News letters

Weekly Newsletter #21

Танд Энэ Өдрийн Мэнд Хүргэе!

Энэ долоо хоногийн мэдээллийн тоймд:

  • EducationUSA Mongolia подкаст цувралын шинэ дугаар
  • Менторшип хөтөлбөр өндөрлөлөө
  • Enrichment хөтөлбөр өндөрлөхөд долоо хоног үлдлээ
  • Essay Consultation хөтөлбөр үргэлжилж байна
  • Үнэ төлбөргүй ярианы хичээл
  • Drexel University танилцуулга
  • Тэтгэлгийн мэдээлэл
  • Долоо хоногийн шинэ үгс
  • Америкт сурах талаар мэдлэгээ нэмэгдүүлье!
  • Долоо хоногийн онцлох эшлэл
  • EducationUSA Mongolia-гийн зѳвлѳхүүдтэй цаг товлон үнэ тѳлбѳргүй зѳвлѳгѳѳ авах

EducationUSA Mongolia Подкаст цуврал

Подкаст #39

Энэ долоо хоногийн шинэ дугаарт маань 2018-2020 оны Фулбрайт тэтгэлэгээр АНУ-ын Бостон хотын Tufts University-д элсэн суралцсан Гантуяагийн Цолмон уригдан оролцлоо.  Тэрээр гэр бүл, ажлынхаа хажуугаар тэтгэлэгт хөтөлбөрт хэрхэн бэлдэж, Америкт суралцсан түүхээсээ хуваалцсан юм. Залуучуудад өөрийнхөө мөрөөдөлд үнэнч байх тухай хэрэгтэй олон зөвлөгөөг өгсөн байгаа шүү! 

Энд дарж подкастаа сонсоорой. 

Менторшип хөтөлбөр өндөрлөлөө

Монгол дахь Америкт төгсөгчдийн холбоо (MASA) болон EducationUSA Mongolia хөтөлбөр хамтран зохион байгуулж буй "Менторшип-2020" хөтөлбөр нэг сарын турш үргэлжилж, олон сургалт семинарыг зохион байгуулсан төдийгүй ментий нар тус бүрийн менторуудаасаа зөвлөгөө авч, олон шинэ зүйлсийг сурсан юм.
Тус хөтөлбөрийн хаалтын үйл ажиллагаа 11-р сарын 25-нд онлайнаар зохион байгуулагдаж өнгөрлөө. 


 Enrichment хөтөлбөр өндөрлөхөд долоо хоног үлдлээ

Америкт төгсөгчдийн холбоо буюу MASA, EducationUSA Mongolia хөтөлбөр, Lingors, Монголын Хил Хязгааргүй Уншигчдын холбоо, Гадаад хэлний багш нарын "Зөв Тусгал" холбоо хамтран улсын болон хувийн өмчит Ерөнхий боловсролын сургуулиудын англи хэлний багш нарт зориулсан "Enrichment Program"-г зохион байгуулж байгаа билээ. Тус хөтөлбөрийн 2-р шат болох "Америкт суралцах 5 алхам" сургалт хуваарийн дагуу цахимаар хэвийн үргэлжилж байгаа бөгөөд тус хөтөлбөр дуусахад нэг долоо хоног үлдлээ. 

 Essay Consultation хөтөлбөр үргэлжилж байна

MASA буюу Америкт төгсөгчдийн холбоо, EducationUSA Mongolia хөтөлбөр хамтран АНУ-ын их, дээд сургуульд элсэхээр бэлдэж буй элсэгч нартаа зориулан үнэ төлбөргүй зөвлөгөө өгөх “College Essay Consultation Program”-г онлайнаар эхлүүлсэн ба энэ долоо хоногт эсээ хүлээн авч дууслаа.
Илгээсэн эсээг бид Америкт төгсөгчдөд хуваарилан өгсөн бөгөөд тэд эсээг уншаад оролцогч бүрт зөвлөгөө өгөх болно. Хөтөлбөрт эсээгээ амжиж ирүүлсэн оролцогч нарыг бид эсээнд зөвлөгөө өгөх Америкт төгсөгчидтэй холбох төдийгүй АНУ-ын их дээд сургуульд тэнцсэн туршлагаас нь  хуваалцах юм.

 Үнэ төлбөргүй ярианы хичээл

University of California, Los Angeles-ийн зохион байгуулж буй үнэ төлбөргүй ярианы хичээлд хамрагдаж Англи хэлний мэдлэгээ дээшлүүлээрэй.
Улаанбаатарын цагаар:
12-р сарын 5-нд 11:00 цагт болон
12-р сарын 6-нд 02:30 цагт эхлэх болно.

Тэтгэлгийн мэдээлэл

Warren Wilson College 2021 оны намар элсэгчид дундаас 25 оюутанд сургалтын төлбөрийн тэтгэлэг олгоно. Өргөдөл гаргах хугацаа: 2021 оны 2-р сарын 1.
Warren Wilson College нь North Carolina мужийн Swannanoa хотод байрлалтай хувийн liberal arts коллеж юм. Тус коллеж нь сургалт, ажил болон нийгмийн ажил хосолсон сургалтын хөтөлбөрөөрөө алдартай. Энэхүү систем нь оюутан бүрээс заавал суралцах хичээлүүдийг судлах, оюутны хотхонд ажиллах болон нийгмийн ажил хийхийг шаарддаг.

Дэлгэрэнгүй мэдээллийг эндээс авна уу. Энэ долоо хоногийн үгc

SAT шалгалтанд бэлдэх үгc

simple (adj)
ˈsim-pəl

easy, not complex
/This math problem is so simple even a first grader can solve it./

clinical (adj)
ˈkli-ni-kəl

emotionally unattached
/Her clinical approach to situations allows her to handle them more effectively./

GRE шалгалтанд бэлдэх үгc

eccentric (adj)
ik-ˈsen-trik

quirky or unusual
intractable (adj)
(ˌ)in-ˈtrak-tə-bəl

unmanageable, stubborn

TOEFL шалгалтанд бэлдэх үгc

collide (verb)
kə-ˈlīd

to hit one another with a forceful impact
/The two cars collided on the freeway./

inhibit (verb)
in-ˈhi-bət

to hinder or restrain
/This cleaning spray inhibits the growth of bacteria./

Америкт сурах талаар мэдлэгээ нэмэгдүүлье!

АНУ-ын баруун хэсэгт байрлалтай Utah мужийн газарзүйн олон талт байдал болон цэцэрлэгт хүрээлэнгүүд нь олон жуулчдыг татдаг. Тус мужид олон улсын оюутнууд 30 гаруй сургуулиас сонгон суралцах боломжтой юм. Энэ долоо хоногийн онцлох эшлэл

 Зѳвлѳгѳѳний цаг товлох 

АНУ-д суралцах талаар албан ёсны цогц мэдээлэл, зөвлөгөөг бидэнтэй ганцаарчилсан уулзалтын цаг товлон үнэ тѳлбѳргүйгээр хүлээн аваарай. 

Энд дарж бидэнтэй цаг товлоорой.