News letters

Weekly Newsletter #3

Танд Энэ Өдрийн Мэнд Хүргэе!

Энэ долоо хоногийн мэдээллийн тоймд:

  • EducationUSA Mongolia Подкаст цувралын шинэ дугаар
  • EducationUSA Mongolia-д ажиллах болон дадлагажих боломж!
  • АНУ-д суралцах талаар зѳвлѳгѳѳ, мэдээлэл
  • АНУ-ын их, дээд сургуулийн болон засгийн газрын тэтгэлэгт хѳтѳлбѳрүүд 
  • Ковид-19 мэдээлэл
  • Долоо хоногийн шинэ үгс
  • Долоо хоногийн онцлох эшлэл
  • EducationUSA-гийн зѳвлѳхүүдтэй цаг товлон үнэ тѳлбѳргүй зѳвлѳгѳѳ авах

EducationUSA Mongolia Подкаст цуврал

Image may contain: 1 person, textПодкаст #17

Шинэ долоо хоногийн подкастын маань зочноор АНУ-ын Засгийн газрын Fulbright тэтгэлэгт хөтөлбөрт шалгарч Арканзас мужийн их сургуульд Нөхөн сэргээлтийн зөвлөх мэргэжлээр магистрын зэрэг хамгаалсан Б.Оюунтөгс оролцлоо.

Тэрбээр ерэн хувийн харааны бэрхшээлтэй бөгөөд тоо томшгүй олон саад бэрхшээлийг өөрийн хичээл зүтгэл, хөдөлмөр, сэтгэлийн хат тэнхээгээр даван гарч Америкт сурах мөрөөдлөө биелүүлсэн юм. Оюунтөгсийн түүхийг сонсож урам зориг авахын зэрэгцээ, хүн бүрт сурч боловсрох, хөгжих, хөдөлмөр эрхлэх боломжийг бий болгохын төлөө бид бүхэн юу хийж чадах талаар та эргэцүүлэн бодож үзээрэй!

Энд дарж подкастаа сонсоорой. EducationUSA Mongolia-д дадлага хийх боломж!  

Хэрвээ та манайд дадлагажигчаар ажиллахыг хүсвэл CV  ба Resume-г англи хэл дээр masa.mongolia@gmail.com хаягруу явуулна уу. Бид сонгон шалгаруулалт хийж тэнцсэн оролцогчдыг ярилцлагад урих болно.

Тэтгэлгийн мэдээлэл

Fulbright Foreign Language Teaching Assistant (FLTA) Program 2021-2022
Багш нарт зориулсан АНУ Засгийн газрын 100% тэтгэлэгт хөтөлбөрт амжиж материалаа илгээрээрэй.
Материал хүлээн авах эцсийн хугацаа: 2020 оны 7 дугаар сарын 20 өдөрКОВИД-19 Мэдээлэл

КОВИД-19 цар тахлаас үүдэн АНУ-ын их, дээд сургуулиудын элсэлтийн шаардлага, хичээлийн хөтөлбөрүүдэд орж буй ѳѳрчлѳлтүүдийн тухай мэдээллийг бид шуурхай хүргэхээр зорьж байна.

  • GRE  General Test шалгалтыг гэрээсээ өгөх боломжтой боллоо. 2020 оны 6-р сарын 30-ны өдрийг хүртэл долоо хоногийн Даваагаас Баасан гаргуудад, 7-р сарын 1-нээс эхлэн 9-р сарын 30-ныг хүртэл өдөр бүр энэхүү шалгалтыг гэрээсээ онлайнаар өгч болох юм.
  • The University of California, Los Angeles нь намрын семестрт дийлэнх хичээлүүдээ бүрэн онлайнаар явуулахаар болжээ. Хичээлүүдийн зѳвхѳн 15%-20% нь кампус дээр эсвэл hybrid буюу хосолсон хэлбэрээр явагдах аж.
  • Georgia мужийн 26 улсын их сургууль намрын семестрт кампусаа нээхээр төлөвлөж буйгаа албан ёсоор мэдэгдээд байна. Оюутнуудад маск зүүх зөвлөмжийг гаргаж буй ч тусгайлан шаардахгүй гэжээ.
  • Стандарт шалгалтын оноог элсэлтийн ѳргѳдѳлд шаардахаа түр зогсоосон сургуулиудын тоо нэмэгдсээр байна. Америкийн топ Либерал артс их сургуулиудын 85%, Судалгааны их сургуулиудын 55% нь одоогоор энэ жагсаалтад ороод байна. Энэхүү жагсаалтад Харвардын их сургууль нэгдсэнээр Ivy League-ийн их сургуулиуд дотроос одоо зѳвхѳн Princeton University л стандарт шалгалтын онооны шаардлагаа ѳѳрчлѳѳгүй сургууль болон үлдээд байна.

Энэ долоо хоногийн үгc

SAT шалгалтанд бэлдэх үгc

Prosecute (verb)

To bring a criminal action against someone (in a trial).
/The suspect was prosecuted today./
Articulate (verb)

To clearly express in words.
/She articulated her opinion on the price of  the house./

GRE шалгалтанд бэлдэх үгc

Arduous (adjective)

Difficult, taxing, requiring considerable effort.
/Studying for the final exam was an arduous task./
Torpor (noun)
Tiredness, lethargy.
/They veered between apathetic torpor and hysterical fanaticism./

TOEFL шалгалтанд бэлдэх үгc

Somber (adjective)

Gloomy; Depressing.
/After losing the competition, the chess players were very somber./
Hazardous (adjective)

Full of risk.
/The nuclear reactor has a lot of hazardous waste./

Америкт сурах талаар мэдлэгээ нэмэгдүүлье!

АНУ-ын New England хэмээх бүс нутгийн хамгийн үзэсгэлэнт байгалтай New Hampshire хэмээх мужийг та бүхэнд танилцуулъя. Тус мужийн 20 гаруй их дээд сургуулиас та өөрийн сонголтоо хийх боломжтой юм. Чанараар тэргүүлэгч боловсрол олж авахын зэрэгцээ, байгалийн үзэсгэлэнг таашааж, цанаар гулгаж, ууланд авирч, явган аялалд гарахыг хүсвэл та New Hampshire-ийг зориорой.


 Энэ долоо хоногийн онцлох эшлэл


 Зѳвлѳгѳѳний цаг товлох 

АНУ-д суралцах талаар албан ёсны цогц мэдээлэл, зөвлөгөөг бидэнтэй ганцаарчилсан уулзалтын цаг товлон үнэ тѳлбѳргүйгээр хүлээн аваарай. 

 дарж бидэнтэй цаг товлоорой.