Newsletters

Weekly Newsletter #31

Танд Энэ Өдрийн Мэнд Хүргэе!

Энэ долоо хоногийн мэдээллийн тоймд:

  • EducationUSA Mongolia подкаст цувралын шинэ дугаар
  • "Америкт суралцах нь" цувралын 20 дугаарыг үнэ төлбөргүй үзээрэй
  • Фулбрайтын оюутны хөтөлбөр материал хүлээн авсаар байна
  • Global UGRAD хөтөлбөр материал хүлээн авсаар байна
  • Тэтгэлгийн мэдээлэл
  • Долоо хоногийн шинэ үгс
  • Америкт сурах талаар мэдлэгээ нэмэгдүүлье!
  • EducationUSA Mongolia-гийн зѳвлѳхүүдтэй цаг товлон үнэ тѳлбѳргүй зѳвлѳгѳѳ авах
  • EducationUSA Mongolia Newsletter-т найзаа урих

EducationUSA Mongolia Подкаст цуврал

Подкаст #50

Энэ удаагийн подкастдаа бид Америкт төгсөгчдийн холбооны Удирдах зөвлөлийн гишүүн Б. Энхболд-г урин оролцууллаа. АНУ-ын University of Massachusetts, Dartmouth-т суралцаж бизнесийн удирдлагын магистрын зэрэг эзэмшсэн тэрбээр АНУ-д хэрхэн сурсан түүхээсээ болон мэргэжил сонгохдоо юуг анхаарах, яагаад МАSA-д сайн дурын ажил хийх болсон талаараа хуваалцсан юм.

Энд дарж подкастаа сонсоорой.

 "Америкт суралцах нь" цувралын 20 дугаарыг үнэ төлбөргүй үзээрэй

EducationUSA Mongolia болон Америкт Төгсөгчдийн Холбоо (MASA) нь Aplus боловсролын платформтой хамтран АНУ-ын их дээд сургуулиуд болон тэтгэлэгт хөтөлбөрүүд, Америкт сурах алхмуудын талаар мэдээлэл өгөх зорилготой 20 цуврал лайв вебинарыг 2021 оны 1-р сарын 4-29-ны Даваа-Баасан гарагийн хооронд өдөр бүр зохион байгууллаа. Тус вебинарын дугааруудыг aplus.mn хуудаснаас үнэ төлбөргүй хүлээн авч үзэхээс гадна MASA болон EducationUSA Mongolia-ийн FB page хуудаснаас лайв үзэх боломжтой.

         

Фулбрайтын хөтөлбөр материал хүлээн авсаар байна

Монгол дахь АНУ-ын элчин сайдын яамнаас 2022-2023 Fulbright Student Program хөтөлбөрийг зарлалаа. Фулбрайтын оюутны хөтөлбөр нь АНУ болон бусад орны ард түмэн хоорондын харилцан ойлголцлыг бэхжүүлэх зорилготой магистрын зэрэг олгох бүрэн тэтгэлэгт хөтөлбөр юм. Тус хөтөлбөр нь АНУ-ын Төрийн департаментын боловсролын солилцооны хөтөлбөрүүдийн хамгийн том хөтөлбөр нь бөгөөд одоогоор дэлхийн 160 гаруй оронд хэрэгжиж байна.
Цахим өргөдөл хүлээн авах хугацаа: 08:30 цаг, 2021 оны 3-р сарын 22-ний өдөр.

Дэлгэрэнгүй мэдээллийг энд дарж авна уу.  

Global UGRAD хөтөлбөр материал хүлээн авсаар байна

Монгол дахь АНУ-ын элчин сайдын яамнаас 2021-2022 Global UGRAD хөтөлбөрийг зарласан бөгөөд материал хүлээн авсаар байна. Global UGRAD нь Монгол улсын магадлан итгэмжлэгдсэн их дээд сургуулийн оюутнуудад өөрсдийн сурч буй чиглэлээрээ АНУ-ын их дээд сургуульд зэргийн бус солилцоонд хамрагдах боломжийг олгодог хөтөлбөр юм.
Өргөдөл хүлээн авах хугацаа: 2021 оны 2-р сарын 28

Дэлгэрэнгүй мэдээллийг энд дарж авна уу.  

Тэтгэлгийн мэдээлэл

Valparaiso University нь олон улсын оюутнууддаа зориулж сургалтын төлбөрийн 50%-г хөнгөлөх #YouAreWelcomeHere тэтгэлгээ зарлаж байна. 3 сарын 15-наас өмнө амжиж өргөдлөө илгээгээрэй.
Valparaiso University нь Индиана мужийн Valparaiso хотод байрлах хувийн сургууль юм. Тус сургуульд 50 улсын 4500 гаруй оюутан суралцдаг.

Дэлгэрэнгүй мэдээллийг дарж энд авна уу.  

Энэ долоо хоногийн үгc

SAT шалгалтанд бэлдэх үгc

 egregious (adj)
 i-ˈgrē-jəs
 extremely bad
 /After cheating on the exam, Emily began to feel as though she'd make an egregious mistake./
 imposition (noun)
 ˌim-pə-ˈzi-shən
 an unnecessary burden
 /If it's not too much of an imposition, could you proofread my paper./

GRE шалгалтанд бэлдэх үгc

 dupe (verb)
 ˈdüp
 to deceive or fool
 venality (noun)
 vi-ˈna-lə-tē
 the state of being capable of being bribed

TOEFL шалгалтанд бэлдэх үгc

 vilify (verb)
 ˈvi-lə-ˌfī
 to speak poorly of; to slander
 /Mark was vilified by his angry ex-girlfriend./
 exemplary (adj)
 ig-ˈzem-plə-rē
 worthy of imitation
 /She is an exemplary student, and you should copy her study habits./d

Америкт сурах талаар мэдлэгээ нэмэгдүүлье!

Georgia мужид суралцахаар зэхэж байна уу? Тоор жимсээрээ алдартай тус мужид суралцах талаар бодож үзээрэй. Зүүн өмнөд хэсэгт байрлалтай тус мужид бүх зүйл бий. Уг гайхалтай мужийн талаар илүү ихийг доорх холбоосоор орж мэдээрэй.

Дэлгэрэнгүй мэдээллийг дарж энд авна уу.  

Зѳвлѳгѳѳний цаг товлох

АНУ-д суралцах талаар албан ёсны цогц мэдээлэл, зөвлөгөөг бидэнтэй ганцаарчилсан уулзалтын цаг товлон үнэ тѳлбѳргүйгээр хүлээн аваарай. 

Энд дарж цаг товлоорой.