News letters

Weekly Newsletter #10

Танд Энэ Өдрийн Мэнд Хүргэе!

Энэ долоо хоногийн мэдээллийн тоймд:

  • EducationUSA Mongolia Подкаст цувралын шинэ дугаар
  • EducationUSA Mongolia-д дадлага хийх боломж
  • Номын хандивын аянд нэгдээрэй
  • Бид Нацагдорж-н Номын сан руу эргэн нүүлээ
  • Цагаа зөв зохицуулах 8 арга
  • Тэтгэлэгийн мэдээлэл
  • Ковид-19 мэдээлэл
  • Долоо хоногийн шинэ үгс
  • Долоо хоногийн онцлох эшлэл
  • EducationUSA-гийн зѳвлѳхүүдтэй цаг товлон үнэ тѳлбѳргүй зѳвлѳгѳѳ авах

EducationUSA Mongolia Подкаст цуврал

Подкаст #24

Америкт хуулийн чиглэлээр хэрхэн сурах вэ?
Дээрх асуултад хариу өгөхөөр бид энэ удаагийн дугаартаа Америкт төгсөгчдийн холбооны гишүүн Б. Баттүшиг-ийг урин оролцууллаа. Тэрээр АНУ-ын Чикаго хотноо Chicago-Kent College of Law сургуульд хуулийн мэргэжлээр сурч төгссөн бөгөөд хуулийн чиглэлээр америкт хэрхэн сурах талаар бүрэн дүүрэн, цэгцтэй, сонирхолтой мэдээллийг та бүхэнд хүргэх болно.

Энд дарж подкастаа сонсоорой. EducationUSA Mongolia-д дадлага хийх боломж

Хэрэв та дадлага хийх сонирхолтой, Англи хэл болон компьютерийн зохих түвшиний мэдлэгтэй, өөрийгөө хөгжүүлэх чин хүсэл эрмэлзлэлтэй бакалаврын түвшний оюутан бол СV-гээ ulaanbaatar@educationusa.org хаягаар 9 сарын 6-ны дотор амжиж илгээнэ үү. Бид эхний шатанд тэнцсэн оюутнуудтай холбогдож ярилцлагад урих болно.

EducationUSA Mongolia Нацагдоржын Номын Сан руу нүүлээ

Та доорх QR Code-г уншуулан Google Maps-с бидний байршлыг харна уу.

Цагаа зөв зохицуулах 8 арга

Хичээлийн шинэ жилдээ бэлдээд завгүй байна уу? эсвэл АНУ-д их дээд сургуульд суралцахаар амсхийх завгүй бэлдэж байна уу? Бүр аль алийг нь хослуулаад амьсгаа дээгүүр явна уу? Аль нь ч байлаа гэсэн цагаа зохистой зохицуулж сурах нь амжилтын үндэс болдог. Дараах 8 зөвлөгөөтэй танилцаж зорилгодоо хурдан хүрээрэй!

Дэлгэрэнгүй мэдээллийг эндээс авна уу.

Номын хандивын аянд нэгдээрэй

Та хөдөө, орон нутгийн хүүхэд залууст уншсан номоо хандивлахыг хүсч байна уу?
Хэрэв танд хэрэгтэй хүнд нь өгчих юмсан гэсэн номууд байдаг бол бид дамжуулан өгч туслахад бэлэн байна!
MASA буюу Америкт төгсөгчдийн холбооноос жил бүр алслагдсан хөдөө, орон нутгийн сурагчдад хүрч боловсролын төрөл бүрийн зөвлөгөө мэдээллийг үнэ төлбөргүй хүргэж ажилладаг билээ. Орон нутагт ажиллах үедээ бид номын хандиваар цуглуулсан төрөл бүрийн ном, сурах бичгүүдийг багш сурагчдад хүлээлгэн өгдөг юм.

Тэтгэлгийн мэдээлэл

@ArizonaStateUniversity -гээс гадаад оюутнуудад зориулан New American University Scholar хэмээх тэтгэлэгийг зарлаж байна. Шинээр элсэн орж буй болон шилжин ирж буй бүх гадаад оюутнууд энэхүү хөтөлбөрт өргөдөл гаргах боломжтой.
Тэтгэлэг хүссэн тусдаа өргөдөл гаргах шаардлагагүй бөгөөд 2021 оны 4-р сарын 1-нээс өмнө ASU-гий Undergraduate Admissions Office (Бакалаврын сургалтын элсэлтийн алба)-д өргөдөл гаргаж, тус сургуульд тэнцсэнээр энэхүү тэтгэлэгт өрсөлдөх боломж тань нээгдэнэ гэсэн үг юм.

Дэлгэрэнгүй мэдээллийг эндээс авна уу.  

КОВИД-19 Мэдээлэл

КОВИД-19 цар тахлаас үүдэн АНУ-ын их, дээд сургуулиудын элсэлтийн шаардлага, хичээлийн хөтөлбөрүүдэд орж буй ѳѳрчлѳлтүүдийн тухай мэдээллийг бид шуурхай хүргэхээр зорьж байна.

  • University of North Carolina at Chapel Hill танхимын сургалтаа эхлүүлснээс хойш хэдхэн хоногийн дотор COVID-19 халдварын 130 тохиолдол бүртгэгдсэн тул энэ намрын улиралд бакалаврын түвшний бүх сургалтыг бүхэлд нь онлайнаар орохоор шийдвэрлэсэн байна.
  • Намрын улирлын хичээл хаяанд ирсэнтэй холбогдуулан их, дээд сургуулиудтай хотууд COVID-19-ийн шинэ давлагаа эхлэнэ хэмээн түгшиж буй аж.
  • Сургалт цахим хэлбэрт шилжиж танхимын сургалт, кампуст суралцах давуу талуудыг эдлэх боломжгүй болж буйтай холбогдуулан оюутнууд, тэдний эцэг эх их, дээд сургуулиудын удирдлагуудад хандан сургалтын төлбөрийг нөхөн олгох, хураамж бууруулах, санхүүгийн дэмжлэгээ нэмэгдүүлэх зэргээр хөнгөлөлт үзүүлэхийг шаардсаар байна.
  • АНУ-ын их, дээд сургуулиудын 25 хүрэхгүй хувь нь л намрын улирлын хичээлийг танхимаар орох бүрэн төлөвлөгөөтэй байгаа аж.
  • Энэ наймдугаар сард SAT шалгалт өгөхөөр бүртгүүлсэн 402,000 сурагчийн 178,000 нь танхимын даац хэтэрсэн, мөн тестийн төвүүд хаасан зэрэг шалтгаанаар шалгалтаа өгч чадаагүй байна.

Энэ долоо хоногийн үгc

SAT шалгалтанд бэлдэх үгc

conventional (adj)
kən-ˈvench-nəl

abiding by accepted standards
/She lives a conventional life in the suburbs./

altercation (noun)
ˌȯl-tər-ˈkā-shən

a noisy argument or confrontation
/Greg got into an altercation with a stranger at the bar./

GRE шалгалтанд бэлдэх үгc

hackneyed (йdj)
ˈhak-nēd

cliché, trite, banal

fallacious (Adj)
fə-ˈlā-shəs

relying on a fallacy and thus incorrect/misinformed

TOEFL шалгалтанд бэлдэх үгc

safeguard (noun)
ˈsāf-ˌgärd

something that serves as protection or ensures safety
/A retirement fund is one way to safeguard your finances for the future./

voluminous (adjective)
və-ˈlü-mə-nəs

taking up a lot of space
/The puffy wedding dress had voluminous sleeves./

Америкт сурах талаар мэдлэгээ нэмэгдүүлье!

Texas мужийн бүх зүйл том. Тус муж нь 50 гаруй коллеж, мэргэжлийн сургууль, их сургуультай. 24 сая хүн амтай энэхүү мужид адал явдал байнга өрнөж, амьдрал үргэлж буцалж байдаг.
Сүүлийн жилүүдэд тус мужийг Энэтхэг, Хятад, Мексик улсын оюутнууд зорин очиж суралцах нь нэмэгдээд буй аж. Гадаад оюутнуудын анхаарлыг хамгийн ихээр татдаг сургуулиудад University of Texas, Texas A&M University болон Houston Community College зэрэг багтаж байна.
Texas мужид өөрийн түүхийг бүтээгээрэй! Энэ долоо хоногийн онцлох эшлэл

 Зѳвлѳгѳѳний цаг товлох 

АНУ-д суралцах талаар албан ёсны цогц мэдээлэл, зөвлөгөөг бидэнтэй ганцаарчилсан уулзалтын цаг товлон үнэ тѳлбѳргүйгээр хүлээн аваарай. 

Энд дарж бидэнтэй цаг товлоорой.