News letters

Weekly Newsletter #4

Танд Энэ Өдрийн Мэнд Хүргэе!

Энэ долоо хоногийн мэдээллийн тоймд:

  • EducationUSA Mongolia Подкаст цувралын шинэ дугаар
  • Америкт төгсөгчдийг сайн дурын үйл ажиллагаанд оролцохыг урьж байна.
  • АНУ-ын их, дээд сургуулийн болон засгийн газрын тэтгэлэгт хѳтѳлбѳрүүд 
  • Ковид-19 мэдээлэл
  • Долоо хоногийн шинэ үгс
  • Долоо хоногийн онцлох эшлэл
  • EducationUSA-гийн зѳвлѳхүүдтэй цаг товлон үнэ тѳлбѳргүй зѳвлѳгѳѳ авах
  • EducationUSA Mongolia Newsletter-т найзаа урих

EducationUSA Mongolia Подкаст цуврал

Image may contain: 1 person, text that says 'EDUCATIONUSA MONGOLIA POD PODCAST#18 америкт суралцсан миний TYYX ану-ын засгийн газрын FULBRIGHT болон IVLP хетелборуудийн тгсгч н.санжааханд Education USA америкт тегсегчдийн холбооны удирдах зевлелийн гишуун MASA ASA'

Подкаст #18

Энэ долоо хоногийн зочноороо бид АНУ-ын Засгийн газрын International Visitor Leadership Program (IVLP) болон The Fulbright Program тэтгэлэгт хөтөлбөрүүдэд шалгарч байсан Н.Санжаахандыг урьж оролцууллаа.

Тэрээр Syracuse University-гийн Maxwell School of Citizenship and Public Affairs-д Нийтийн удирдлагын магистрын зэрэг хүртэж, мөн Олон улсын болон төрийн бус байгууллагын манлайллын чиглэлээр мэргэшин суралцсан. Одоогоор UNICEF Mongolia-д ажиллахын зэрэгцээ Монгол дахь Америкт төгсөгчдийн холбоо, Save the Infants зэрэг төрийн бус байгууллагуудын сайн дурын үйл ажиллагаанд удирдлагын түвшинд оролцон ажиллаж байна.

Энд дарж подкастаа сонсоорой.
Хэрэв та АНУ-д дээд боловсрол эзэмшсэн бол мөн сайн дурын үйл ажиллагаанд оролцох хүсэлтэй бол бидэнд мэдээллээ явуулаарай!  

Тэтгэлгийн мэдээлэл

Fulbright Foreign Language Teaching Assistant (FLTA) Program 2021-2022
Багш нарт зориулсан АНУ Засгийн газрын 100% тэтгэлэгт хөтөлбөрт амжиж материалаа илгээрээрэй.
Материал хүлээн авах эцсийн хугацаа: 2020 оны 7 дугаар сарын 20 өдөр

Hubert H Humphrey Fellowship Program 2021-2022

Материал хүлээн авах сүүлийн хугацаа: 2020 оны 7 дугаар сарын 6 

КОВИД-19 Мэдээлэл

КОВИД-19 цар тахлаас үүдэн АНУ-ын их, дээд сургуулиудын элсэлтийн шаардлага, хичээлийн хөтөлбөрүүдэд орж буй ѳѳрчлѳлтүүдийн тухай мэдээллийг бид шуурхай хүргэхээр зорьж байна.

  • Мaine мужийн Bowdoin College-оос намрын улирлын бүх хичээлүүдийг онлайнаар заахаар төлөвлөжээ. Сургуулийн кампуст зөвхөн нэгдүгээр курсын болон шилжин ирж буй оюутнууд л сурч, байрлах боломжтой юм байна.
  • Массачусеттсийн их сургуулийн Бостон хот дахь кампус намрын семестрийн бүх сургалтуудаа зайнаас орохоор төлөвлөсөн бөгөөд зарим нэг лабораторийн хичээлүүд л сургуулийн кампус дээр зохион байгуулагдах ажээ. 
  • Эдийн засгийн судалгааны үндэсний товчооноос Аризона мужийн Их сургуулийн 1,500 оюутны дунд хийсэн судалгааны үр дүнд КОВИД-19 цар тахлаас үүдэн нийт оюутнуудын 40% нь хагас цагийн болон дадлагын ажлаа алдсан бол 13% нь төгсөлтөө хойшлуулахад хүрсэн байна.
  • Vermont муж дахь Champlain College-оос 15 долоо хоногийн хугацаатай 3-6 кредит цуглуулах боломж бүхий Virtual Gap Program-ийг оюутнуудад санал болгожээ. Энэхүү хөтөлбөр нь виртуалаар ментортойгоо уулзах, оролцоон дээр тулгуурлан суралцах боломжийг оюутнуудад бий болгож буй аж.

Энэ долоо хоногийн үгc

SAT шалгалтанд бэлдэх үгc

promulgate (verb)
to put into law or formally declare
/The ruler will at last promulgate an amnesty with the neighboring countries./
entrenched (adj)
to be firmly established
/Her face will forever be entrenched in my memory./

GRE шалгалтанд бэлдэх үгc

chicanery (noun)
trickery or deception
/If this were to actually come to pass, it could open the door to all sorts of chicanery./
prevaricate (verb)
to evade or deceive without outright lying.
/He should have no opportunity to prevaricate if I once challenged him./

TOEFL шалгалтанд бэлдэх үгc

nonchalant (adj)

indifferent, unexcited.
/I was hurt when my friend greeted me so nonchalantly./
significant (adj)

important, noteworthy.
/The Gettysburg Address was a significant event during the Civil War./

Америкт сурах талаар мэдлэгээ нэмэгдүүлье!

Колорадо муж нь найрсаг байдал, үзэсгэлэнт байгалийн тогтоц, сэтгэл сэргээм өнгө үзэмжээрээ алдартай. Соёлын олон хэв шинжийг багтаасан олон улсын оюутнуудын өлгий болсон энэхүү нутаг шинээр ирж буй гадаад оюутнуудад таалагдах нь лавтай. Дэлхийн зэрэглэлийн боловсролыг эзэмшүүлэх маш олон хөтөлбөрүүдээс сонголт хийх боломжтойгоос гадна олон үндэстний хоол, соёл урлагийн үзүүлбэрүүд, дээд зэрэглэлийн цанын баазуудыг ч та олох боломжтой. Аялал зугаалга, гадаах спортын төрөлд төгс зохицсон уур амьсгалтай энэ мужийн амьдрах өртөг нь харьцангүй хямд юм.


 Энэ долоо хоногийн онцлох эшлэл

 Зѳвлѳгѳѳний цаг товлох 

АНУ-д суралцах талаар албан ёсны цогц мэдээлэл, зөвлөгөөг бидэнтэй ганцаарчилсан уулзалтын цаг товлон үнэ тѳлбѳргүйгээр хүлээн аваарай. 

Энд дарж бидэнтэй цаг товлоорой.