News letters

Weekly Newsletter #17

Танд Энэ Өдрийн Мэнд Хүргэе!

Энэ долоо хоногийн мэдээллийн тоймд:

  • EducationUSA Mongolia подкаст цувралын шинэ дугаар
  • "ENRICHMENT PROGRAM" -ийн эхний шат энэ долоо хоногт дуусна
  • "МЕНТОРШИП ХӨТӨЛБӨР" амжилттай үргэлжилж байна
  • Эмэгтэйчүүдийн коллежийн талаар ярилцъя: Нийгмийн ажилтнуудад зориулсан вэбинар
  • Тэтгэлгийн мэдээлэл
  • Онлайнаар коллежийн талаар судлах 7 арга
  • Долоо хоногийн шинэ үгс
  • Америкт сурах талаар мэдлэгээ нэмэгдүүлье!
  • Долоо хоногийн онцлох эшлэл
  • EducationUSA Mongolia-гийн зѳвлѳхүүдтэй цаг товлон үнэ тѳлбѳргүй зѳвлѳгѳѳ авах

EducationUSA Mongolia Подкаст цуврал

Подкаст #35

Энэ удаагийн дугаартаа бид Гэр-Өргөө буюу GerHub ТББ-ын Хөтөлбөр хариуцсан захирал С.Үүрцайхыг урьж оролцуулсан юм. Тэрбээр Фулбрайтын тэтгэлэгт хөтөлбөрөөр АНУ-д суралцсан түүхээ хуваалцсанаас гадна тэтгэлэгт хөтөлбөрт хэрхэн бэлдэх тухай олон чухал зөвлөгөөг өгсөн юм.
Мөн сайн дурын ажил, мэргэжил сонголт, хувийн сахилга бат, хариуцлага, ажилдаа дурлахын давуу талуудын талаар бидэнтэй хөөрөлдсөн юм.
Подкастаа тухлан сууж сонсоно уу!

Сонсох: https://bit.ly/3mTi7WV

"ENRICHMENT PROGRAM"-ийн эхний шат энэ долоо хоногт дуусна

Америкт Төгсөгчдийн Холбоо MASA, EducationUSA Mongolia хөтөлбөр, Lingors, Монголын Хил Хязгааргүй Уншигчдын холбоо, Гадаад хэлний багш нарын Зөв Тусгал холбоо хамтран улсын болон хувийн өмчит Ерөнхий боловсролын сургуулиудын Англи хэлний багш нарын ур чадварыг дэмжихэд чиглэсэн "ENRICHMENT PROGRAM"-ийг хэрэгжүүлж эхлээд байгаа билээ.
Англи хэлний 500 багш оролцож буй тус хөтөлбөрийн уншлагын марафоныг эхний хоёр долоо хоногийн байдлаар тэргүүлж буй ТОП 20 багшийн жагсаалт болон хөтөлбөрийн талаарх дэлгэрэнгүй мэдээллийг доорх холбоосоор орж авна уу. Хөтөлбөрийн эхний шат энэ долоо хоногоор дуусна.

"МЕНТОРШИП ХӨТӨЛБӨР" амжилттай үргэлжилж байна

Монгол дахь Америкт төгсөгчдийн холбоо MASA болон EducationUSA Mongolia хамтран хэрэгжүүлж буй МЕНТОРШИП ХӨТӨЛБӨР хоёр дах долоо хоногтоо амжилттай үргэлжилж байна. Нийт шалгарсан 33 ментий нар хатуу болон зөөлөн ур чадвар олгох цахим сургалтуудад хамрагдаж, менторуудтайгаа долоо хоног бүрийн уулзалт зохион байгуулж, зөвлөгөө авч байна.

Эмэгтэйчүүдийн коллежийн талаар ярилцъя: Нийгмийн ажилтнуудад зориулсан вэбинар

Та бүхэн багш, эрдэмтэн профессорууд нь оюутан нэг бүрийнхээ ментор болж чаддаг, гадаадад сурах, дадлага ажилд оролцох, судалгаа, эрдэм шинжилгээний ажил хийх нь тогтсон жишиг болсон, эмэгтэй манлайллын баг хамт олон бүхий сургуульд суралцахыг хүсэж байна уу? Дээр цухасхан дурдсанаас ч илүү өргөн боломжуудыг Hollins, Mount Holyoke, болон Spelman зэрэг эмэгтэйчүүдийн коллеж элсэгчиддээ санал болгож байна.
Энэхүү вэбинарт оролцсоноор та дээрх коллежуудад сурснаар сурлагын болон карьерийн хувьд амжилт гаргах боломжтой оюутнуудыг эрт таньж, чиглүүлэхэд туслах стратегиуд, ахлах анги төгсөгчид яагаад эмэгтэйчүүдийн коллежийг сургууль сонголтынхоо жагсаалтад оруулах хэрэгтэй тухай зөвлөгөөг олж авах боломжтой.
Hollins, Mount Holyoke болон Spelman коллежуудын элсэлт хариуцсан ажилтнууд, түүнчлэн өөрийн сурагчдаа эдгээр коллежуудад элсэхэд зөвлөж чиглүүлж байсан ахлах сургуулийн нийгмийн ажилтнууд оролцох юм. Эмэгтэйчүүдийн коллежид элсэн суралцах боломжуудын талаар илүү дэлгэрэнгүй мэдэхийг хүссэн хэн бүхэнд нээлттэй!
Оролцохыг хүсвэл доорх линкээр бүртгүүлээрэй:
Улаанбаатарын цагаар 11-р сарын 10-ны Мягмар гараг 22:30 - 00:00

Бүртгүүлэх: https://bit.ly/3nUWbfm

Тэтгэлгийн мэдээлэл

Arkansas Tech University-д элсэн орж, хичээлийн нэг улиралд 4,500 хүртэлх ам.долларын тэтгэлэг авахыг хүсвэл доорх линкээр орж дэлгэрэнгүй мэдээлэл аваарай!
Arkansas Tech нь Arkansas мужийн Russellville хотод байрладаг. Тус сургууль нь төрөл бүрийн салбарт бакалавр, магистр, докторын зэргийг олгодог бөгөөд 9,000 орчим оюутантай ажээ.

Дэлгэрэнгүй: https://bit.ly/35b4SKd

Онлайнаар коллежийн талаар судлах 7 арга

Виртуал аялал хийхээс гадна биечлэн очилгүйгээр сургуультайгаа танилцах өөр олон аргууд бий. Коллежийн талаар судлах бидний шилдэг долоон зөвлөмжтэй танилцаарай!


Энэ долоо хоногийн үгc

SAT шалгалтанд бэлдэх үгc

eccentric (adj)
ik-ˈsen-trik

peculiar or odd; deviating from the norm
/She's a little eccentric but still fun to be around./

sinister (adj)
ˈsi-nə-stər

ominous, evil
/Medieval peasants believed sinister demons could harm humans./

GRE шалгалтанд бэлдэх үгc

simultaneous (adj)
ˌsī-məl-ˈtā-nē-əs

occurring at the same moment
chauvinist (noun)
ˈshō-və-nist

someone who believes prejudicially that their own group is the superior one

TOEFL шалгалтанд бэлдэх үгc

decipher (verb)
dē-ˈsī-fər

to find the meaning of
/The spy deciphered the secret code./

obey (verb)
ō-ˈbā

to follow orders or instructions
/My dog always obeys me when I ask her to sit./

Америкт сурах талаар мэдлэгээ нэмэгдүүлье!

Vermont мужид ирж суралцаарай! Үзэсгэлэнт уул хөндий, нуур цөөрмөөр хучигдсан энэхүү далайд гарцгүй мужийн 70 гаруй хувийг ой мод эзэлдэг. Оюутнууд байгалийн үзэсгэлэнг бишрэхийн зэрэгцээ тус мужийн 17 их, дээд сургуулиас сонголт хийн суралцах боломжтой.
Vermont мужийн гадаад оюутнуудын дийлэнх хэсгийг Хятад, Канад болон Энэтхэгээс ирсэн оюутнууд эзэлж байна. Хамгийн олон гадаад оюутантай сургуулиуд нь @UniversityofVermont, @MiddleburyCollege болон @BenningtonCollege юм. Энэ долоо хоногийн онцлох эшлэл

 Зѳвлѳгѳѳний цаг товлох 

АНУ-д суралцах талаар албан ёсны цогц мэдээлэл, зөвлөгөөг бидэнтэй ганцаарчилсан уулзалтын цаг товлон үнэ тѳлбѳргүйгээр хүлээн аваарай. 

Цаг товлох: https://bit.ly/37KsO9V