Newsletters

Weekly Newsletter #102

    Танд Энэ Өдрийн Мэнд Хүргэе!

Энэ долоо хоногийн мэдээллийн тоймд:

  • Америкт Суралцсан Миний Түүх Подкаст #96
  • "Америкт Суралцсан Миний Түүх" цуврал нийтлэл-66
  • Сэтгэл зүйн эрүүл мэнд чалленж
  • MASA Board Member recruitment
  • MASA-н гишүүд яагаад MASA-д элссэн тухайгаа хуваалцлаа
  • Тэтгэлгийн мэдээлэл
  • Хавай-тай танилцаарай
  • "GO-MASA ЖИЖИГ ТӨСЛИЙН УРАЛДААН ЗАРЛАГДЛАА"
  • MASA-н гишүүд яагаад MASA-д элссэн тухайгаа хуваалцлаа
  • SUNY-ийн өргөдлийн төлбөрөөс чөлөөлөгдөх боломж
  • "COLLEGE ESSAY CONSULTATION PROGRAM-2022" хөтөлбөрийг хэрэгжүүлэх гэж байна.
  • АНУ-ын төгсөгчдөөсөө "Essay Consultation Program-2022"-д хамтран оролцохыг уриалж байна.
  • "АМЕРИКТ СУРЦГААЯ" сургалт зөвлөгөө
  • Individual Advising Session
  • Зөвлөгөө авах цаг товлох
  • Найзыгаа урих

 Америкт Суралцсан Миний Түүх Подкаст #96

Америкт Суралцсан Миний Түүх цуврал подкастын энэ удаагийн зочноор "FLEX" сурагч солилцооны хөтөлбөрөөр АНУ-ын ахлах сургуульд 1 жил суралцаж төгссөн Бүжинлхам оролцож хэрхэн тэнцсэн талаар мөн өөрт тохиолдсон сонирхолтой түүх, дурсамжаасаа хуваалцсан юм.
Та "FLEX" хөтөлбөрийн талаар илүү дэлгэрэнгүй мэдээллийг авах хүсэлтэй бол Бүжинлхам-н подкастыг сонсож үнэтэй туршлага хуримтлуулж өөрийн ирээдүйдээ хувь нэмэр оруулаарай.Дэлгэрэнгүй мэдээллийг подкастаас сонсоно уу.

Подкастыг сонсох бол энд дарна уу.

 "Америкт Суралцсан Миний Түүх" цуврал нийтлэл-66

Нийтлэлийн маань шинэхэн дугаарт "New York University"-ийн 2021 оны элсэгч Ж. Хонгорзул оролцлоо. Тэрээр EducationUSA хөтөлбөрийн дадлагажигч байсан бөгөөд АНУ руу сургуульдаа өргөдлөө хэрхэн явуулах, юун дээр анхаарах ёстой болон шалгалтдаа яаж бэлдэх талаар өөрийн туршлагаасаа хуваалцсан юм.

Дэлгэрэнгүй мэдээллийг энэ хобоосоор аваарай.

  Сэтгэл зүйн эрүүл мэнд чалленж

Энэ сар “Сэтгэл Зүйн Эрүүл Мэндийн Сар” гэдгийг мэдсэн үү? Хичээл сурлага болон амьдралдаа амжилт гаргахын нэг хэсэг бол сэтгэцийн эрүүл мэнддээ анхаардаг байх явдал юм.
????Эрүүл, аз жаргалтай байлгах энэхүү чэлленжид бид та бүхнийг уриалж байна. Энэ долоо хоногт хэдийг нь биелүүлсэн байна вэ?


  Тэтгэлгийн мэдээлэл

АНУ-д бакалаврын зэрэг хамгаалах хүсэлтэй дүрвэгчдэд зориулсан “Wheaton Refugee Scholarship” -ийг танилцуулж байна. Wheaton College
Тус тэтгэлэг нь хилийн чанадад байгаа эсвэл албан ёсоор АНУ-д дүрвэгчийн статустай амьдардаг Wheaton College-д суралцах хүсэлтэй боловч төлбөрийн чадамжгүй нэг дүрвэгчид жил бүр олгоддог. Ассошиэт болон либерал артс, шинжлэх ухааны чиглэлийн бакалаврын зэрэг анхлан горилж буй дүрвэгчдэд нээлттэй.

Дэлгэрэнгүй мэдээллийг энэ хобоосоор аваарай.


  Хавай-тай танилцаарай

Байгалийн үзэсгэлэнт газруудаар баялаг, олон соёлын нэгдэл болсон нийгэмд амьдрах эсвэл 19 college, их сургуулийн аль нэгэнд нь суралцахыг хүсэж байна уу? Хавай танд яг тохирно.
????Хавай-д Aloha гэж хэлээрэй.

Дэлгэрэнгүй мэдээллийг энэ хобоосоор аваарай.


  MASA Board Member recruitment

Монгол дах Америкт төгсөгчдийн холбоо буюу “Хөгжлийн төлөөх элч” нь АНУ-ын Төрийн департаментын санхүүжилттэй хөтөлбөрт суралцаж төгссөн Монгол оюутнууд эсвэл АНУ-д өөрийн санхүүжилтээр их дээд сургууль төгссөн төгсөгчдөөс бүрдсэн ашгийн бус байгууллага юм.
Анх 2007 оны 9-р сард Fulbright болон Humphrey хөтөлбөрийн төгсөгчид АНУ-ын засгийн газрын тэтгэлэг, солилцооны хөтөлбөрт хамрагдаж байсан төгсөгчдийн нэгдэл үүсэн байгуулагдаж байсан бол өнөөдөр АНУ-ын Засгийн газраас санхүүжүүлдэг урт болон богино хугацааны тэтгэлэг, солилцооны хөтөлбөрт хамрагдсан 1000 гаруй монгол төгсөгчдөөс бүрдсэн сайн дурын холбоо болж өргөжөөд байгаа юм.
MASA нь 2022-2024 оны ТУЗ-ын шинэ гишүүдийг сонгон шалгаруулахаар 2022 оны 10-аар сарын 19-нд зарласан ба бүртгэл дуусах хугацаа 2022 оны 11-ээр сарын 01-ний өдөр юм.

Дэлгэрэнгүй мэдээллийг энэ хобоосоор аваарай.


  "GO-MASA ЖИЖИГ ТӨСЛИЙН УРАЛДААН ЗАРЛАГДЛАА"

Жил бүр уламжлал болгон зохион байгуулдаг GO MASA жижиг төслийн
уралдаан зарлагдлаа. Та нийгэмдээ эерэг өөрчлөлтийг бий болгох төслийн
саналаа бидэнд ирүүлэхийг уриалж байна.
“GO-MASA” жижиг төслийн уралдааны хүрээнд нийт 5 багийг сонгон
шалгаруулж, шалгарсан баг бүрд 1000 ам.доллар хүртэлх санхүүжилтийг олгох
болно.

Дэлгэрэнгүй мэдээллийг энэ хобоосоор аваарай.

 MASA-ны гишүүд яагаад MASA-д элссэн тухайгаа хуваалцлаа

MASA -н удирдах зөвлөлийн гишүүдтэй MASA-д яагаад элсэхээр болсон, MASA-
н гол зорилго болон сайн дурын ажлын нөлөөлөлийн талаар ярилцлаа. Эхний
долоо хоногийн зочдоор MASA -н ерөнхийлөгч Э.Билгүүн болон дэд
ерөнхийлөгч Д.Номин нар оролцсон юм.

Дэлгэрэнгүй мэдээллийг энэ хобоосоор аваарай

Дэлгэрэнгүй мэдээллийг энэ хобоосоор аваарай

 SUNY-ийн өргөдлийн төлбөрөөс чөлөөлөгдөх боломж

10 сарын 24 нөөс 11 сарын 6 хүртэл SUNY холбоо буюу Нью Йорк мужийн сургуулиудын холбоо нь 5 хүртэлх бүрэлдэхүүн сургуулийнхаа өргөдлийн төлбөрөөс чөлөөлөгдөх боломжийг олгож байна.
????Та бүхэн Common application эсвэл SUNY application - ний аль нэгийг сонгон материалаа явуулах боломжтой юм.
????Энэхүү боломж нь анх удаагаа өргөдлөө явуулж байгаа эсвэл шилжиж байгаа сурагчдад олгогдоно.
????Хэрвээ эрт өргөдөл явуулах төрлөөр буюу Early Action - оор явуулбал 12 сарын сүүлээр хариугаа авах боломжтой учир та амжиж материалаа илгээгээрэй. COLLEGE ESSAY CONSULTATION PROGRAM-   2022" хөтөлбөрийг хэрэгжүүлэх гэж байна

MASA буюу Америкт төгсөгчдийн холбоо, EducationUSA Mongolia хөтөлбөр хамтран АНУ-ын их, дээд сургуульд элсэхээр бэлдэж буй элсэгч нартаа зориулан үнэ төлбөргүй зөвлөгөө өгөх “College Essay Consultation Program-2022”-г гурав дахь жилдээ зохион байгуулах гэж байна.

Дэлгэрэнгүй мэдээллийг энэ хобоосоор аваарай

 АНУ-ын төгсөгчдөөсөө "Essay Consultation Program-2022"-д хамтран оролцохыг уриалж байна

Та АНУ-ын их дээд сургуульд материал илгээхээр эсээгээ бичиж, эсээндээ хэнээс зөвлөгөө авахаа мэдэхгүй байгаа хүмүүст өөрийн зүгээс тусалмаар байна уу.
MASA  буюу Америкт төгсөгчдийн холбоо, EducationUSA   Mongolia  хөтөлбөр  хамтран   АНУ-ын   их,   дээд сургуулийн төгсөгчдөөсөө гурав дахь жилдээ зохион байгуулагдах гэж буй “College Essay Consultation Program" -д  хамтран оролцохыг уриалж байна.

Дэлгэрэнгүй мэдээллийг энэ хобоосоор аваарай

"АМЕРИКТ СУРЦГААЯ" сургалт зөвлөгөө

EducationUSA болон MASA-гаас эцэг эх, сурагчдад зориулсан "АМЕРИКТ СУРЦГААЯ" сургалтыг 11.08-ны Мягмар гарагт 16:00 цагаас American Corner-т зохион байгуулах гэж байна.
Бүртгэлийн тоо хязгаартай тул та бүхэн амжиж бүртгүүлээрэй ????
Хаяг: Д.Нацагдоржийн нэрэмжит Улаанбаатар хотын Нийтийн Төв Номын Сан

Дэлгэрэнгүй мэдээллийг энэ хобоосоор аваарай

Individual Advising Session

Америкийн их дээд сургуульд суралцах хүсэлт тэмүүлэлтэй оюутан сурагчдад бид долоо хоног бүрийн Лхагва, Баасан гарагуудад ганцаарчилсан зөвлөгөө өгч байна. Тус ганцаарчилсан зөвлөгөөг биечлэн, цахимаар гэсэн 2 төрлөөр өгдөг ба зөвлөгөө мэдээлэл авахыг хүсэж буй оюутан залуус манай EducationUSA Mongolia пэйж хуудсаар дамжуулан цаг авдаг билээ. Энэ долоо хоногийн хүрээнд бид 7 хүнд ганцаарчилсан зөвлөгөө мэдээлэл өгч утсаар болон пэйж хуудасны чатаар холбогдсон 3 хүнд зөвлөгөө мэдээлэл өглөө. Зөвлөгөө авахаар ирж буй ахлах ангийн сурагчдын хувьд түгээмэл асуулт нь сургуулиа хэрхэн сонгох, сургуулийн эсээ хэрхэн бичих, тэтгэлэгт хөтөлбөрт хамрагдах талаар байв.

 Зѳвлѳгѳѳний цаг товлох

АНУ-д суралцах талаар албан ёсны цогц мэдээлэл, зөвлөгөөг бидэнтэй ганцаарчилсан уулзалтын цаг товлон үнэ тѳлбѳргүйгээр хүлээн аваарай.  

Цаг авахыг хүсвэл энд дарна уу.

 Та EducationUSA Mongolia Newsletter-т найзуудаа уриарай

Дэлгэрэнгүй мэдээллийг энэ хобоосоор аваарай