Newsletters

Weekly Newsletter #24

Танд Энэ Өдрийн Мэнд Хүргэе!

Энэ долоо хоногийн мэдээллийн тоймд:

  • EducationUSA Mongolia подкаст цувралын шинэ дугаар
  • Монгол Улсын Засгийн газрын санхүүжилттэй Фулбрайт тэтгэлэгт хөтөлбөрийн 10 жилийн ойн баяр
  • Enrichment хөтөлбөрт оролцогчдын сэтгэгдэл
  • University of California-ийн виртуал сургалт
  • Америкийн сургалтын систем
  • Тэтгэлгийн мэдээлэл
  • Долоо хоногийн шинэ үгс
  • Америкт сурах талаар мэдлэгээ нэмэгдүүлье!
  • Долоо хоногийн онцлох эшлэл
  • EducationUSA Mongolia-гийн зѳвлѳхүүдтэй цаг товлон үнэ тѳлбѳргүй зѳвлѳгѳѳ авах

EducationUSA Mongolia Подкаст цуврал

Подкаст #42

Энэ удаагийн дугаарт бид Хөдөө Аж Ахуйн Их Сургуулийн багш, Ой зүйч, доктор Д.Дэлгэржаргалыг урьж оролцуулсан юм. Тэрбээр Фулбрайтын тэтгэлэгт хөтөлбөрөөр АНУ-ын University of Wisconsin-Madison-д байгалийн шинжлэх ухааны чиглэлээр  суралцсан түүхээсээ болон анх шалгалтуудад хэрхэн бэлдэж, хэрхэн сургуулийн сонголтоо хийж байсан туршлагаа бидэнтэй хуваалцлаа.
Мөн сайн дурын ажил, мэргэжил сонголт, хувийн сахилга бат, хариуцлага, ажилдаа дурлахын давуу талууд гээд олон чухал, сонирхолтой сэдвээр бидэнтэй нээлттэй ярилцсан энэхүү дугаарыг та заавал сонсоорой. 

Энд дарж подкастаа сонсоорой.

Монгол Улсын Засгийн газрын санхүүжилттэй Фулбрайт тэтгэлэгт хөтөлбөрийн 10 жилийн ойн баяр

Монгол Улсын Засгийн газрын санхүүжилттэй Фулбрайтын Оюутны хөтөлбөрийн гэрээнд гарын үсэг зурсны 10 жилийн ойг тохиолдуулан АНУ-ын Элчин сайдын яам, Монгол Улсын Боловсрол, шинжлэх ухааны яамтай хамтран тус хөтөлбөрт хамрагдагчдын суралцсан АНУ-ын их дээд сургуулуудийн танилцуулга, Монгол Улсын Засгийн газраас тэргүүлэх чиглэлээр тодорхойлсон мэдээллийн технологи, боловсрол, эрүүл мэнд зэрэг зургаан сэдвийн хүрээнд хэлэлцүүлэг зохион байгуулах гэж байна.
2020 оны 12 дугаар сарын 19-ны Бямба гарагийн 13 цагаас 17 цагийн хооронд зохион байгуулагдах тус виртуал арга хэмжээнд та бүхнийг оролцохыг урьж байна.

Enrichment хөтөлбөрт оролцогчдын сэтгэгдэл

MASA, EducationUSA Mongolia хөтөлбөр, Lingors, "Зөв Тусгал" гадаад хэлний багш нарын холбоо, Монголын хил хязгааргүй уншигчдын холбоо хамтран ЕБС-ийн 500 Англи хэлний багш оролцсон ENRICHMENT хөтөлбөр 2 сарын турш үргэлжилж өндөрлөсөн билээ.
Хөтөлбөрт хамрагдсан багш нарын сэтгэгдэлтэй танилцана уу. 


 University of California-ийн виртуал сургалт

АНУ-ын California мужид байрлах University of California, Riverside-н Бизнесийн сургууль нь 2 долоо хоногийн виртуал сургалт явуулах гэж байна. Оролцогчид дэлхийн өнцөг булан бүрээс бүрдсэн багт хуваарилагдаж, манлайлал, багийн ажиллагаа, шинээр санаачилсан нээлт, стратегийн талаар илүү ихийг сурах болно.
Оролцохын тулд хураамж болох $250 төлөх ёстой ба ялсан багийн гишүүн бүр UCR сургуулийн бизнесийн магистрын програмуудын нэгээс $5,000-ын тэтгэлэг авна.
Дэлгэрэнгүй мэдээллийг эндээс авна уу.  

Америкийн сургалтын систем

Шинэ сургалтын системд дасан зохицож суралцах нь хэцүү билээ. Тиймээс бид АНУ-ын сургалтын системийн талаарх мэдээллийг та бүхэнд хүргэж байна.


Тэтгэлгийн мэдээлэл

Temple University-ээс 20,000 ам. долларын тэтгэлэг зарлалаа. Хэрэв энэ боломжийг ашиглахыг хүсвэл 2021 оны 2-р сарын 1-ээс өмнө тэтгэлэгт өргөдлөө гаргаарай.
Temple University нь Pennsylvania мужийн Philadelphia хотод байрлалтай улсын сургууль юм. Тус сургуульд 2019 оны байдлаар 40,000 орчим бакалавр, магистр, доктор болон бусад мэргэжлийн түвшний оюутан суралцаж байна. 

Дэлгэрэнгүй мэдээллийг эндээс авна уу. Энэ долоо хоногийн үгc

SAT шалгалтанд бэлдэх үгc

galvanizing (adj)
ˈgal-və-ˌnī-ziŋ
thrilling, exciting, stimulating
/The galvanizing performance left everyone spellbound./

competent (adj)
ˈkäm-pə-tənt

sufficiently qualified
/We need to hire a competent web developer to create a good website./

GRE шалгалтанд бэлдэх үгc

obstinate (adj)
ˈäb-stə-nət
stubborn, uncompromising

propitiate (verb)
prō-ˈpi-shē-ˌāt

to obtain special favor from someone, esp. a powerful person or deity, by performing a pleasing action

TOEFL шалгалтанд бэлдэх үгc

wilt (verb)
ˈwilt
to droop and become limp
/Plants will wilt if you don't water them regularly./

investigate (verb)
in-ˈve-stə-ˌgāt

to examine or study
/The police are going to investigate the crime scene./

Америкт сурах талаар мэдлэгээ нэмэгдүүлье!

Дуу хөгжим, зөөлөн уур амьсгал, байгаль…….. Tennessee муж нь мэргэжлийн зэрэг эзэмших, ажлын туршлага хуримтлуулах болон Америкийн соёлын талаар мэдэх хүсэлтэй олон улсын оюутнуудад хамгийн тохиромжтой газар юм. Тус муж дах их сургуулиудын талаар доорх холбоосоор орж мэдээрэй.
  Энэ долоо хоногийн онцлох эшлэл

 Зѳвлѳгѳѳний цаг товлох 

АНУ-д суралцах талаар албан ёсны цогц мэдээлэл, зөвлөгөөг бидэнтэй ганцаарчилсан уулзалтын цаг товлон үнэ тѳлбѳргүйгээр хүлээн аваарай. 

Энд дарж бидэнтэй цаг товлоорой.