Newsletters

Weekly Newsletter #26

Танд Энэ Өдрийн Мэнд Хүргэе!

Энэ долоо хоногийн мэдээллийн тоймд:

  • EducationUSA Mongolia подкаст цувралын шинэ дугаар
  • Global UGRAD хөтөлбөр зарлагдлаа
  • Fulbright TEA хөтөлбөр материал хүлээн авсаар байна
  • "Америкт суралцах нь" цуврал вебинар зохион байгуулагдаж байна
  • Өргөдөл гаргахад бэлтгэх төлөвлөгөө
  • Коллеж, их сургуулийн өргөдлийг задлан үзэх нь
  • Тэтгэлгийн мэдээлэл
  • Долоо хоногийн шинэ үгс
  • Америкт сурах талаар мэдлэгээ нэмэгдүүлье!
  • Долоо хоногийн онцлох эшлэл
  • EducationUSA Mongolia-гийн зѳвлѳхүүдтэй цаг товлон үнэ тѳлбѳргүй зѳвлѳгѳѳ авах

EducationUSA Mongolia Подкаст цуврал

Подкаст #45

Шинэ оны шинэхэн подкастын зочноор Фулбрайт тэтгэлэгт хөтөлбөрийн төгсөгч, судлаач Д.Буяндэлгэр оролцлоо. Тэрбээр АНУ-ын Техас мужийн “Texas A&M University”-д Олон улсын харилцааны чиглэлээр магистрийн зэрэг хамгаалсан юм.
Д.Буяндэлгэр Фулбрайтын тэтгэлэгт хөтөлбөрийн тухай болон АНУ-д суралцсан өөрийн туршлага, мэргэжлийнхээ тухай бидэнтэй нээлттэй хуваалцаж ярилцсан юм. Судлаач байх, судалгааны чиглэл сонгох, Техас мужид амьдрахад ямар байдаг тухай өгүүлсэн энэхүү дугаарыг та заавал сонсоорой. 

Энд дарж сонсоорой. 

 Fulbright TEA хөтөлбөр материал хүлээн авсаар байна

Монгол дахь АНУ-ын элчин сайдын яамнаас 2022 Fulbright Teaching Excellence and Achievement (Fulbright TEA) хөтөлбөрийг зарласан бөгөөд материал хүлээн авсаар байна. Fulbright TEA нь олон улсын багш нарт заах ур чадвараа дээшлүүлэх, АНУ-ын талаарх мэдлэгээ нэмэгдүүлэх боломжийг олгодог хөтөлбөр юм.
Цахим өргөдөл хүлээн авах хугацаа: 08:30 цаг, 2021 оны 2-р сарын 1-ний өдөр.

Дэлгэрэнгүй мэдээллийг энд дарж авна уу.  

 Global UGRAD хөтөлбөр зарлагдлаа

Монгол дахь АНУ-ын элчин сайдын яамнаас 2021-2022 Global UGRAD хөтөлбөрийг зарлалаа. Global UGRAD нь Монгол улсын магадлан итгэмжлэгдсэн их дээд сургуулийн оюутнуудад өөрсдийн сурч буй чиглэлээрээ АНУ-ын их дээд сургуульд зэргийн бус солилцоонд хамрагдах боломжийг олгодог хөтөлбөр юм.
Өргөдөл хүлээн авах хугацаа: 2021 оны 2-р сарын 28

Дэлгэрэнгүй мэдээллийг энд дарж авна уу. 


"Америкт суралцах нь" цуврал вебинар зохион байгуулагдаж байна

EducationUSA Mongolia болон MASA Aplus боловсролын платформтой хамтран “АНУ-д суралцах нь” цуврал вебинарыг 2021 оны 1-р сарын 29-ний өдрийг дуустал зохион байгуулахаар боллоо. Вэбинарууд нь ахлах ангийн сурагчдад АНУ-ын их дээд сургууль болон тэтгэлэгт хөтөлбөрүүдийн талаар мэдээлэл өгөх зорилготой юм. 


Өргөдөл гаргахад бэлтгэх төлөвлөгөө

Шинэ жил нь өөртөө хүрэхүйц зорилгыг тавих хамгийн тохиромжтой цаг юм. EducationUSA Mongolia зүгээс та бүхэнд зориулсан төлөвлөгөөтэй танилцаж ямар зорилгыг эхэнд тавихаа тодорхойлоорой. 


Коллеж/их сургуулийн өргөдлийг задлан үзэх нь

АНУ-д сурахаар өргөдөл бэлтгэх нь томоохон сорилт юм. Коллежийн нийтлэг өргөдлийг задлан үзэх нь өргөдлөө амжилттай илгээхэд тань тус болно!


Тэтгэлгийн мэдээлэл

Iowa State University 2021 оны намар шинээр элсэгчид болон шилжин суралцаж буй олон улсын оюутнуудад жил бүр 10,000 ам. доллар хүртэлх тэтгэлэг олгож байна. Өргөдөл илгээх хугацаа: 2021 оны 1-р сарын 15.
@IowaStateU нь Iowa мужийн Ames хотод байрлалтай судалгааны их сургууль юм. Мужийнхаа хамгийн том нь болох тус сургууль бакалаврын 100 гаруй, магистрын 112, докторын 83 хөтөлбөрийн зэрэгцээ мал эмнэлгийн эм зүйн мэргэжлийн зэрэг олгох хөтөлбөрийг санал болгож байна.

Дэлгэрэнгүй мэдээллийг энд дарж авна уу. Энэ долоо хоногийн үгc

SAT шалгалтанд бэлдэх үгc

galvanizing (adj)
ˈgal-və-ˌnī-ziŋ
thrilling, exciting, stimulating
/The galvanizing performance left everyone spellbound./
apprehension (noun)
ˌa-pri-ˈhen(t)-shən
fearful expectation of something
/His apprehension to leave her house resulted in her missing the train./

GRE шалгалтанд бэлдэх үгc

substantiate (verb)
səb-ˈstan(t)-shē-ˌāt
to corroborate or give evidence of something
impediment (noun)
im-ˈpe-də-mənt
barrier, hindrance or obstruction

TOEFL шалгалтанд бэлдэх үгc

supervise (verb)
ˈsü-pər-ˌvīz
to oversee work or a process
/My dad didn't think we were old enough to build the fort on our own8 so he supervised us./
coincide (verb)
ˌkō-ən-ˈsīd
to occur at the same time
/This year Thanksgiving coincided with my birthday./

Америкт сурах талаар мэдлэгээ нэмэгдүүлье!

Таныг АНУ-н баруун хойд хэсэгт суралцахыг урьж байна. Ohio нь их нууруудын бүст оршдог бөгөөд таван их нуурын нэг болох Эри нууртай хиллэдэг юм. Ohio муж нь бусад мужуудтай харьцуулахад амьжиргааны өртөг багатай юм.  Энэ долоо хоногийн онцлох эшлэл


 Зѳвлѳгѳѳний цаг товлох 

АНУ-д суралцах талаар албан ёсны цогц мэдээлэл, зөвлөгөөг бидэнтэй ганцаарчилсан уулзалтын цаг товлон үнэ тѳлбѳргүйгээр хүлээн аваарай. 

Энд дарж цаг товлоорой.