэ."

-Я.Энхцэцэг

Та энд дарж дэлгэрэнгүй мэдээлэлтэй танилцана уу. 

  Дэлхийн олон үндэстний соёлын өдөр

Өнөөдөр Дэлхийн олон үндэстний соёлын өдрийг тэмдэглэж байгаатай уялдан Америкийн их дээд сургуулиуд олон үндэстний хэв шинж, соёлын олон талт ялгаатай байдлыг нэг дор бүрдүүлдэг гэдгийг онцлон дуулгахад таатай байна.
Олон үндэстнээс бүрдсэн сургуулийн орчин оюутнуудын суралцах, хөгжих чадварт эерэгээр нөлөөлдөг. 

Та энд дарж дэлгэрэнгүй мэдээллийг уншина уу. 

 Та үүнийг мэдэх үү?

Пакистан улсаас нийт 7,939 гаруй оюутнууд Америкт суралцаж байгааг та мэдэх үү?
Тэгвэл Монгол улсаас Америкт хэчнээн оюутан суралцдаг талаар мэдэх үү?
Дэлхийн өнцөг булан бүрээс хэчнээн гадаад оюутан Америкт ирж суралцдаг талаар мэдэхийг хүсвэл 
энд дарж дэлгэрэнгүй мэдээлэл аваарай.

 Зѳвлѳгѳѳ авах цаг товлох

Та бидэнтэй ганцаарчилсан уулзалтын цаг товлон АНУ-д суралцах талаар албан ёсны цогц мэдээлэл, зөвлөгөөг үнэ тѳлбѳргүйгээр хүлээн аваарай. 

Энд дарж цаг товлоорой.  Та EducationUSA Mongolia Newsletter-т найзуудаа уриарай

 Энд дарна уу