News letters

Weekly Newsletter #20

Танд Энэ Өдрийн Мэнд Хүргэе!

Энэ долоо хоногийн мэдээллийн тоймд:

  • EducationUSA Mongolia подкаст цувралын шинэ дугаар
  • College Essay Consultation Program
  • Enrichment Program хэвийн үргэлжлэнэ
  • Менторшип хөтөлбөрийн хаалтын үйл ажиллагаа
  • Тэтгэлэг олох талаар зөвлөгөө
  • Тэтгэлгийн мэдээлэл
  • Долоо хоногийн шинэ үгс
  • Америкт сурах талаар мэдлэгээ нэмэгдүүлье!
  • Долоо хоногийн онцлох эшлэл
  • EducationUSA Mongolia-гийн зѳвлѳхүүдтэй цаг товлон үнэ тѳлбѳргүй зѳвлѳгѳѳ авах

EducationUSA Mongolia Подкаст цуврал

Подкаст #38

Энэ удаагийн дугаартаа бид Гэр Өргөө буюу GerHub ТББ-ын Гүйцэтгэх захирал Б.Энхжинг урьж оролцууллаа. Тэрбээр АНУ-ын Вашингтон мужийн Whitman College-д эдийн засгийн чиглэлээр суралцсан ба тус сургуульд суралцсан түүх болоод хэрхэн тэтгэлэг авч байсан тухайгаа бидэнтэй хуваалцсан юм. Мөн тэрээр хичээл болон мэргэжил сонголтын тухай хэрэгтэй зөвлөгөө өгсөн байгаа шүү.
СOVID-19 нөхцөл байдлын улмаас хатуу хөл хорио тогтоосон энэ үед гэртээ байж, дархлаагаа дэмжиж бас подкастаа сонсож өөрийгөө хөгжүүлээрэй.

Сонсох: https://bit.ly/3pyQK6U

College Essay Consultation Program

Та АНУ-ын их дээд сургуульд материал илгээхээр эсээгээ бичиж, эсээндээ хэнээс зөвлөгөө авахаа мэдэхгүй будлиж явна уу. Тэгвэл анхаарлаа нааш нь хандуулаарай!

MASA буюу Америкт төгсөгчдийн холбоо, EducationUSA Mongolia хөтөлбөр хамтран АНУ-ын их, дээд сургуульд элсэхээр бэлдэж буй элсэгч нартаа зориулан үнэ төлбөргүй зөвлөгөө өгөх “College Essay Consultation Program”-г онлайнаар эхлүүллээ. Хөтөлбөрт эсээгээ 2020 оны 11 сарын 18-наас 24-ний өдрийг дуустал онлайнаар илгээгээрэй.

Америкт төгсөгчид таны эсээг уншаад 2020 оны 11 сарын 25 өдрөөс эхлэн 12 сарын 9 өдөр хүртэл хоёр долоо хоногийн хугацаанд эссе тус бүрт зөвлөгөө өгөх болно. Хөтөлбөрт эсээгээ амжиж ирүүлсэн оролцогч нарыг бид эсээнд зөвлөгөө өгөх Америкт төгсөгчидтэй холбох төдийгүй Америкт төгсөгчдийн эсээгээ амжилттай бичиж АНУ-ын их дээд сургуульд тэнцсэн туршлагаас нь  хуваалцах боломжтой юм.

 Enrichment Program хэвийн үргэлжлэнэ

Америкт төгсөгчдийн холбоо буюу MASA, EducationUSA Mongolia хөтөлбөр, Lingors, Монголын Хил Хязгааргүй Уншигчдын холбоо, Гадаад хэлний багш нарын "Зөв Тусгал" холбоо хамтран улсын болон хувийн өмчит Ерөнхий боловсролын сургуулиудын англи хэлний багш нарт зориулсан "Enrichment Program"-г зохион байгуулж байгаа билээ. Тус хөтөлбөрийн 2-р шат болох "Америкт суралцах 5 алхам" сургалт хуваарийн дагуу цахимаар хэвийн үргэлжилж байна. 

 Менторшип хөтөлбөрийн хаалтын үйл ажиллагаа

Монгол дахь Америкт төгсөгчдийн холбоо (MASA) болон EducationUSA Mongolia хөтөлбөр хамтран зохион байгуулж буй "Менторшип-2020" хөтөлбөр нэг сарын турш үргэлжилж, олон сургалт семинарыг зохион байгуулсан төдийгүй ментий нар тус бүрийн менторуудаасаа зөвлөгөө авч, олон шинэ зүйлсийг сурсан юм.
Тус хөтөлбөрийн хаалтын үйл ажиллагаа 11-р сарын 25-нд онлайнаар зохион байгуулагдах болно. 

 Тэтгэлэг олох талаар зөвлөгөө

АНУ-д хямд боловсрол эзэмших боломжтой! Тэтгэлэг авах боломжуудын талаарх зөвлөгөөтэй танилцаарай. 

 

Тэтгэлгийн мэдээлэл

Illinois Wesleyan University нь хоёр оюутанд 100% сургалтын төлбөрийн тэтгэлэг олгож байна. Ерөнхийлөгчийн тэтгэлгийг сурч байх дөрвөн жилийн хугацаанд шинэчлэн авах боломжтой. Өргөдөл гаргах эцсийн хугацаа: 2021 оны 2-р сарын 15.
Illinois Wesleyan University нь Illinois мужийн Bloomington хотод байрлалтай хувийн либерал урлагийн коллеж юм. Тус сургууль 1850 онд байгуулагдсан ба 2,000 орчим бакалаврын түвшний оюутантай.

Дэлгэрэнгүй: https://bit.ly/3ndPlktЭнэ долоо хоногийн үгc

SAT шалгалтанд бэлдэх үгc

malicious (adj)
mə-ˈli-shəs

harmful, spiteful
/The malicious spirit drove out the inhabitants from their home./

ambitious (adj)
am-ˈbi-shəs

having a powerful desire for success or achievement
/Penny is so ambitious, she wants to be president someday./

GRE шалгалтанд бэлдэх үгc

repudiate (verb)
re·pu·di·ate

to renounce or disown

supine (adj)
su̇-ˈpīn

laying back with the face upward

TOEFL шалгалтанд бэлдэх үгc

corrode (verb)
kə-ˈrōd

to gradually wear away
/The rust corroded the paint on my car./

accumulate (verb)
ə-ˈkyü-m(y)ə-ˌlāt

to gradually collect
/Each fall, leaves accumulate in our driveway./

Америкт сурах талаар мэдлэгээ нэмэгдүүлье!

North Carolina нь үзэсгэлэнт далайн эрэг, бахдам сүрлэг уулсыг үзэх боломжтой цөөн мужуудын нэг юм. Үндэсний шилдэг их сургуулиуд байрладаг тус мужид олон улсын оюутнууд ихээхэн суралцдаг ба АНУ-д сурахад хамгийн тохиромжтой газруудын нэг юм. North Carolina мужийн их сургуулийн систем нь улсын 17 болон бусад хувийн их сургууль, коллежоос бүрддэг. Энэ долоо хоногийн онцлох эшлэл

 Зѳвлѳгѳѳний цаг товлох 

АНУ-д суралцах талаар албан ёсны цогц мэдээлэл, зөвлөгөөг бидэнтэй ганцаарчилсан уулзалтын цаг товлон үнэ тѳлбѳргүйгээр хүлээн аваарай. 

Цаг товлох: https://bit.ly/37KsO9V