News letters

Weekly Newsletter #19

Танд Энэ Өдрийн Мэнд Хүргэе!

Энэ долоо хоногийн мэдээллийн тоймд:

  • EducationUSA Mongolia подкаст цувралын шинэ дугаар
  • Мэдэгдэл
  • ENRICHMENT хөтөлбөрийн 2-р шат эхэллээ
  • МЕНТОРШИП хөтөлбөр сарын турш амжилттай үргэлжиллээ
  • The U.S. Student Visa Process
  • Тэтгэлгийн мэдээлэл
  • Долоо хоногийн шинэ үгс
  • Америкт сурах талаар мэдлэгээ нэмэгдүүлье!
  • Долоо хоногийн онцлох эшлэл
  • EducationUSA Mongolia-гийн зѳвлѳхүүдтэй цаг товлон үнэ тѳлбѳргүй зѳвлѳгѳѳ авах

EducationUSA Mongolia Подкаст цуврал

Подкаст #37

Энэ долоо хоногийн подкастын маань зочноор Бостоны Их Сургуулийн “Бизнес аналитик” хөтөлбөрийг АНУ-ын Засгийн газрын Hubert H.Humphrey тэтгэлгээр суралцаж төгссөн Д.Энхцацрал уригдан оролцлоо.
Тэрбээр бидэнтэй Hubert Humphrey тэтгэлэгт хөтөлбөрт тэнцэхийн тулд хэрхэн бэлдэж байсан тухай, Англи хэлний мэдлэгээ дээшлүүлэхэд өөрт тулгарсан сорилтууд болон Америкт суралцсан түүхээсээ илэн далангүй ярилцсаныг дараах холбоосоор орж сонсоорой!

Сонсох: https://bit.ly/3ngD9zp

Мэдэгдэл

COVID-19 нөхцөл байдлын улмаас EducationUSA Mongolia төв тодорхойгүй хугацаагаар биечлэсэн бүх арга хэмжээгээ цуцлах болсныг мэдэгдэж байна.

 ENRICHMENT хөтөлбөрийн 2-р шат эхэллээ

Америкт төгсөгчдийн холбоо MASA, EducationUSA Mongolia хөтөлбөр, Lingors, Монголын Хил Хязгааргүй Уншигчдын холбоо, Гадаад хэлний багш нарын "Зөв Тусгал" холбоо хамтран улсын болон хувийн өмчит Ерөнхий боловсролын сургуулиудын англи хэлний багш нарт зориулсан “Enrichment Program” зохион байгуулж байгаа билээ. Тус хөтөлбөрийн 2-р шат болох “Америкт сурах 5 алхам” сургалт хөл хорио дууссаны дараа үргэлжлэх болно.

 МЕНТОРШИП хөтөлбөр сарын турш үргэлжиллээ

Америкт төгсөгчдийн холбоо MASA, EducationUSA Mongolia хөтөлбөр хамтран хэрэгжүүлж буй МЕНТОРШИП ХӨТӨЛБӨР 10-р сарын 15-нд эхлэн сарын турш амжилттай үргэлжиллээ. Нийт шалгарсан ментий нар хатуу болон зөөлөн ур чадвар олгох цахим сургалтуудад хамрагдаж, менторуудтайгаа долоо хоног бүрийн уулзалтыг зохион байгуулж, зөвлөгөө авсан юм.
Хөтөлбөрийн хаалтын үйл ажиллагаа хөл хорио дуусмагц зохион байгуулагдах болно.

Тэтгэлгийн мэдээлэл

Pittsburg State University олон улсын оюутнуудад зориулан 24,000 ам. доллар хүртэлх Gorilla International Scholarship тэтгэлгийг санал болгож байна.

Pittsburg State University нь Kansas мужийн Pittsburg хотод байрлалтай 4 жилийн улсын сургууль юм. Энэхүү сургууль нь жилд дунджаар 7,400 сурагч элсүүлдэг бөгөөд 1 сарын 15 хүртэл өргөдөл хүлээж авна.

Дэлгэрэнгүй: https://academics.pittstate.edu/honors-college.html 

The U.S. Student Visa Process

АНУ-ын Boise State University, University of South Dakota, California State University, San Bernardino (CSUSB) сургуулиуд Америкийн сурагчийн виз хэрхэн мэдүүлэх талаар мэдээлэл хүргэх гэж байна.
Энэхүү онлайн арга хэмжээнд оролцохыг хүсвэл доорх холбоосоор нь орж бүртгүүлээрэй.

Улаанбаатарын цагаар: 11 сарын 19, 23:00 PM 

Энэ долоо хоногийн үгc

SAT шалгалтанд бэлдэх үгc

dire (adj)
ˈdī(-ə)r
hopeless and dangerous or fearful
/When the police didn't explain what was happening right away, Jane knew that the situation must be dire./
momentous (adj)
mō-ˈmen-təs

historically significant
/Her win in the election was momentous./

GRE шалгалтанд бэлдэх үгc

hedonism (noun)
ˈhē-də-ˌni-zəm

the pursuit of pleasure
innocuous (adj)
i-ˈnä-kyə-wəs

harmless

TOEFL шалгалтанд бэлдэх үгc

contribute (verb)
kən-ˈtri-(ˌ)byüt

to give something (usually money or time) to a common fund or cause
/Every roommate contributes part of his paycheck to the grocery bill./

distribute (verb)
di-ˈstri-byüt

to give portions of something
/Distribute the materials evenly among the class./

Америкт сурах талаар мэдлэгээ нэмэгдүүлье!

Minnesota муж нь АНУ-ын хойд хэсэгт байрлалтай бөгөөд “10,000 нуурын өлгий нутаг” гэдгээрээ алдартай. Гэвч бодит байдал дээр тус мужид 12,000 орчим нуур оршдог. Minnesota нь газар нутгийнхаа хэмжээгээр 12 дах том муж ба АНУ-ын хамгийн хойд захын муж юм (Аляскагаас гадна).

Гадаад оюутнууд 32 улсын болон 20 хувийн их сургуулиас сонгон суралцах боломжтой. 

 Энэ долоо хоногийн онцлох эшлэл

 Зѳвлѳгѳѳний цаг товлох 

АНУ-д суралцах талаар албан ёсны цогц мэдээлэл, зөвлөгөөг бидэнтэй ганцаарчилсан уулзалтын цаг товлон үнэ тѳлбѳргүйгээр хүлээн аваарай. 

Цаг товлох: https://bit.ly/37KsO9V