News letters

Weekly Newsletter #25

Танд Энэ Өдрийн Мэнд Хүргэе!

Энэ долоо хоногийн мэдээллийн тоймд:

  • EducationUSA Mongolia подкаст цувралын шинэ дугаар
  • Fulbright TEA хөтөлбөр материал хүлээн авсаар байна
  • SUSI Women's Leadership хөтөлбөрийн өргөдөл хүлээн авч дуусахад 10 хоног үлдлээ
  • Амжилттай өргөдлийн материал бэлтгэх зөвлөмж
  • Тэтгэлгийн мэдээлэл
  • Долоо хоногийн шинэ үгс
  • Америкт сурах талаар мэдлэгээ нэмэгдүүлье!
  • Долоо хоногийн онцлох эшлэл
  • EducationUSA Mongolia-гийн зѳвлѳхүүдтэй цаг товлон үнэ тѳлбѳргүй зѳвлѳгѳѳ авах

EducationUSA Mongolia Подкаст цуврал

Подкаст #43

Подкастын маань энэ удаагийн зочноор экологич, доктор Ш.Анармаа оролцлоо. Тэрбээр АНУ-ын төдийгүй дэлхийн шилдэг их сургуулиудын нэг болох University of Pennsylvania-д докторын зэрэг хамгаалсан юм. Ш.Анармаа маань АНУ-д суралцсан өөрийн түүх болон докторын зэрэгт суралцахад юунд анхаарах хэрэгтэй, цаашлаад судалгааны чиглэл, мэргэжил сонголтын тухай өөрийнхөө туршлагаас бидэнтэй нээлттэй хуваалцаж ярилцсан юм. Мөн анх Англи хэл сурч буй хүмүүст ч бас үнэтэй зөвлөгөөг өгөөд амжсан энэхүү дугаарыг та заавал сонсоорой.

Энд дарж подкастаа сонсоорой.  

 Fulbright TEA хөтөлбөр материал хүлээн авсаар байна

Монгол дахь АНУ-ын элчин сайдын яамнаас 2022 Fulbright Teaching Excellence and Achievement (Fulbright TEA) хөтөлбөрийг зарласан бөгөөд материал хүлээн авсаар байна. Fulbright TEA нь олон улсын багш нарт заах ур чадвараа дээшлүүлэх, АНУ-ын талаарх мэдлэгээ нэмэгдүүлэх боломжийг олгодог хөтөлбөр юм.
Цахим өргөдөл хүлээн авах хугацаа: 08:30 цаг, 2021 оны 2-р сарын 1-ний өдөр.

Дэлгэрэнгүй мэдээллийг эндээс авна уу. 

 SUSI Women's Leadership хөтөлбөрийн өргөдөл хүлээн авч дуусахад 10 хоног үлдлээ

Монгол дахь АНУ-ын элчин сайдын яам 2021 Study of the U.S. Institute for Student Leaders Program on Women’s Leadership зуны хөтөлбөрийн өргөдөл хүлээн авах хугацаа дуусахад 10 хоног үлдсэн тул та бүхэн амжиж материалаа илгээгээрэй.
Өргөдөл хүлээн авах хугацаа: 2021 оны 1-р сарын 4-ний өдөр, 08:30 цаг

Дэлгэрэнгүй  мэдээллийг эндээс авна уу. 

Амжилттай өргөдлийн материал бэлтгэх зөвлөмж

Их сургуулиудын элсэлтийн өргөдөл хүлээн авах хугацаа дуусах дөхөж байгаа тул бид амжилттай өргөдөл бэлтгэх зөвлөмжүүдийг хуваалцаж байна.


Тэтгэлгийн мэдээлэл

SUNY Stony Brook шинээр элсэж буй олон улсын оюутнуудад зориулсан сургалтын төлбөрийн 50% хүртэлх #YouAreWelcomeHere тэтгэлгийг зарлаж байна.
The State University of New York at Stony Brook (SUNY at Stony Brook) нь New York хотын Stony Brook-д байрлалтай улсын судалгааны их сургууль юм. 2,700 гаруй багштай тус сургуульд нийт 26,814 оюутан суралцаж байна. 

Дэлгэрэнгүй мэдээллийг эндээс авна уу.Энэ долоо хоногийн үгc

SAT шалгалтанд бэлдэх үгc

unadorned (adj)
ˌən-ə-ˈdȯrnd
undecorated, plain
/Though the dress was cheap and unadorned, it was by far her favorite one on the rack./

susceptible (adj)
sə-ˈsep-tə-bəl

to be vulnerable (to something)
/Children are more susceptible to certain illnesses than adults are./

GRE шалгалтанд бэлдэх үгc

consumption (noun)
kən-ˈsəm(p)-shən
utilization (esp. of a resource)
desiccate (verb)
ˈde-si-ˌkāt

to dry out completely; to suck out the vitality and passion

TOEFL шалгалтанд бэлдэх үгc

detect (verb)
di-ˈtekt
to locate something
/The police dog detected the missing child's scent./

sustain (verb)
sə-ˈstān

to keep going
/I stopped trying to sustain the friendship after he made fun of how I looked./

Америкт сурах талаар мэдлэгээ нэмэгдүүлье!

Maine нь АНУ-ын зүүн хойд хэсэгт байрлалтай далайн эргийн үзэсгэлэнтэй муж юм. Хадархаг эрэг, далайн түүх болон үзэсгэлэнт явган аяллаараа тус муж алдартай. Maine мужид хавч болон хандгай элбэг олдох бөгөөд гэрэлт цамхгууд, элсэрхэг далайн эрэг болон шилдэг сургуулиудтай.  Энэ долоо хоногийн онцлох эшлэл

 Зѳвлѳгѳѳний цаг товлох 

АНУ-д суралцах талаар албан ёсны цогц мэдээлэл, зөвлөгөөг бидэнтэй ганцаарчилсан уулзалтын цаг товлон үнэ тѳлбѳргүйгээр хүлээн аваарай. 

Энд дарж бидэнтэй цаг товлоорой.