News letters

Weekly Newsletter #22

Танд Энэ Өдрийн Мэнд Хүргэе!

Энэ долоо хоногийн мэдээллийн тоймд:

  • EducationUSA Mongolia подкаст цувралын шинэ дугаар
  • Менторшип хөтөлбөр өндөрлөлөө
  • Enrichment хөтөлбөр өндөрлөхөд долоо хоног үлдлээ
  • Essay Consultation хөтөлбөр үргэлжилж байна
  • Үнэ төлбөргүй ярианы хичээл
  • Fulbright TEA хөтөлбөр зарлагдлаа
  • SUSI Women's Leadership хөтөлбөр зарлагдлаа
  • Амжилттай тэтгэлэг авах зөвлөмж
  • Тэтгэлгийн мэдээлэл
  • Долоо хоногийн шинэ үгс
  • Америкт сурах талаар мэдлэгээ нэмэгдүүлье!
  • Долоо хоногийн онцлох эшлэл
  • EducationUSA Mongolia-гийн зѳвлѳхүүдтэй цаг товлон үнэ тѳлбѳргүй зѳвлѳгѳѳ авах

EducationUSA Mongolia Подкаст цуврал

Подкаст #40

Подкастын маань шинэ долоо хоногийн дугаар сонсогч та бүхэнд хүрэхэд бэлэн боллоо. Энэ удаагийн дугаартаа бид 2011-2013 онд Фулбрайт тэтгэлэгт хөтөлбөрт шалгарч АНУ-ын University of Nebraska, Omaha -д суралцсан Батдэлгэрийн Баясалыг урьж оролцуулсан юм.
Тэрбээр мөрөөдлийнхөө төлөө зорилго тавьж түүндээ алхам алхмаар тэмүүлэхийн ач холбогдол болон өөрийн Америкт суралцсан түүхээсээ хуваалцсан юм. Америкт суралцах хүсэлтэй хэн бүхэнд урам зориг өгөх подкастын энэхүү дугаарыг тухлан сууж сонсоно уу!

Энд дарж подкастаа сонсоорой. 

Менторшип хөтөлбөр өндөрлөлөө

MASA болон EducationUSA Mongolia хөтөлбөр хамтран зохион байгуулсан "Mentorship-2020" хөтөлбөр нэг сарын турш үргэлжилж өндөрлөлөө. Хөтөлбөрийн явцад ментий нар маань цахим сургалтуудад хамрагдаж, менторуудаасаа зөвлөгөө авч, олон шинэ зүйлсийг сурсан билээ.
Хөтөлбөрт хамрагдаж амжилттай дүүргэсэн ментий нарын сэтгэгдэлтэй танилцана уу. 


 Enrichment хөтөлбөр 2 сар үргэлжилж өндөрлөлөө

Америкт төгсөгчдийн холбоо буюу MASA, EducationUSA Mongolia хөтөлбөр, Lingors, Монголын Хил Хязгааргүй Уншигчдын холбоо, Гадаад хэлний багш нарын "Зөв Тусгал" холбоо хамтран улсын болон хувийн өмчит Ерөнхий боловсролын сургуулиудын англи хэлний багш нарт зориулсан "Enrichment Program"-г зохион байгуулж байгаа билээ. Тус хөтөлбөрийн 2-р шат болох "Америкт суралцах 5 алхам" сургалт энэ долоо хоног өндөрлөлөө.
Хөтөлбөрийн хаалтын үйл ажиллагаа 12-р сарын 10-нд зохион байгуулагдана.

 Essay Consultation хөтөлбөр үргэлжилж байна

MASA буюу Америкт төгсөгчдийн холбоо, EducationUSA Mongolia хөтөлбөр хамтран АНУ-ын их, дээд сургуульд элсэхээр бэлдэж буй элсэгч нартаа зориулан үнэ төлбөргүй зөвлөгөө өгөх “College Essay Consultation Program”-г онлайнаар эхлүүлэн амжилттай үргэлжилж байна.  
Оролцогчдын илгээсэн эсээг бид Америкт төгсөгчдөд хуваарилан өгсөн бөгөөд тэд эсээг уншаад оролцогч бүрт зөвлөгөө өгч байна. Хөтөлбөрт эсээгээ амжиж ирүүлсэн оролцогч нарыг бид эсээнд зөвлөгөө өгөх Америкт төгсөгчидтэй холбох төдийгүй АНУ-ын их дээд сургуульд тэнцсэн туршлагаас нь  хуваалцах юм.

 Fulbright TEA хөтөлбөр зарлагдлаа

Монгол дахь АНУ-ын элчин сайдын яамнаас 2022 Fulbright Teaching Excellence and Achievement (Fulbright TEA) хөтөлбөрийг зарлаж байна. Fulbright TEA нь олон улсын багш нарт заах ур чадвараа дээшлүүлэх, АНУ-ын талаарх мэдлэгээ нэмэгдүүлэх боломжийг олгодог хөтөлбөр юм.
Цахим өргөдөл хүлээн авах хугацаа: 08:30 цаг, 2021 оны 2-р сарын 1-ний өдөр.

Дэлгэрэнгүй мэдээллийг эндээс авна уу. 

 SUSI Women's Leadership хөтөлбөр зарлагдлаа

Улаанбаатар дахь АНУ-ын элчин сайдын яам 2021 Study of the U.S. Institute for Student Leaders Program on Women’s Leadership зуны хөтөлбөрийг зарлаж байна.
Өргөдөл хүлээн авах хугацаа: 2021 оны 1-р сарын 4-ний өдөр, 08:30 цаг

Дэлгэрэнгүй мэдээллийг эндээс авна уу. 

Амжилттай тэтгэлэг авах зөвлөмж

Өнгөрсөн 11-р сар болох Үндэсний Тэтгэлгийн сар дуусаж буйтай холбогдуулан бид амжилттай тэтгэлэг авах зөвлөмжүүдийг хүргэж байна.


Тэтгэлгийн мэдээлэл

Coe College 2021-2022 оны намрын улиралд нэг олон улсын оюутанд 100% сургалтын төлбөрийн тэтгэлэг олгох гэж байна. Өргөдөл гаргах хугацаа: 2021 оны 2-р сарын 1.
Coe College нь Iowa мужийн Cedar Rapids хотод байрлалтай либерал урлагийн хувийн их сургууль юм. 1851 онд байгуулагдсан тус сургуульд 1,500 гаруй бакалаврын түвшний оюутан суралцдаг байна.

Дэлгэрэнгүй мэдээллийг эндээс авна уу. Энэ долоо хоногийн үгc

SAT шалгалтанд бэлдэх үгc

foreseeable (adj)
fȯr-ˈsē-ə-bəl
capable of being predicted
/I can't imagine aliens visiting us in the foreseeable future./
petulant (adj)
ˈpe-chə-lənt
cranky, pouty, irritable
/Petulant children are especially difficult to care for./

GRE шалгалтанд бэлдэх үгc

satiate (verb)
ˈsā-sh(ē-)ət
to completely satisfy (with respect to hunger or appetite)
banal (adj)
bə-ˈnal
cliche, lacking in originality

TOEFL шалгалтанд бэлдэх үгc

enhance (verb)
in-ˈhan(t)s
to intensify or magnify
/The falling snow enhanced the beauty of the small village./
disrupt (verb)
dis-ˈrəpt
to interrupt by causing a disturbance
/The protesters disrupted the politician's speech./

Америкт сурах талаар мэдлэгээ нэмэгдүүлье!


South Dakota мужтай танилцаарай! Тус муж нь уул нурууд, гол мөрөн болон олон нуур байдгаараа онцлогтой. South Dakota-д 20 гаруй коллеж болон их сургууль байдаг бөгөөд энэхүү мужид сурах боломжуудын талаар мэдэхийг хүсвэл EducationUSA төвийн зөвлөхүүдтэй холбогдоорой.
  Энэ долоо хоногийн онцлох эшлэл

 Зѳвлѳгѳѳний цаг товлох 

АНУ-д суралцах талаар албан ёсны цогц мэдээлэл, зөвлөгөөг бидэнтэй ганцаарчилсан уулзалтын цаг товлон үнэ тѳлбѳргүйгээр хүлээн аваарай. 

Энд дарж бидэнтэй цаг товлоорой.