News letters

Weekly Newsletter #15

Танд Энэ Өдрийн Мэнд Хүргэе!

Энэ долоо хоногийн мэдээллийн тоймд:

  • EducationUSA Mongolia Подкаст цувралын шинэ дугаар
  • "Менторшип Хөтөлбөр-2020" эхэллээ
  • EБС-ийн англи хэлний багш нарт зориулсан "ENRICHMENT PROGRAM" эхэллээ
  • Англи хэлний стандарт шалгалтаа амжилттай өгөх зөвлөмж
  • Тэтгэлгийн мэдээлэл
  • Ковид-19 мэдээлэл
  • Долоо хоногийн шинэ үгс
  • Америкт сурах талаар мэдлэгээ нэмэгдүүлье!
  • Долоо хоногийн онцлох эшлэл
  • EducationUSA-гийн зѳвлѳхүүдтэй цаг товлон үнэ тѳлбѳргүй зѳвлѳгѳѳ авах

EducationUSA Mongolia Подкаст цуврал

Подкаст #33

Шинэ долоо хоногийн шинэхэн подкастаа та бүхэнд хүргэхэд бэлэн боллоо. Бид энэ удаагийн дугаартаа Columbia University in the City of New York-д магистрын түвшинд суралцаж төгссөн Б.Дуламзаяаг урьж оролцуулсан юм.
Тэрбээр Америкт суралцсан арвин их туршлагаасаа төдийгүй дэлхийн шилдэг их сургуульд хэрхэн тэнцэн орж, амжилттай суралцсан түүхээ хуваалцсан билээ. Мөн оюутан сурагчдад хандан юун дээр түлхүү анхаарах хэрэгтэй тухай бодитой, авууштай зөвлөгөөг ч өгсөн байгаа. Б.Дуламзаяагийн оюутны амьдралын сонирхолтой түүхтэй танилцахын зэрэгцээ, өөрт хэрэгтэй чухал зөвлөгөө, мэдээллийг авахыг хүсвэл манай подкастыг дуустал нь сонсоорой!

Энд дарж подкастаа сонсоорой. 

"Менторшип Хөтөлбөр-2020" эхэллээ

Монгол дахь Америкт төгсөгчдийн холбоо (MASA) болон EducationUSA Mongolia хамтран хэрэгжүүлж буй МЕНТОРШИП ХӨТӨЛБӨР-т оролцох ментор болон ментий нар тодорлоо. Энэ удаагийн Менторшип Хөтөлбөрт нийт 33 ментий шалгарсан ба тэдэнд зааж зөвлөхөөр Америкийн шилдэг их дээд сургуулиудыг төгссөн, салбартаа манлайлж буй 18 ментор шалгараад байна. 

Менторшип Хөтөлбөр 2020 оны 10-р сарын 15-нд цахим нээлтийн үйл ажиллагаагаа амжилттай зохион байгууллаа. Хөтөлбөрийн хүрээнд ментий нар менторуудын туршлагаас хуваалцах төдийгүй гадаадад сурахад шаардлагатай мэдлэгийг эзэмшиж, чадварууд болон хувь хүний хөгжлийн олон төрлийн сургалтуудад онлайнаар хамрагдах юм. 

Хүүхдүүдийн ирээдүйн замыг гэрэлтүүлж, хувь хүний хөгжил, ур чадваруудад нь зөвлөх зорилгоор зохион байгуулж буй Менторшип хөтөлбөрт шалгарсан нийт оролцогчиддоо баяр хүргэе!

EБС-ийн англи хэлний багш нарт зориулсан "ENRICHMENT PROGRAM" эхэллээ

Монгол дахь Америкт Төгсөгчдийн Холбоо (MASA), EducationUSA Mongolia хөтөлбөр, Lingors-Xreading цахим номын сангийн Монгол дахь төлөөлөгч байгууллага, Монголын хил хязгааргүй уншигчдын холбоо, Гадаад хэлний багш нарын Зөв Тусгал холбоо хамтран зохион байгуулж буй "ENRICHMENT PROGRAM" эхэллээ.

ЕБС-ийн англи хэлний багш нарын ур чадварыг дэмжих хөтөлбөрт Монгол улсын өнцөг булан бүрээс олон материал ирснээс 500 багшийг сонгон авч хөтөлбөрийн эхний шат болох уншлагын марафон эхэллээ. Эхний шатнаас шилдэг 20 багшийг шалгаруулж EducationUSA Mongolia хөтөлбөрийн "Америкт суралцах 5 алхам" сургалтад сарын турш хамруулж Америкт боловсрол эзэмшихэд шаардлагатай бүхий л мэдээллээр хангах юм.

Англи хэлний багш нарын ур чадварыг дэмжих "Enrichment Program"-ийн эхний шат болох уншлагын марафонд оролцож буй 500 багшдаа амжилт хүсье!


Англи хэлний стандарт шалгалтаа амжилттай өгөх зөвлөмж 

Англи хэлний стандарт шалгалтдаа өндөр оноо авмаар байна уу? Тэгвэл доорх таван зөвлөмжийг дагаж мөрдөөрэй!

Тэтгэлгийн мэдээлэл

Maryville College нь нэг азтай гадаад оюутанд сургалтын төлбөрийн тэтгэлэг олгох гэж байна. Тус коллежийн “International Diversity Scholarship” нь сурлага, чадвар, манлайллаараа өндөр амжилт үзүүлсэн шинээр элсэгч гадаад оюутнуудад олгогддог хамгийн нэр хүндтэй тэтгэлэг юм.

Дэлгэрэнгүй мэдээллийг эндээс авна уу. 


  КОВИД-19 Мэдээлэл

КОВИД-19 цар тахлаас үүдэн АНУ-ын их, дээд сургуулиудын элсэлтийн шаардлага, хичээлийн хөтөлбөрүүдэд орж буй ѳѳрчлѳлтүүдийн тухай мэдээллийг бид шуурхай хүргэхээр зорьж байна.

  • COVID-19 халдварын шинжилгээ өгснөөр сургуулийн кампус дах коронавирусын тархалтаас урьдчилан сэргийлэх боломжтой юм. Иймд оюутнуудын шинжилгээнд хамрагдах идэвхи чармайлтыг нэмэгдүүлэх үүднээс University of Texas at Austin болон Baylor University зэрэг сургуулиуд шинжилгээ өгсөн оюутнуудад багахан урамшуулал олгож эхлээд байгаа аж.
  • Өнгөрсөн наймдугаар сараас хойш Pennsylvania State University коронавируст цар тахлын үеийн эрүүл мэнд, аюулгүй байдлын заавал дагаж мөрдөх журмыг зөрчсөн 1,277 оюутанд сахилгын шийтгэл оногдуулсан байна. 
  • New America болон Third Way компанийн хийсэн судалгаагаар COVID-19 цар тахлын үеэр коллежид сурах нь нэмэгдэл зардалтай байгааг тогтоожээ. Судалгаанд оролцсон оюутнуудын 57 хувь нь цаашид сургалт цахимаар үргэлжилбэл өндөр хурдны, байнгын, тогтвортой холболт бүхий интернет шаардлагатай хэмээн хариулжээ. Өнгөрөгч гуравдугаар сараас хойш оюутнуудын 41% нь цахим сургалтдаа ашиглах шинэ технологи худалдан авах шаардлагатай болсон гэжээ. 

Энэ долоо хоногийн үгc

SAT шалгалтанд бэлдэх үгc

indiscriminately (adj)
ˌin-di-ˈskrim-nət

randomly, with little or no distinction
/Lottery winners are chosen indiscriminately./

predecessor (noun)
ˈpre-də-ˌse-sər

someone who comes before you, usually in position or office
/My predecessor gave me many tips for running the office./

GRE шалгалтанд бэлдэх үгc

compelling (adj)
ˌsī-məl-ˈtā-nē-əs

occurring at the same moment
delineate (adj)
kəm-ˈpe-liŋ

evoking interest, attention, or admiration in a powerfully irresistible way

TOEFL шалгалтанд бэлдэх үгc

decay (verb)
di-ˈkā

to decline in health or excellence
/After the tree died. its wood began to decay./

persist (verb)
pər-ˈsist

to continue, especially when facing opposition
/I may have lost my last six games, but I will continue to persist trying to win./

Америкт сурах талаар мэдлэгээ нэмэгдүүлье!

New York бол мөрөөдлөөр дүүрэн хот юм. New York муж нь өргөн уудам газар нутаг, өтгөн ой, уул нурууд, гол мөрөн, нуур ус болон хэдэн зуун миль үргэлжилсэн далайн эрэгтэй АНУ-ын хамгийн үзэсгэлэнтэй байгальтай хотуудын нэг юм.
Энд 270 орчим их, дээд сургуулиас сонголт хийн суралцаж болохоос гадна, хичээлийн бус цагаар оюутнууд музей, театр, дэлхийн хэмжээний соёл урлагийн үзвэрүүдийг таашаах боломжтой. Цэцэрлэгт хүрээлэнгүүд тус мужийн тавны нэг хувийг эзэлдэг. New York хотоос Niagara хүрхрээ хүртэл, түүхэн Hudson хөндийгөөс гайхамшигт Adirondack уулс хүртэлх New York муж бүх насныханд зориулсан үзэж сонирхох газруудтай.  Энэ долоо хоногийн онцлох эшлэл

 Зѳвлѳгѳѳний цаг товлох 

АНУ-д суралцах талаар албан ёсны цогц мэдээлэл, зөвлөгөөг бидэнтэй ганцаарчилсан уулзалтын цаг товлон үнэ тѳлбѳргүйгээр хүлээн аваарай. 

Энд дарж бидэнтэй цаг товлоорой.