News letters

Weekly Newsletter #2

Танд Энэ Өдрийн Мэнд Хүргэе!

Энэ долоо хоногийн мэдээллийн тоймд:

  • EducationUSA Mongolia Подкаст цувралын шинэ дугаар
  • АНУ-д суралцах талаар зѳвлѳгѳѳ, мэдээлэл
  • АНУ-ын их, дээд сургуулийн болон засгийн газрын тэтгэлэгт хѳтѳлбѳрүүд 
  • Ковид-19 мэдээлэл
  • Долоо хоногийн шинэ үгс
  • Долоо хоногийн онцлох эшлэл
  • EducationUSA-гийн зѳвлѳхүүдтэй цаг товлон үнэ тѳлбѳргүй зѳвлѳгѳѳ авах

EducationUSA Mongolia Подкаст цуврал

Image may contain: 1 person, text that says 'EDUCATI ON ONUSA EDUCATIONUSA USA MONGOLIA PODCAST#16 америкт суралцсан миний TYYX п.гандолгор ану-ын засгийн газрын HUBERT HUMPHREY MPHREY хотелборийн тгсгч монгол дахь америкт тегсегчдийн холбооны 2015 2017 оны дэд ренхийлегч Education USA MASA'Подкаст #16

Энэ дугаарын зочноор MASA буюу Монгол дахь Америкт төгсөгчдийн холбооны 2015-2017 оны дэд ерөнхийлөгч П.Гандолгорыг урин оролцууллаа.
Тэрээр Hubert H.Humphrey Fellowship Program тэтгэлэгт хөтөлбөрт шалгарч АНУ-д суралцсан түүхээсээ хуваалцсан юм. Хүүхэд залууст сургамжтай, үлгэр жишээ авахуйц маш олон сайхан зөвлөгөөг өгсөн байгаа шүү!

Энд дарж подкастаа сонсоорой. Harvard-ын оюутны лекцийг гэрээсээ зуны сургалт

EducationUSA Mongolia болон Mongolian Young Scholars хөтөлбөрийн санаачилгаар хамтран  хэрэгжүүлж буй “Psychagōgia: Critical English Speech, Writing, and Rhetoric” буюу Англи хэлээр нухацтай бичих, ярих, сэтгэх ур чадварын онлайн зуны хөтөлбөр амжилттайгаар эхэллээ.
Энэхүү лекц нь 8 долоо хоногийн турш үргэлжлэх бөгөөд долоо хоногт 2-3 удаа Zoom платформ дээр зохион байгуулагдаж байна.

Тэтгэлгийн мэдээлэл


Fulbright Foreign Language Teaching Assistant (FLTA) Program 2021-2022
Багш нарт зориулсан АНУ Засгийн газрын 100% тэтгэлэгт хөтөлбөрт амжиж материалаа илгээрээрэй.
Материал хүлээн авах эцсийн хугацаа: 2020 оны 7 дугаар сарын 20 өдөрКОВИД-19 Мэдээлэл

КОВИД-19 цар тахлаас үүдэн АНУ-ын их, дээд сургуулиудын элсэлтийн шаардлага, хичээлийн хөтөлбөрүүдэд орж буй ѳѳрчлѳлтүүдийн тухай мэдээллийг бид шуурхай хүргэхээр зорьж байна.

  • GRE  General Test шалгалтыг гэрээсээ өгөх боломжтой боллоо. 2020 оны 6-р сарын 30-ны өдрийг хүртэл долоо хоногийн Даваагаас Баасан гаргуудад, 7-р сарын 1-нээс эхлэн 9-р сарын 30-ныг хүртэл өдөр бүр энэхүү шалгалтыг гэрээсээ онлайнаар өгч болох юм.
  • АНУ-ын их, дээд сургуулиуд намрын семестрийн хичээлээ хэрхэн зохион байгуулах талаар мэдээлэл өгч эхэллээ. University of Тexas-ийн Аusten дахь кампус ирэх хичээлийн жилд сургалтуудаа онлайн болон танхимын холимог хэлбэрээр орох бөгөөд хичээлийн 20%-г онлайнаар явуулж сургагчдын бѳѳгнөрѳлийг багасгах арга хэмжээ авахаар тѳлѳвлөсөн аж.
  • California Institute of Technology нь ирэх 2 жилд ACT болон SAT шалгалтын оноог шаардахгүй гэсэн шийдвэр гаргалаа. Ингэснэээр тус сургууль нь стандарт шалгалтын оноо шаардахаа түр зогсоосон Harvard, Cornell, Brown, Dartmouth зэрэг сургуулиудын эгнээнд орж байгаа юм.

Энэ долоо хоногийн үгc

SAT шалгалтанд бэлдэх үгc

Provocative (adjective)
Intending to provoke, inspire, or arouse.
/Her nude paintings are considered quite provocative./
Ferocity (noun)
Viciousness, violence.
/The lion is just one wild animal known for its ferocity./

GRE шалгалтанд бэлдэх үгc

Eclectic (adjective)
Composed of a variety of styles, themes, motifs, etc.
/Universities often offer an eclectic mix of courses./
Acumen (noun)
Keen judgment and perception.
/She hides a shrewd business acumen./

TOEFL шалгалтанд бэлдэх үгc

Data (noun)
Facts, statistics, or pieces of information.
/The data from these graphs show that yearly temperatures are increasing./
Evidence (noun)
Facts or information that help prove or disprove something.
/These fossils are evidence of evolution./

Америкт сурах талаар мэдлэгээ нэмэгдүүлье!

Зуны амралт эхэллээ! Амарч, аялал зугаалга хийхийн зэрэгцээ, ирээдүйд сурах их дээд сургуулиа тухтайхан судалж эхлэх цаг биш гэж үү? Хэрэв та АНУ-д сурахаар шийдсэн бол багадаа 12-18 сарын өмнө элсэн орох бэлтгэлээ хийж эхлэх хэрэгтэй шүү. Дараах холбоосоор орж дэлгэрэнгүй мэдээлэл аваарай!


 Энэ долоо хоногийн онцлох эшлэл

 Зѳвлѳгѳѳний цаг товлох 

АНУ-д суралцах талаар албан ёсны цогц мэдээлэл, зөвлөгөөг бидэнтэй ганцаарчилсан уулзалтын цаг товлон үнэ тѳлбѳргүйгээр хүлээн аваарай. 

Энд дарж бидэнтэй цаг товлоорой.