Newsletters

Weekly Newsletter #104

Танд Энэ Өдрийн Мэнд Хүргэе!

Энэ долоо хоногийн мэдээллийн тоймд:

  • Шинэхэн долоо хоногийн мэнд!
  • Гэр бүлээсээ анх удаа их сургууль төгссөн төгсөгчдийн үндэсний тэмдэглэлт өдөр.
  • Америкт Суралцсан Миний Түүх Подкаст #98
  • Monthly Talk series "Tech girls" сэдвээр яриа өрнөлөө.
  • "Америкт Суралцацгаая" их дээд сургуулиуд дээрх хөтөлбөр сурталчилгааны аян амжилттай боллоо.
  • Тэтгэлгийн мэдээлэл
  • Аляска мужтай танилцаарай
  • Fast Fact Friday
  • “Америкт Суралцсан Миний Түүх" цуврал нийтлэл-68
  • Эцэг эх, сурагчдад зориулсан "АМЕРИКТ СУРЦГААЯ" сургалт амжилттай зохиогдлоо.
  • "GO-MASA ЖИЖИГ ТӨСЛИЙН УРАЛДААН"-д амжиж төслөө илгээгээрэй!
  • Wisconsin-Madison их сургуулийн талаар цахим семинар зохион байгуулагдана
  • Зөвлөгөө авах цаг товлох
  • Найзыгаа урих

 Шинэхэн долоо хоногийн мэнд!

11 сарын 8-нд болох STEM өдөрт зориулж, хичээл дээр болон хичээлээс гадуур шинжлэх ухааны ач холбогдлыг бодож нэг үзээрэй. Шинжлэх ухааны гайхамшгийг мэдэрч, шинжлэх ухаанд дахин дурлахад хэзээ ч оройтохгүй!
#MondayMotivation #STEM

 Гэр бүлээсээ анх удаа их сургууль төгссөн төгсөгчдийн үндэсний тэмдэглэлт өдөр.

????Break out the confetti, гэр бүлээсээ анх удаа их сургууль төгссөн төгсөгчдийн үндэсний тэмдэглэлт өдөр тохиож байна!
Өнөөдөр бид гэр бүлээсээ анх удаа АНУ-д 4 жилийн бакалаврын зэргээр сурч буй сурагчид,сургуулийн ажилчдаар бахархацгаая. Шаргуу хөдөлмөр, бэлтгэл мөн сургуулийн дэмжлэгтэйгээр тэд тухайн сургуульд болон амьдралд гайхамшгийг бүтээж чадна.
Бид тэдний ололт амжилтуудаар бахархаж байна! АНУ-д чанартай боловсрол эзэмших танд ч мөн нээлттэй гэдгийг санаарай.
#StudyWithUS #CelebrateFirstGen


Америкт Суралцсан Миний Түүх Подкаст #98

Подкастын маань шинэхэн дугаарын зочноор Luby-Jenkins сурагч солилцооны хөтөлбөрийн төгсөгч, АНУ-ын Colorado мужийн Denver хотод 2 долоо хоногийн турш соёлын солилцоонд хамрагдсан Г. Энхжин оролцож байна. Тэрээр Luby-Jenkins солилцооны хөтөлбөрийн үе шатуудын тухай, хэрхэн тэнцсэн талаараа болон АНУ-д бүтээсэн сайхан дурсамж, түүхүүдээсээ бидэнтэй хуваалцлаа.


Хэрэв та тус хөтөлбөр болон АНУ-ын талаар дэлгэрэнгүй мэдээлэл авах хүсэлтэй бол энэхүү дугаарыг 
энд дарж сонсоорой.


 Monthly Talk series "Tech girls" сэдвээр яриа өрнөлөө.

ЭСЯ-наас явуулдаг сар тутмын цуврал ярианы энэ удаагийн дугаарт шинжлэх ухаан, технологи, инженерчлэл, математикийн (ШУТИМ) салбарт сонирхолтой ахлах ангийн эмэгтэй сурагчдад зориулсан TechGirls хөтөлбөрийн тухай дэлгэрэнгүй танилцуулга хийх гэж байна.
Энэ удаагийн дугаараас эхлэн цуврал яриа маань Улаанбаатар хот дахь Америкийн төвд явагдаж байна.
Ярианд маань хөтөлбөрийн төгсөгч Марал, Номголжин, Ану нар оролцож, ирсэн зочидтой хөтөлбөрийн талаар болон өөрсдийн туршлагаа хуваалцан ярилцлага өрнүүлэх юм.

Дэлгэрэнгүй мэдээллийг энд дарж авна уу.

 "Америкт Суралцацгаая" их дээд сургуулиуд дээрх хөтөлбөр сурталчилгааны аян амжилттай боллоо.

"Америкт Суралцацгаая" их дээд сургуулиуд дээрх хөтөлбөр сурталчилгааны аян Монгол Улсын Их Сургууль дээр амжилттай болж өнгөрлөө.

 Тэтгэлгийн мэдээлэл

#ScholarshipAlert: LMM зэрэгтэй хууль эрх зүйн мэргэжлээр төгсмөөр байна уу? АНУ-ын Охио мужийн Моритз хуулийн сургуулийн зарладаг тэтгэлгүүдтэй танилцаарай !The Ohio State University Moritz College of Law
 
Эдгээр тэтгэлгүүд нь хичээлийн бүтэн жилийн хугацаанд (2 семестр) 40% хүртэл хэсэгчилсэн сургалтын төлбөрийн хөнгөлөлтийг олон улсын оюутнуудад үзүүлэх зорилготой юм. Үүнд дэлхийн баруун зүгийн, Африкийн Сахарын цөлийн, Дундад Ази болон Хойд Африк, Европ, Ази мөн Австрали тивийн сурагчид хамрагдах боломжтой.

Дэлгэрэнгүй мэдээллийг энэ холбоосоор аваарай.

  Аляска мужтай танилцаарай

Та АНУ-ын 49 дэх муж болох “Last Frontier” гэж дуудагддаг мужтай танилцаж, байгаль зэрлэг амьтан хамгааллын талаар судалж, эсвэл тэнд байршдаг 10 их сургууль, коллежийн нэгт нь суралцмаар байна уу? Тэгвэл Аляска муж танд нээлттэй!

Дэлгэрэнгүй мэдээллийг энэ хобоосоор аваарай.


 Fast Fact Friday

It’s #FastFactFriday! АНУ-ын дээд боловсролын тогтолцоотой танилцаарай.

"Америкт Суралцсан Миний Түүх" цуврал нийтлэл-68

Нийтлэлийн маань ээлжит дугаарт АНУ-ын Засгийн газрын 100%-ийн тэтгэлэгтэй TEA хөтөлбөрийн төгсөгч Д.Шүрэнцэцэг оролцлоо. Хэрэв та багш нарт зориулсан энэхүү хөтөлбөрийн талаар дэлгэрэнгүй мэдээлэл авч Д.Шүрэнцэцэгийн тус тэтгэлэгт хөтөлбөрт тэнцсэн туршлага дээрээ үндэслэн амжилттай өргөдөл бэлтгэхийн тулд хэрхэн өөрийгөө үр дүнтэй бэлдэж, юун дээр анхаарах тал дээр өгсөн зөвлөгөөг уншихыг хүсвэл 
энэ линкээр нэвтэрнэ үү.

 Эцэг эх, сурагчдад зориулсан "АМЕРИКТ СУРЦГААЯ" сургалт амжилттай зохиогдлоо.

EducationUSA Mongolia болон MASA-гаас эцэг эх, сурагчдад зориулсан "АМЕРИКТ СУРЦГААЯ" сургалтыг амжилттай зохион байгуулж дууслаа. Энэхүү сургалтад нийт 80 гаруй эцэг эх болон сурагчид оролцсон юм.

 "GO-MASA ЖИЖИГ ТӨСЛИЙН УРАЛДААН"-д амжиж төслөө илгээгээрэй!

MASA буюу Америкт төгсөгчдийн холбооноос жил бүр зарлагддаг “GO-MASA” жижиг төслийн уралдааныг зарлаж байна. Та нийгэмдээ эерэг өөрчлөлтийг бий болгох төслийн саналаа бидэнд ирүүлэхийг уриалж байна.
“GO-MASA” жижиг төслийн уралдааны хүрээнд нийт 5 багийг сонгон шалгаруулж, шалгарсан баг бүрд 1000 ам.доллар хүртэлх санхүүжилтийг олгох болно.

Дэлгэрэнгүй мэдээллийг энэ хобоосоор аваарай.

Wisconsin-Madison их сургуулийн талаар цахим семинар зохион байгуулагдана.

АНУ-д их сургуулийн өмнөх түвшинд суралцахаар зорьж байна уу?

EducationUSA болон University of Wisconsin-Madison хамтарч тус сургуулийн өвөл болон зуны семестрт санал болгодог цахим хөтөлбөрт хамрагдах, харьяа ахлах сургуульд хэрхэн суралцах талаар мэдээллийг цахим семинар зохион байгуулан түгээх гэж байна.
Сурагчдад болон эцэг эхчүүдэд зориулан нийт гурван семинар цахимаар явагдана.????

1. Education Week Webinar- 11 сарын 17, Пүрэв гараг, 08:30
https://www.facebook.com/BadgerPrecollege
2. Choosing a global program for you- 11 сарын 29, Мягмар гараг, 22:00
https://uwmadison.zoom.us/j/99273741953
3. Study abroad for your student- 11 сарын 30, Лхагва гараг, 09:00
https://uwmadison.zoom.us/j/91535404701

Дэлгэрэнгүй мэдээллийг:
Instagram: https://www.instagram.com/uwbadgerprecollege/
Facebook: https://www.facebook.com/BadgerPrecollege

Individual Advising Session

Америкийн их дээд сургуульд суралцах хүсэл тэмүүлэлтэй оюутан сурагчдад бид долоо хоног бүрийн Лхагва, Баасан гарагуудад ганцаарчилсан зөвлөгөө өгч байна. Тус ганцаарчилсан зөвлөгөөг биечлэн, цахимаар гэсэн 2 төрлөөр өгдөг ба зөвлөгөө мэдээлэл авахыг хүсэж буй оюутан залуус манай EducationUSA Mongolia пэйж хуудсаар дамжуулан цаг авах боломжтой.

 Зѳвлѳгѳѳний цаг товлох

АНУ-д суралцах талаар албан ёсны цогц мэдээлэл, зөвлөгөөг бидэнтэй ганцаарчилсан уулзалтын цаг товлон үнэ тѳлбѳргүйгээр хүлээн аваарай.  

Цаг авахыг хүсвэл энд дарна уу.

 Та EducationUSA Mongolia Newsletter-т найзуудаа уриарай

Дэлгэрэнгүй мэдээллийг энэ хобоосоор аваарай