Newsletters

Weekly Newsletter #101

                                                                                                   Танд Энэ Өдрийн Мэнд Хүргэе!

Энэ долоо хоногийн мэдээллийн тоймд:

  • АНУ-ын Агаарын зэвсэгт хүчний академид суралцах хөтөлбөр
  • Америкт Суралцсан Миний Түүх Подкаст #95
  • Бичихэд тус болох, амьдралд ч дэм болох зөвөлгөө
  • TechGirls зуны солилцооны хөтөлбөрт өргөдөл хүлээн авч эхэллээ!
  • Тэтгэлгийн мэдээлэл
  • Монтана мужтай танилцаарай
  • Fast Fact Friday
  • “Америкт Суралцсан Миний Түүх" цуврал нийтлэл-66
  • "Essay Consultation Program-2022" бүртгэл эхэллээ!
  • АНУ-ын төгсөгчдөөсөө "Essay Consultation Program-2022"-д хамтран оролцохыг уриалж байна
  • MASA Удирдах зөвлөлийн гишүүдийн сонгон шалгаруулалт
  • Зөвлөгөө авах цаг товлох
  • Найзыгаа урих

АНУ-ын Агаарын зэвсэгт хүчний академид суралцах хөтөлбөртэй танилцаарай

АНУ-ын Вэст Пойнт дахь Цэргийн академи, АНУ-ын Тэнгисийн цэргийн академи, АНУ-ын Агаарын зэвсэгт хүчний академид 2023-2027 онд суралцах хөтөлбөрт өргөдөл хүлээн авч эхэллээ.

Дэлгэрэнгүй мэдээллийг энэ хобоосоор аваарай.

 Америкт Суралцсан Миний Түүх Подкаст #94

Америкт Суралцсан Миний Түүх цуврал подкастын энэ удаагийн зочноор "FLEX" сурагч солилцооны хөтөлбөрөөр АНУ-ын ахлах сургуульд 1 жил суралцаж төгссөн А.Юмжирдулам оролцож хэрхэн тэнцсэн талаар мөн өөрт тохиолдсон сонирхолтой түүх, дурсамжаасаа хуваалцсан юм.

Подкастыг сонсох бол энд дарна уу.

  Бичихэд тус болох, амьдралд ч дэм болох зөвөлгөө

“Аливаа юмсын эхлэлийг тавих нь үргэлж хамгийн хэцүү үе байдаг.” - Степен Кинг/ Зохиолч/

 TechGirls зуны солилцооны хөтөлбөрт өргөдөл хүлээн авч эхэллээ!

TechGirls нь шинжлэх ухаан, технологи, инженерчлэл, математикийн (ШУТИМ) салбарт манлайлах дараагийн үеийн эмэгтэйчүүдийг дэмжих, холбох болон ур чадвараа дээшлүүлэх, хүсэл мөрөөдлөө биелүүлэх боломжоор хангах зорилготой.
Цахим өргөдөл хүлээн авах хугацаа 2022 оны 12 дугаар сарын 16-ныг дуустал үргэлжилнэ.

Дэлгэрэнгүй мэдээллийг энэ хобоосоор аваарай.

 Тэтгэлгийн мэдээлэл

#ScholarshipAlert: Ирээдүйд сургуулиа солин суралцах бодолтой байна уу? Өмнөд Алабамын Их Сургуульд шилжин суралцах боломжийг мэдээд аваарай. 

The University of South Alabama  

Глобал Шилжин Суралцагчдын хөтөлбөр нь merit-based буюу шаргуу хөдөлмөрыг гол үзүүлэлтээ болгодог маш өрсөлдөөнтэй, заасан шалгууруудыг хангасан бүх шилжин суралцагчдад нээлттэй тэтгэлэгт хөтөлбөр юм. Тэтгэлэг нь дээд талдаа 2 жилийн хугацаанд дахин шинэчлэгдэх, аль эсвэл бакалаврын зэрэгтэй болтол ахин олгогдох боломжтой ба ямар ч нэмэлт тэтгэлгийн материал бүрдүүлэх шаардлагагүй байдаг.

Дэлгэрэнгүй мэдээлэл авахыг хүсвэл энд дарна уу.

  Монтана мужтай танилцаарай

Хязгааргүй уудмыг эрэлхийлж байна уу? Glacier National Park -д очиж үзэхийг хүсдэг, аль эсвэл тус мужийн 23 Их Сургууль, коллежийн аль нэгэнд нь сурмаар байна уу? Монтанад энэ бүхэн нээлттэй.

Тус мужтай танилцахыг хүсвэл энд дарна уу.


 Fast Fact Friday

It’s #FastFactFriday! АНУ-ын дээд боловсролын тогтолцоотой танилцаарай.

“Америкт Суралцсан Миний Түүх" цуврал нийтлэл-66

Энэ долоо хоногийн дугаарт маань "New York University"-ийн 2021 оны элсэгч Ж.Хонгорзул оролцож байна. Тэрээр сурагчдад зөвлөгөө өгч, өөрийнхөө Америкт элсэн суралцахад тулгарсан асуудлуудаасаа хуваалцлаа.

 "Essay Consultation Program-2022" бүртгэл эхэллээ

Та АНУ-ын их дээд сургуульд материал илгээхээр эсээгээ бичиж, эсээндээ хэнээс зөвлөгөө авахаа мэдэхгүй будилж явна уу. Тэгвэл анхаарлаа нааш нь хандуулаарай!
MASA буюу Америкт төгсөгчдийн холбоо, EducationUSA Mongolia хөтөлбөр хамтран АНУ-ын их, дээд сургуульд элсэхээр бэлдэж буй элсэгч нартаа зориулан үнэ төлбөргүй зөвлөгөө өгөх “College Essay Consultation Program-2022”-г гурав дахь жилдээ зохион байгуулах гэж байна.

Дэлгэрэнгүй мэдээлэл авахыг хүсвэл энд дарна уу.


 АНУ-ын төгсөгчдөөсөө "Essay Consultation Program-2022"-д хамтран оролцохыг уриалж байна

Та АНУ-ын их дээд сургуульд материал илгээхээр эсээгээ бичиж, эсээндээ хэнээс зөвлөгөө авахаа мэдэхгүй байгаа хүмүүст өөрийн зүгээс тусалмаар байна уу.
MASA  буюу Америкт төгсөгчдийн холбоо, EducationUSA   Mongolia  хөтөлбөр  хамтран   АНУ-ын   их,   дээд сургуулийн төгсөгчдөөсөө гурав дахь жилдээ зохион байгуулагдах гэж буй “College Essay Consultation Program" -д  хамтран оролцохыг уриалж байна.Хэрэв та  АНУ-д суралцах хүсэл мөрөөдөлтэй залууст өөрийн цагаа зориулахыг хүсвэл 2022 оны 10-р сарын 27-ны 23:59 минут хүртэл бүртгэлээ онлайнаар илгээгээрэй.

Дэлгэрэнгүй мэдээлэл авахыг хүсвэл энд дарна уу.


 MASA Board Member recruitment

Монгол дахь Америкт төгсөгчдийн холбоо буюу “Хөгжлийн элч” нь АНУ-ын Төрийн департаментын санхүүжилттэй хөтөлбөрт суралцаж төгссөн Монгол оюутнууд болон/эсвэл АНУ-д өөрийн санхүүжилтээр их дээд сургууль төгссөн төгсөгчдөөс бүрдсэн ашгийн бус байгууллага юм. Анх 2007 оны 9-р сард Fulbright болон Humphrey хөтөлбөрийн төгсөгчид АНУ-ын засгийн газрын тэтгэлэг, солилцооны хөтөлбөрт хамрагдаж байсан төгсөгчдийн нэгдэл үүсэн байгуулагдаж байсан бол өнөөдөр АНУ-ын Засгийн газраас санхүүжүүлдэг урт болон богино хугацааны тэтгэлэг, солилцооны хөтөлбөрт хамрагдсан 1000 гаруй Монгол төгсөгчдөөс бүрдсэн сайн дурын холбоо болж өргөжөөд байгаа юм.
MASA нь 2022-2024 оны ТУЗ-ын шинэ гишүүдийг сонгон шалгаруулахаар 2022 оны 10-аар сарын 19-нд зарласан ба бүртгэл дуусах хугацаа 2022 оны 11-р сарын 01-ний өдөр юм.
Та АНУ-ын Засгийн Газрын тэтгэлэгт хөтөлбөрт оролцож байсан бол MASA-д нэгдээрэй!

Дэлгэрэнгүй мэдээлэл авахыг хүсвэл энд дарна уу.

 Individual Advising Session

Америкийн их дээд сургуульд суралцах хүсэлт тэмүүлэлтэй оюутан сурагчдад бид долоо хоног бүрийн Лхагва, Баасан гарагуудад ганцаарчилсан зөвлөгөө өгч байна. Тус ганцаарчилсан зөвлөгөөг биечлэн, цахимаар гэсэн 2 төрлөөр өгдөг ба зөвлөгөө мэдээлэл авахыг хүсэж буй оюутан залуус манай EducationUSA Mongolia пэйж хуудсаар дамжуулан цаг авдаг билээ. Энэ долоо хоногийн хүрээнд бид 8 хүнд ганцаарчилсан зөвлөгөө мэдээлэл өгч утсаар болон пэйж хуудасны чатаар холбогдсон 5 хүнд зөвлөгөө мэдээлэл өглөө. Зөвлөгөө авахаар ирж буй ахлах ангийн сурагчдын хувьд түгээмэл асуулт нь Common App хэрхэн бөглөх, сургуулийн эсээ хэрхэн бичих, тэтгэлэгт хөтөлбөрт хамрагдах талаар байв.


 Зөвлөгөөний цаг товлох

АНУ-д суралцах талаар албан ёсны цогц мэдээлэл, зөвлөгөөг бидэнтэй ганцаарчилсан уулзалтын цаг товлон үнэ тѳлбѳргүйгээр хүлээн аваарай.

Цаг авахыг хүсвэл энд дарна уу.

 EducationUSA Mongolia Newsletter-т найзуудаа уриарай