News letters

Weekly Newsletter #16

Танд Энэ Өдрийн Мэнд Хүргэе!

Энэ долоо хоногийн мэдээллийн тоймд:

  • EducationUSA Mongolia Подкаст цувралын шинэ дугаар
  • College Essay Consultancy program
  • EБС-ийн англи хэлний багш нарт зориулсан "ENRICHMENT PROGRAM" 
  • Тэтгэлгийн мэдээлэл
  • Kent State University өргөдөл гаргах хураамжийг 100% хөнгөллөө
  • Ковид-19 мэдээлэл
  • Долоо хоногийн шинэ үгс
  • Америкт сурах талаар мэдлэгээ нэмэгдүүлье!
  • Долоо хоногийн онцлох эшлэл
  • EducationUSA-гийн зѳвлѳхүүдтэй цаг товлон үнэ тѳлбѳргүй зѳвлѳгѳѳ авах

EducationUSA Mongolia Подкаст цуврал

Подкаст #34

Бид энэ удаа Азийн Сангийн хөтөлбөр хариуцсан менежер Г.Гантулгыг урьж оролцуулсан юм. Тэрбээр бакалаврын зэргээ АНУ-ын Metropolitan State University of Denver, магистрын зэргээ Colorado Heights University-д тус тус хамгаалсан билээ. Г.Гантулга маань дунд сургуулиа дөнгөж төгсөөд америкт суралцах гэж буй оюутнуудад түгээмэл тулгардаг визний асуудал, коммюнити коллежийн онцлог давуу талууд, шилжин сурах боломжууд болон OPT буюу боловсролын зэрэг хүртсэний дараах дадлага ажлын тухай өөрийн туршлагыг илэн далангүй хуваалцлаа.

Энд дарж подкастаа сонсоорой. 

College Essay Consultancy Program

Америкийн их, дээд сургуулиудад өргөдөл гаргахаар зэхэж байгаа хүүхэд, залуустаа дуулгах сайхан мэдээ байна. EducationUSA Mongolia хөтөлбөр Америкт төгсөгчдийн холбооны гишүүдийн хамтаар “College Essay Consultancy” хөтөлбөрийг тун удахгүй зохион байгуулах гэж байна. Өргөдлийн болон тэтгэлгийн эсээгээ хэрхэн бичих, бичсэн эсээндээ туршлагатай хүнээс зөвлөгөө авч илүү сайжруулъя гэж бодож байгаа бол та бүхэн энэхүү хөтөлбөрт хамрагдаарай!

EБС-ийн англи хэлний багш нарт зориулсан "ENRICHMENT PROGRAM"

MASA болон EducationUSA Mongolia хөтөлбөрөөс Lingors Монголын хил хязгааргүй уншигчдын холбоо, Гадаад хэлний багш нарын "Зөв Тусгал" холбоотой хамтран зохион байгуулж буй ЕБС-ийн англи хэлний багш нарын ур чадварыг дэмжих (Enrichment Program) хөтөлбөрт нийт 500 багш шалгаран оролцож байгаа ба хөтөлбөрийн талаарх инфографикийг та бүхэнд хүргэж байна.


Kent State University өргөдөл гаргах хураамжийг 100% хөнгөллөө

Kent State University нь гадаад оюутнууддаа зориулан 2020 оны 10-р сарын 20-ноос 27-ны хооронд элсэлтийн өргөдөл гаргах хураамжийг (application fee) үнэ төлбөргүй болголоо. Дээрх хөнгөлөлтийг эдлэхийн тулд цахим өргөдлөө Улаанбаатарын цагаар 10-р сарын 28-ны 11:59 цагаас өмнө илгээсэн байх ёстой бөгөөд нэмэлт материал болох дүнгийн тодорхойлолт, тодорхойлох захидал зэргийг дараа нь явуулах боломжтой юм.
Бакалаврын түвшинд өргөдөл гаргагч нь KSU-д шууд өргөдөл гаргаж буй тохиолдолд “дараа төлөх” гэсэн товчийг сонгох хэрэгтэй бөгөөд Common Application ашиглан өргөдөл гаргаж буй тохиолдолд төлбөрөөс чөлөөлөх INTL2021 кодыг оруулна.
Магистр, докторын түвшинд өргөдөл гаргагч нь KSU-д шууд өргөдөл гаргах боломжтой, төлбөр шаардахгүй. Мөн ихэнхи хөтөлбөрүүд GRE шалгалтын оноо шаардахгүй байна.

Тэтгэлгийн мэдээлэл

@WidenerUniversity-ийн #YouAreWelcomeHere тэтгэлгийг сонирхоод үзээрэй. Энэхүү тэтгэлэг нь ахлах сургууль болон нийгэмдээ манлайлагч оюутнуудад сургалтын төлбөрийн 50%-ийн тэтгэлгийг олгодог байна. 2021 оны 1 сарын 15-аас өмнө амжиж өргөдлөө гаргаарай!

Widener University нь Pennsylvania мужийн Chester xотод байрлалтай хувийн сургууль бөгөөд нийт 3,000 орчим оюутан бакалаврын түвшинд, 3,300 оюутан магистр докторын түвшинд суралцдаг. Тус сургууль нь ассошиэт, бакалавр, магистр болон докторын зэргийг хүмүүнлэгийн ухаанаас эхлэн мэргэжлийн бүхий л чиглэлээр олгож байна.

Дэлгэрэнгүй мэдээллийг эндээс авна уу. 

  КОВИД-19 Мэдээлэл

КОВИД-19 цар тахлаас үүдэн АНУ-ын их, дээд сургуулиудын элсэлтийн шаардлага, хичээлийн хөтөлбөрүүдэд орж буй ѳѳрчлѳлтүүдийн тухай мэдээллийг бид шуурхай хүргэхээр зорьж байна.

  • Bill and Melinda Gates сангаас гурван жилийн хугацаанд 15 сая ам.долларыг КОВИД-19-ийн халдварын шинжилгээг өргөтгөн дэмжих зорилгоор түүхэн африк гаралтай америкчуудын 10 хүртэлх их сургуульд өгөхөөр болсон байна.
  • Davidson College-ийн College Crisis Initiative-аас гаргасан мэдээлэлд энэ намар коллежуудыг нээх эсэх шийдвэрүүд нь кампусын удирдлагуудын хэлсэнчлэн тухайн бүс нутгийн нийгмийн эрүүл мэндийн байдалтай бус улс төрийн бодлоготой ихээхэн уялдаж байгааг дурдсан байна.
  • The National Student Clearinghouse Research Center-ээс гаргасан АНУ-ын дээд боловсролын байгууллагуудын 54 хувийн оролцоотой судалгааны тайланд сургуулиудын элсэлт тасралтгүй буурч буйг харуулсан бөгөөд тэр дундаа бакалаврын элсэлт өнгөрсөн намрынхтай харьцуулахад 4 хувиар буурсан тухай дурджээ.
  • Америкийн Боловсролын Зөвлөлөөс 295 их, дээд сургуулийн ерөнхийлөгчдөөс авсан судалгаагаар тэдний санааг хамгийн ихээр зовоож буй асуудалд оюутнуудын сэтгэцийн эрүүл мэнд, байгууллагуудын урт хугацааны санхүүгийн чадавхи, багш ажилчдын сэтгэцийн эрүүл мэнд болон хаврын элсэлтийн тоо буурч байгаа нь багтсан байна. Ерөнхийлөгчдийн 55 хувь нь энэ намрын элсэлтийн хэмжээ өнгөрсөн намрынхтай харьцуулахад буурсан гэж мэдэгдсэн байна.

Энэ долоо хоногийн үгc

SAT шалгалтанд бэлдэх үгc

disparage (verb)
ˌin-di-ˈskrim-nət
to belittle or speak down to
/A good boss is stern but never disparages his or her employees./

innovative (adj)
ˈpre-də-ˌse-sər

novel or new (esp. as an idea or invention)
/Her invention was incredibly innovative and won her multiple awards./

GRE шалгалтанд бэлдэх үгc

comprehensive (adj)
ˌkäm-pri-ˈhen(t)-siv

complete and thorough
deftness (adj)
'def(t)-nəs

manual dexterity, skill

TOEFL шалгалтанд бэлдэх үгc

prosper (verb)
ˈprä-spər

to do well
/Dave hopes his new business will prosper and make him a millionaire./

reproach (verb)
ri-ˈprōch

to express disapproval or disappointment.
/The coach reproached the players for failing to play their best./

Америкт сурах талаар мэдлэгээ нэмэгдүүлье!

New Mexico муж нь АНУ-ын баруун өмнөд хэсгийн аяллын төв юм. Хуурай цөл, Рио Гранде гол, Байцат Уулсын цаст оргилууд гэх мэт үзэж харах зүйл асар олон бий.
Эрчимтэй шамдан суралцах, адал явдал эрэлхийлэн байгальд аялах, цөлийн наран доор бүтээн туурвих сэдэл тэмүүлэл хайхын аль нь ч байсан гадаад оюутнуудын хувьд New Mexico нь туйлын онцгой сонголт болж чадна.
New Mexico мужийн гадаад оюутнуудын дийлэнх хэсгийг Энэтхэг, Хятад, Мексик, Непал болон Кувейтээс ирсэн оюутнууд эзэлж байна. Хамгийн олон гадаад оюутантай сургуулиуд нь @University ofNewMexico, @NewMexicoStateUniversity болон @HighlandsUniversity юм. Энэ долоо хоногийн онцлох эшлэл

 Зѳвлѳгѳѳний цаг товлох 

АНУ-д суралцах талаар албан ёсны цогц мэдээлэл, зөвлөгөөг бидэнтэй ганцаарчилсан уулзалтын цаг товлон үнэ тѳлбѳргүйгээр хүлээн аваарай. 

Энд дарж бидэнтэй цаг товлоорой.