News letters

Weekly Newsletter #18

Танд Энэ Өдрийн Мэнд Хүргэе!

Энэ долоо хоногийн мэдээллийн тоймд:

  • EducationUSA Mongolia подкаст цувралын шинэ дугаар
  • "ENRICHMENT PROGRAM" -ийн эхний шатны ТОП-20 багш тодорлоо
  • АНУ-ын ерөнхийлөгчийн сонгуулийг ажиглах арга хэмжээнд оролцлоо
  • "ESSAY CONSULTATION" хөтөлбөрт сайн дурын ажилтан бүртгэж байна
  • Тэтгэлгийн мэдээлэл
  • Тэтгэлгийн эсээ бичих зөвлөмж
  • Долоо хоногийн шинэ үгс
  • Америкт сурах талаар мэдлэгээ нэмэгдүүлье!
  • Долоо хоногийн онцлох эшлэл
  • EducationUSA Mongolia-гийн зѳвлѳхүүдтэй цаг товлон үнэ тѳлбѳргүй зѳвлѳгѳѳ авах

EducationUSA Mongolia Подкаст цуврал

Подкаст #36

Энэ удаагийн дугаартаа бид АНУ-ын засгийн газрын Global UGRAD Program тэтгэлэгт хөтөлбөрийн 2016 оны төгсөгч, одоогоор The Fulbright Program тэтгэлэгт шалгараад буй Н.Халиунааг урьж оролцуулсан юм. Тэрбээр Глобал Юград тэтгэлэгт хөтөлбөрөөр АНУ-д суралцсан түүхээ хуваалцсанаас гадна Фулбрайт тэтгэлэгт хөтөлбөрт хэрхэн бэлдэх тухай олон чухал зөвлөгөөг өгсөн байгаа шүү.
Подкастаа тухлан сууж хүлээн авна уу!

Энд дарж подкастаа сонсоорой. 

"ENRICHMENT PROGRAM"-ийн эхний шатны ТОП-20 багш тодорлоо

Америкт Төгсөгчдийн Холбоо MASA, EducationUSA Mongolia хөтөлбөр, Lingors, Монголын Хил Хязгааргүй Уншигчдын холбоо, Гадаад хэлний багш нарын Зөв Тусгал холбоо хамтран улсын болон хувийн өмчит Ерөнхий боловсролын сургуулиудын Англи хэлний багш нарын ур чадварыг дэмжихэд чиглэсэн "ENRICHMENT PROGRAM"-ийг хэрэгжүүлж эхлээд байгаа билээ.
Нийт 500 багш гурван долоо хоногийн турш уншлагын марафонд оролцож унших, сонсох чадвараа сайжруулахын зэрэгцээ үгийн сангаа баяжуулсан юм. Эхний шат 2020 оны 10-р сарын 31-нд өндөрлөж ТОП-20 багшийн жагсаалт гарлаа.
Тун удахгүй буюу 11-р сарын 10-нд хөтөлбөрийн хоёр дугаар шат эхлэх ба Мягмар гараг бүр оролцогч багш нарт нээлттэй лекц хэлбэрээр "Америкт суралцах 5 алхам" сургалтыг орно. Шалгарсан ТОП-20 багшид Пүрэв гараг бүр  тусгай хөтөлбөрөөр арга хэмжээ зохион байгуулах болно. 


АНУ-ын ерөнхийлөгчийн сонгуулийг ажиглах арга хэмжээнд оролцлоо

АНУ-ын элчин сайдын яамнаас зохион байгуулсан АНУ-ын ерөнхийлөгчийн сонгуулийг ажиглах арга хэмжээнд MASA болон EducationUSA Mongolia-н баг хамт олон оролцож, үйл ажиллагаагаа танилцуулан сурталчиллаа. 


"ESSAY CONSULTATION" хөтөлбөрт сайн дурын ажилтан бүртгэж байна

MASA болон EducationUSA Mongolia хөтөлбөр хамтран АНУ-д сурахаар бэлтгэж буй хүмүүсийн эссэнд зөвлөгөө өгч, туслах зорилгоор "ESSAY CONSULTATION" хөтөлбөрийг хэрэгжүүлэх гэж байна.
Тус хөтөлбөрт эсээ уншиж, зөвлөгөө өгөх сонирхолтой Америкт төгсөгч дараах холбоосоор орж бүртгүүлнэ үү.

Энд дарж бүртгүүлээрэй. 

Тэтгэлгийн мэдээлэл

University of Houston Victoria суралцах нийт зардлыг 3,000-10,000 ам доллароор (2 улирал) хөнгөлөх боломжтой авъяас чадварт суурилсан тэтгэлгийг олгож байна.
University of Houston Victoria нь Texas мужийн Victoria хотод байрлалтай төрийн өмчит сургууль бөгөөд University of Houston системийн нэг хэсэг юм. Оюутны хотхон нь 20 акр талбайг эзэлдэг тус сургууль 1971 онд үүсгэн байгуулагдсан ба жилд 4,300 орчим оюутан элсүүлэн суралцуулдаг.

Дэлгэрэнгүй мэдээллийг эндээс авна уу.

Тэтгэлгийн эсээ бичих зөвлөмж

11 дүгээр сар нь Үндэсний Тэтгэлгийн сар юм. Тиймээс бид эсээ бичих шилдэг зөвлөмжүүдийг хүргэж байна.

Энэ долоо хоногийн үгc

SAT шалгалтанд бэлдэх үгc

subordinate (noun)
sə-ˈbȯr-də-nət

someone lower in rank
/My subordinate will check you in./

imprudent (adj)
(ˌ)im-ˈprü-dᵊnt

not cautious or prudent, rash
/Backpacking abroad can be fun, but don't be imprudent about money./

GRE шалгалтанд бэлдэх үгc

obscure (adj)
äb-ˈskyu̇r

mysterious or not well-known
painstaking (adj)
ˈpān-ˌstā-kiŋ

attentive to detail, meticulous

TOEFL шалгалтанд бэлдэх үгc

promote (verb)
prə-ˈmōt

to further the progress of something
/I'm promoting this new Indie movie so that more people will buy tickets to it./

impose (verb)
im-ˈpōz

to force upon
/After the riots, the mayor imposed a curfew on the town./

Америкт сурах талаар мэдлэгээ нэмэгдүүлье!

АНУ-н зүүн өмнө хэсэгт байрлалтай Virginia муж нь Чесапик булангаас эхлэн Аппалачийн нуруу хүртэл Атлантын тэнгисийн эрэг дагуу оршдог бөгөөд АНУ-г байгуулахад оролцсон 13 колонийн хамгийн эртнийх нь юм. Virginia дахь олон улсын оюутнууд өөрсдийн амьдралын хэв маягт тохирсон далайн эргийн увидас, сүрлэг уулс шингэсэн байршилд сургуульд сурах болно.
Хятад, Энэтхэг, Саудын Араб, Өмнөд Солонгос болон Вьетнамаас олон оюутнууд Virginia-д суралцахаар ирдэг. Хамгийн олон гадаад оюутантай сургуулиуд нь  @VirginiaTech, @GeorgeMason болон @UniversityofVirginia юм.  Энэ долоо хоногийн онцлох эшлэл

 Зѳвлѳгѳѳний цаг товлох 

АНУ-д суралцах талаар албан ёсны цогц мэдээлэл, зөвлөгөөг бидэнтэй ганцаарчилсан уулзалтын цаг товлон үнэ тѳлбѳргүйгээр хүлээн аваарай. 

Энд дарж бидэнтэй цаг товлоорой.