News letters

Weekly Newsletter #23

Танд Энэ Өдрийн Мэнд Хүргэе!

Энэ долоо хоногийн мэдээллийн тоймд:

  • EducationUSA Mongolia подкаст цувралын шинэ дугаар
  • EducationUSA Mongolia дэлхийн хэмжээний хоёр шагнал хүртлээ
  • Enrichment хөтөлбөр 2 сар үргэлжилж өндөрлөлөө
  • Essay Consultation хөтөлбөр өндөрлөлөө
  • Англи хэлний хөтөлбөр
  • Хуулийн их сургуулиудын виртуал үзэсгэлэн
  • Тэтгэлгийн мэдээлэл
  • Долоо хоногийн шинэ үгс
  • Америкт сурах талаар мэдлэгээ нэмэгдүүлье!
  • Долоо хоногийн онцлох эшлэл
  • EducationUSA Mongolia-гийн зѳвлѳхүүдтэй цаг товлон үнэ тѳлбѳргүй зѳвлѳгѳѳ авах

EducationUSA Mongolia Подкаст цуврал

Подкаст #41

Шинэ долоо хоногийн ээлжит шинэхэн дугаар маань сонсогч та бүхэндээ хүрэхэд бэлэн боллоо. Энэ удаагийн дугаарт бид 2020 оны Фулбрайт тэтгэлэгт хөтөлбөрийн төгсөгч, хүүхдийн эмч Х.Мөнгөнцэцэгийг урьж оролцууллаа. Тэрбээр АНУ-ын University of North Carolina at Chapel Hill-д нийгмийн эрүүл мэндийн чиглэлээр магистрын хөтөлбөрийг амжилттай суралцаж төгссөн түүхээсээ болон тэтгэлэгт хөтөлбөрт хэрхэн бэлдэж байсан тухайгаа бидэнтэй хуваалцсан юм. Түүний 2 жилийн хугацаанд хуримтлуулсан арвин туршлагаас хуваалцаж байна.

Энд дарж подкастаа сонсоорой. 

EducationUSA Mongolia дэлхийн хэмжээний хоёр шагнал хүртлээ

АНУ-ын Төрийн Департаментаас "EducationUSA Мongolia" хөтөлбөрийн хамт олныг “Global Outstanding Team Project” award-аар шагналаа. Энэхүү шагнал нь EducationUSA хөтөлбөр хэрэгжиж буй 6 тивийн, 455 салбараас цорын ганц багийг сонгон шалгаруулж өгдөг нэр хүндтэй шагнал юм.
Мөн "EducationUSA Мongolia" хөтөлбөрийн захирал, Америкт Төгсөгчдийн Холбооны Ерөнхийлөгч Э.Билгүүнийг Ази Номхон Далайн бүсийн “Rising Star Award”-аар шагналаа. Түүний манлайлах ур чадвар, нийгмийн сайн сайхны төлөө хийсэн ажил, "EducationUSA" хөтөлбөрийн үйл ажиллагааг цар тахлын үеэр амжилттай өргөжүүлэн, хүртээмжтэйгээр хэрэгжүүлсэн зэргийг олон улсад магтан сайшааж,  6 тивийн, 455 салбарын боловсролын зөвлөхүүдээс сонгон шалгаруулж энэхүү нэр хүндтэй шагналыг олгосон болно.
EducationUSA Mongolia багийнхан нэг биш 2 шагналын эзэн болж Монгол улсын нэрийг олон улсад гаргасандаа маш их баяртай байна. Биднийг үргэлж дэмждэг MASA -н гишүүд, Америкийн Элчин Сайдын Яамны хамт олонд талархсанаа илэрхийлье.


 Enrichment хөтөлбөр 2 сар үргэлжилж өндөрлөлөө

MASA, EducationUSA Mongolia хөтөлбөр, Lingors, "Зөв Тусгал" гадаад хэлний багш нарын холбоо, Монголын хил хязгааргүй уншигчдын холбоо хамтран ЕБС-ийн 500 Англи хэлний багш оролцсон ENRICHMENT хөтөлбөр 2 сарын турш үргэлжилж онлайн хаалтын үйл ажиллагаа 12 сарын 10-нд зохион байгуулагдлаа.

 Essay Consultation хөтөлбөр өндөрлөлөө

MASA буюу Америкт төгсөгчдийн холбоо, EducationUSA Mongolia хөтөлбөр хамтран АНУ-ын их, дээд сургуульд элсэхээр бэлдэж буй элсэгч нартаа зориулан үнэ төлбөргүй зөвлөгөө өгөх “College Essay Consultation Program”-г зохион байгуулж энэ долоо хоногт  өндөрлөлөө.
Оролцогчдын илгээсэн эсээг бид Америкт төгсөгчдөд хуваарилан өгcсөн бөгөөд тэд эсээг уншаад оролцогч бүрт зөвлөгөө өгөхийн хажуугаар хэрхэн АНУ-д их сургуульд элсэн суралцсан өөрсдийн туршлагаас хуваалцсан юм.
Зөвлөгөө өгсөн нийт Америкт төгсөгчдөдөө баярлалаа!

 Англи хэлний хөтөлбөр

Та их сургуульд элсэн суралцахад таны Англи хэлний мэдлэг хангалтгүй байвал UNI CIEP хөтөлбөрийг сонирхоод үзээрэй. UNI CIEP нь нийт 7 түвшний түргэвчилсэн англи хэлний хөтөлбөрийг санал болгодог бөгөөд өөрт тохирох түвшний сургалтуудад хамрагдаж, шалгалт өгсний дараа University of Northern Iowa-д элсэх боломжтой. 

Тус хөтөлбөрт 2021 оны хаврын улирал элсэгчдэд танхимаар сурах бол 20%, цахимаар сурах бол 50%-ийн сургалтын төлбөрийн тэтгэлэг санал болгож байна. 

Дэлгэрэнгүй мэдээллийг эндээс авна уу.

 Хуулийн их сургуулиудын виртуал үзэсгэлэн

EducationUSA Thailand болон University of Nevada Las Vegas -тай хамтран АНУ-д хуулийн чиглэлээр сурахыг хүсэж буй гадаад оюутнуудад зориулан виртуал үзэсгэлэн зохион байгуулах гэж байна. Тус арга хэмжээ Zoom-ээр явагдах бөгөөд нийт 20 хуулийн сургууль оролцох болно. 

Хэрэв та бүхэн оролцохыг хүсэж байвал доорх линкээр урьдчилан бүртгүүлээрэй.  

Хэзээ: 2020 оны 12-р сарын 15, 19:00 - 21:00 цаг (Улаанбаатарын цагаар)

Энд дарж бүртгүүлээрэй. 

Тэтгэлгийн мэдээлэл

University of Central Arkansas шинээр элсэж буй болон шилжин суралцаж буй бакалаврын түвшний олон улсын оюутнуудад зориулан 7,000 ам. долларын тэтгэлэг зарлалаа. Шинээр элсэгчид болон бүхий л улсаас шилжин суралцагсад 2021 оны 3-р сарын 31-ээс өмнө өргөдөл гаргах боломжтой.
University of Central Arkansas нь Arkansas мужийн Conway хотод байрлалтай улсын сургууль юм. 1907 онд байгуулагдсан тус сургууль мужийнхаа хамгийн эртний сургуулиудын нэг бөгөөд нийт 12,000 орчим бакалавр, магистр, докторын түвшний оюутантай.

Дэлгэрэнгүй мэдээллийг эндээс авна уу. Энэ долоо хоногийн үгc

SAT шалгалтанд бэлдэх үгc

altercation (noun)
ˌȯl-tər-ˈkā-shən
a noisy argument or confrontation
/Greg got into an altercation with a stranger at the bar./
tremendous (adj)
tri-ˈmen-dəs
very large, good, or bad in degree or size
/Tremendous news! You don't have to repay your loans!/

GRE шалгалтанд бэлдэх үгc

diatribe (noun)
ˈdī-ə-ˌtrīb
a rant or angry speech denouncing someone or something
entitlement (noun)
in-ˈtī-tᵊl-mənt
belief that one deserves things one has not earned

TOEFL шалгалтанд бэлдэх үгc

vanish (verb)
ˈva-nish
to disappear quickly
/The plane vanished behind the clouds./
deviate (verb)
ˈdē-vē-ˌāt
to differ from the norm
/I decided to deviate from my normal route home and took a shortcut./

Америкт сурах талаар мэдлэгээ нэмэгдүүлье!

Wisconsin муж нь томоохон хотууд болон үзэсгэлэнт хөдөөгийн байгальтай ба олон улсын оюутнуудад “America’s Dairyland” гэдгээрээ алдартай юм. Тус муж нь соёл, угсаатны баялаг түүхтэй ба 85 их, дээд сургууль, коллеж бүхий муж юм.
  Энэ долоо хоногийн онцлох эшлэл

 Зѳвлѳгѳѳний цаг товлох 

АНУ-д суралцах талаар албан ёсны цогц мэдээлэл, зөвлөгөөг бидэнтэй ганцаарчилсан уулзалтын цаг товлон үнэ тѳлбѳргүйгээр хүлээн аваарай. 

Энд дарж бидэнтэй цаг товлоорой.