Newsletters

Weekly Newsletter #103

                                                                                                                                                       Танд Энэ Өдрийн Мэнд Хүргэе!

Энэ долоо хоногийн мэдээллийн тоймд:

  • Сүнсний баярын мэнд хүргэе!
  • Америкт Суралцсан Миний Түүх Подкаст #97
  • Дин, дин, энэ бол 11-р сарын дуудлага
  • "Америкт Суралцацгаая" их дээд сургуулиуд дээрх хөтөлбөр сурталчилгааны аяны мэдээлэл
  • Тэтгэлгийн мэдээлэл
  • Вашингтон, DC нийслэлтэй танилцаарай
  • Fast Fact Friday
  • “Америкт Суралцсан Миний Түүх" цуврал нийтлэл-67
  • АНУ-ын төгсөгчдөөсөө "Essay Consultation Program-2022"-д хамтран оролцохыг уриалж байна
  • "GO-MASA ЖИЖИГ ТӨСЛИЙН УРАЛДААН"-д амжиж төслөө илгээгээрэй!
  • Эцэг эх, сурагчдад зориулсан "АМЕРИКТ СУРЦГААЯ" сургалт зарлагдлаа!
  • MASA Удирдах зөвлөлийн гишүүдийн сонгон шалгаруулалт
  • Зөвлөгөө авах цаг товлох
  • Найзыгаа урих

Сүнсний баярын мэнд хүргэе!

Сүнсний баярын мэнд хүргэе! Жил бүрийн 10-р сарын 31-нд Америкчууд ямар нэгэн дүрд хувиран гэрээ чимж, аймшигтай гэсэн бүх зүйлийг тэмдэглэн өнгөрдөг билээ.

Дэлгэрэнгүй мэдээллийг энэ хобоосоор аваарай.


Америкт Суралцсан Миний Түүх Подкаст #97

Подкастын маань шинэхэн дугаарын зочноор АНУ-ын Небраска мужид нэг жилийн хугацаанд амьдарч, ахлах сургуульд нь суралцсан Ө.Сарангэрэл оролцож байна. Тэрээр FLEX хөтөлбөрийн үе шатуудын тухай, хэрхэн тэнцсэн талаараа болон АНУ-д бүтээсэн сайхан дурсамж, түүхүүдээсээ бидэнтэй хуваалцлаа.
Хэрэв та тус хөтөлбөр болон АНУ-ын ахлах сургуулийн талаар дэлгэрэнгүй мэдээлэл авах хүсэлтэй бол энэхүү дугаарыг сонсоорой.

Подкастыг сонсох бол энд дарна уу.


Дин, дин, энэ бол 11-р сарын дуудлага

Хэдийгээр шинэ он гарахад багахан хугацаа үлдсэн ч энэ онд тавьсан зорилгодоо хүрэхэд хэтэрхий оройтсон гэж бүү бодоорой. Бид танд зориулан цагийг үр бүтээлтэй байлгах зөвлөгөөнүүдийг оруулж байна.

 

 "Америкт Суралцацгаая" их дээд сургуулиуд дээрх хөтөлбөр сурталчилгааны аяны мэдээлэл

АНУ-ын Засгийн газрын санхүүжилттэй хэрэгждэг бакалаврын оюутнуудад зориулсан Глобал ЮГРАД, SUSI хөтөлбөрүүд зарлагдсантай холбоотойгоор ЭСЯ-аас хамтран хөтөлбөр хэрэгжүүлж буй болон томоохон их дээд сургуулиудаар орж оюутнуудад хөтөлбөрүүдийн танилцуулга хийж байна.

Дэлгэрэнгүй мэдээллийг энэ хобоосоор аваарай.

 Тэтгэлгийн мэдээлэл

#ScholarshipAlert: Та санхүүгийн тусламж хайж байна уу? Тэгвэл Carroll их сургууль @carroll.university нь олон улсын оюутнуудад тэтгэлэг олгож байна.
Энэхүү олон улсын тэтгэлэг нь тухайн сургуульд тэнцсэн бүх олон улсын оюутнуудад олгогдох бөгөөд 2023 оны намрын элсэлтийн тэтгэлэг нь нийт 26000 ам.доллар юм. Бүх олон улсын оюутнуудад мөн оюутны хотхондоо ажиллах эрх олгогдож байгаа.

Дэлгэрэнгүй мэдээллийг энэ хобоосоор аваарай.

 Вашингтон, DC нийслэлтэй танилцаарай

Америкийн нэгдсэн улсын засгийн газар, дэлхийн хэмжээний музейнүүд,, соёлын олон янзын төвүүд болон 20 гаруй коллеж, их сургуулиудтай Вашингтон, DC-д тавтай морил! 

Дэлгэрэнгүй мэдээллийг энэ хобоосоор аваарай.


 Fast Fact Friday

It’s #FastFactFriday! АНУ-ын дээд боловсролын тогтолцоотой танилцаарай.

“Америкт Суралцсан Миний Түүх" цуврал нийтлэл-67


Манай нийтлэлийн энэ удаагийн дугаарт бидний сайн мэдэх "Сэхээтэн Монгол" подкастын хөтлөгч, "University of Minnesota"-д улс төрийн чиглэлээр бакалавр, магистрын зэрэг хамгаалсан Х.Цогтбилгүүндарь оролцлоо. Түүний АНУ-д найман жилийн турш амьдарч, ажиллаж, суралцсан туршлага, хийж бүтээсэн зүйлс, боломжуудыг олж хараад хэрхэн тэдгээрийг авч томоохон үсрэлтүүдийг хийж байсан тухай уншихыг хүсвэл доорх линк дээр товшоорой.

Дэлгэрэнгүй мэдээллийг энэ хобоосоор аваарай.

 Эцэг эх, сурагчдад зориулсан "АМЕРИКТ СУРЦГААЯ" сургалт зарлагдлаа!

EducationUSA болон MASA-гаас эцэг эх, сурагчдад зориулсан "АМЕРИКТ СУРЦГААЯ" сургалтыг 11.08-ны Мягмар гарагт 16:00 цагаас American Corner-т зохион байгуулах гэж байна.
Бүртгэлийн тоо хязгаартай тул та бүхэн амжиж бүртгүүлээрэй!

Бүртгүүлэх бол энэ хобоосыг дараарай.

 АНУ-ын төгсөгчдөөсөө "Essay Consultation Program-2022"-д хамтран оролцохыг уриалж байна

MASA болон EducationUSA Mongolia хөтөлбөр хамтран АНУ-д сурахаар бэлтгэж буй хүмүүсийн эссэнд зөвлөгөө өгч, туслах зорилгоор "ESSAY CONSULTATION" хөтөлбөрийг хэрэгжүүлэх гэж байна.Тус хөтөлбөрт эссэ уншиж, зөвлөгөө өгөх сонирхолтой Америкт төгсөгч дараах холбоосоор орж бүртгүүлнэ үү.
Бүртгэл 11-р сарын 7 хүртэл сунгагдлаа!

Дэлгэрэнгүй мэдээллийг энэ хобоосоор аваарай.

 "GO-MASA ЖИЖИГ ТӨСЛИЙН УРАЛДААН"-д амжиж төслөө илгээгээрэй!

MASA буюу Америкт төгсөгчдийн холбооноос жил бүр зарлагддаг “GO-MASA” жижиг төслийн уралдааныг зарлаж байна. Та нийгэмдээ эерэг өөрчлөлтийг бий болгох төслийн саналаа бидэнд ирүүлэхийг уриалж байна.
“GO-MASA” жижиг төслийн уралдааны хүрээнд нийт 5 багийг сонгон шалгаруулж, шалгарсан баг бүрд 1000 ам.доллар хүртэлх санхүүжилтийг олгох болно.

Дэлгэрэнгүй мэдээллийг энэ хобоосоор аваарай.

 MASA Board Member recruitment

Монгол дахь Америкт төгсөгчдийн холбоо буюу “Хөгжлийн элч” нь АНУ-ын Төрийн департаментын санхүүжилттэй хөтөлбөрт суралцаж төгссөн Монгол оюутнууд болон/эсвэл АНУ-д өөрийн санхүүжилтээр их дээд сургууль төгссөн төгсөгчдөөс бүрдсэн ашгийн бус байгууллага юм. Анх 2007 оны 9-р сард Fulbright болон Humphrey хөтөлбөрийн төгсөгчид АНУ-ын засгийн газрын тэтгэлэг, солилцооны хөтөлбөрт хамрагдаж байсан төгсөгчдийн нэгдэл үүсэн байгуулагдаж байсан бол өнөөдөр АНУ-ын Засгийн газраас санхүүжүүлдэг урт болон богино хугацааны тэтгэлэг, солилцооны хөтөлбөрт хамрагдсан 1000 гаруй Монгол төгсөгчдөөс бүрдсэн сайн дурын холбоо болж өргөжөөд байгаа юм.
MASA нь 2022-2024 оны ТУЗ-ын шинэ гишүүдийг сонгон шалгаруулахаар 2022 оны 10-аар сарын 19-нд зарласан ба бүртгэл дуусах хугацаа 2022 оны 11-р сарын 01-ний өдөр юм.
Та АНУ-ын Засгийн Газрын тэтгэлэгт хөтөлбөрт оролцож байсан бол MASA-д нэгдээрэй!

Дэлгэрэнгүй мэдээллийг энэ хобоосоор аваарай.

Individual Advising Session

Америкийн их дээд сургуульд суралцах хүсэлт тэмүүлэлтэй оюутан сурагчдад бид долоо хоног бүрийн Лхагва, Баасан гарагуудад ганцаарчилсан зөвлөгөө өгч байна. Тус ганцаарчилсан зөвлөгөөг биечлэн, цахимаар гэсэн 2 төрлөөр өгдөг ба зөвлөгөө мэдээлэл авахыг хүсэж буй оюутан залуус манай EducationUSA Mongolia пэйж хуудсаар дамжуулан цаг авдаг билээ. Энэ долоо хоногийн хүрээнд бид 7 хүнд ганцаарчилсан зөвлөгөө мэдээлэл өгч утсаар болон пэйж хуудасны чатаар холбогдсон 3 хүнд зөвлөгөө мэдээлэл өглөө. Зөвлөгөө авахаар ирж буй ахлах ангийн сурагчдын хувьд түгээмэл асуулт нь сургуулиа хэрхэн сонгох, сургуулийн эсээ хэрхэн бичих, тэтгэлэгт хөтөлбөрт хамрагдах талаар байв.

 Зѳвлѳгѳѳний цаг товлох

АНУ-д суралцах талаар албан ёсны цогц мэдээлэл, зөвлөгөөг бидэнтэй ганцаарчилсан уулзалтын цаг товлон үнэ тѳлбѳргүйгээр хүлээн аваарай.  

Цаг авахыг хүсвэл энд дарна уу.

 Та EducationUSA Mongolia Newsletter-т найзуудаа уриарай

Дэлгэрэнгүй мэдээллийг энэ хобоосоор аваарай