News letters

Weekly Newsletter #14

Танд Энэ Өдрийн Мэнд Хүргэе!

Энэ долоо хоногийн мэдээллийн тоймд:

  • EducationUSA Mongolia Подкаст цувралын шинэ дугаар
  • "Менторшип Хөтөлбөр-2020" МЕНТИЙ шалгаруулалтын хариу гарлаа
  • EБС-ийн англи хэлний багш нарт зориулсан "ENRICHMENT PROGRAM" зарлагдлаа
  • Гарын саван хандивлах аянд нэгдээрэй
  • Rural Outreach Program Завхан аймагт амжилттай зохион байгуулагдаж өндөрлөлөө
  • Rural Outreach Program Хөвсгөл аймагт зохион байгуулагдаж өндөрлөлөө
  • Тэмдэглэл бичих зөвлөмж
  • Тэтгэлгийн мэдээлэл
  • Долоо хоногийн шинэ үгс
  • Америкт сурах талаар мэдлэгээ нэмэгдүүлье!
  • Долоо хоногийн онцлох эшлэл
  • EducationUSA-гийн зѳвлѳхүүдтэй цаг товлон үнэ тѳлбѳргүй зѳвлѳгѳѳ авах

EducationUSA Mongolia Подкаст цуврал

Подкаст #32

Подкастын маань 32 дахь дугаарын зочноор 2019-2020 оны АНУ-ын Засгийн газрын 100% тэтгэлэгтэй GlobalUGRAD хөтөлбөрийн төгсөгч Ө.Баттөр оролцлоо. Тэрээр New Mexico Highlands University-д суралцсан туршлагаасаа болон GlobalUGRAD хөтөлбөрт хэрхэн бэлдсэн сонирхолтой түүхээсээ бидэнтэй хуваалцсан юм. Шинэ жилээр хүн бүр баярлаж байхад анхаарлаа төвлөрүүлэн материалаа бүрдүүлж, хөтөлбөрийн шалгаруулалтад бэлдэж байсан түүний яриаг дуустал нь сонсоорой!

Энд дарж подкастаа сонсоорой. 

"Менторшип Хөтөлбөр-2020" МЕНТИЙ   шалгаруулалтын хариу гарлаа

Монгол дахь Америкт төгсөгчдийн холбоо (MASA) болон EducationUSA Mongolia хамтран хэрэгжүүлж буй МЕНТОРШИП хөтөлбөрийн ментий шалгаруулалтын дүн гарлаа. Олон чанартай материал ирсэн тул өрсөлдөөн ихтэй, шалгаруулалт хийхэд хүнд байлаа. Хөтөлбөрийн хэрэгжүүлэгчид анх 15 ментий шалгаруулах төлөвлөгөөтэй байсан ч хүүхдүүдийн материалын чанар болон менторшип хөтөлбөрт оролцох хүүхдүүдийн чин хүсэл эрмэлзлийг харгалзан үзэж энэ удаад 34 ментий шалгаруулахаар боллоо.

 EБС-ийн англи хэлний багш нарт зориулсан "ENRICHMENT PROGRAM" зарлагдлаа

Монгол дахь Америкт Төгсөгчдийн Холбоо (MASA), EducationUSA Mongolia хөтөлбөр, Lingors - Xreading цахим номын сангийн Монгол дахь төлөөлөгч байгууллага, Монголын хил хязгааргүй уншигчдын холбоо, Гадаад хэлний багш нарын Зөв Тусгал холбоо хамтран улсын болон хувийн бүх ерөнхий боловсролын сургуулийн англи хэлний багш нарт зориулан "ENRICHMENT PROGRAM" зарлаж байна.

Тус хөтөлбөр 2 үе шаттай зохион байгуулагдах бөгөөд эхний шатанд нийт 500 багшийг өргөдлийн маягтад үндэслэн шалгаруулж уншлагын марафонд оролцуулна. Эхний шатнаас шилдэг 20 багшийг шалгаруулж EducationUSA Mongolia хөтөлбөрийн "Америкт суралцах 5 алхам" сургалтад сарын турш хамруулж Америкт боловсрол эзэмшихэд шаардлагатай бүхий л мэдээллээр хангах юм. 

Дэлгэрэнгүй мэдээллийг эндээс авна уу.

Гарын саван хандивлах аянд нэгдээрэй

WASH Action of Mongolia-гаас Корона вирусын болзошгүй тархалтаас сэргийлэх зорилгоор ЕБС-ын сурагчдын гарын ариун цэврийг сахихад зориулан гарын саван хандивлах аян өрнүүлж буй билээ. Энэхүү санаачилгыг Д.Нацагдоржийн нэрэмжит Улаанбаатар хотын нийтийн номын сан, @EducationUSA Mongolia хөтөлбөр дэмжин хандивын хайрцгийг номын сан дээр байрлууллаа.

Та бүхэн Нацагдоржийн номын санг зорих эсвэл зөрөн өнгөрөхийн аль нь ч байсан түрхэн саатаж багачууд дүү нартаа гарын саван хандивлаарай!

RURAL OUTREACH PROGRAM

U.S. Embassy - Ulaanbaatar, Mongolia, EducationUSA Mongolia, болон Mонгол дахь Америкт төгсөгчдийн холбоо MASA-ны хамтарсан багийнхан Завхан аймгийг зорьж, 1000 орчим сурагчидтай уулзаж мэргэжил сонголтын зөвлөгөө, Америкт суралцах боломжууд, болон Америкт төгсөгчдийн түүхээс хуваалцсан арга хэмжээг зохион байгууллаа. Мөн Завхан аймгийн Англи хэлний багш нартай уулзаж багш нарт хандсан арга хэмжээгээ танилцуулж, цаашид хэрхэн хамтран ажиллах талаар зөвлөлдлөө.

Тэмдэглэл бичих зөвлөмж

Хэрэв та саяхан оюутан болсон бол эсвэл оюутан болохоор бэлдэж байгаа бол хичээлийн болон уншлагын тэмдэглэл хийх дараах аргуудтай танилцаарай. 


Тэтгэлгийн мэдээлэл

Portland State University-ээс $800 - $25,000 тэтгэлгийг олон улсын оюутнуудад зориулан олгохоор болжээ. Өргөдөл гаргах хугацаа: 2021 оны 2-р сарын 1-ий өдөр.

PSU нь Оригон мужийн Портланд хотод байрладаг эрдэм шинжилгээний их сургууль юм. 1946 онд байгуулагдаж байсан тус сургууль нь бүрэлдэхүүндээ долоон салбар коллежтой, 123 чиглэлээр бакалаврын зэрэг, 117 чиглэлээр магистр, докторын зэрэг олгож байна.

Дэлгэрэнгүй мэдээллийг эндээс авна уу. 

Энэ долоо хоногийн үгc

SAT шалгалтанд бэлдэх үгc

doctrine (noun)
ˈdäk-trən
a principle, theory, or position, usually advocated by religion or government
/Devoutly religious people often live their lives according to their doctrines./

antipathy (noun)
an-ˈti-pə-thē

a strong feeling of dislike
/Her antipathy toward the professor was obvious: she rolled her eyes whenever he entered the classroom./

GRE шалгалтанд бэлдэх үгc

simultaneous (adj)
ˌsī-məl-ˈtā-nē-əs

occurring at the same moment

aesthetic (adj)
es-ˈthe-tik

concerned with the nature of beauty and art

TOEFL шалгалтанд бэлдэх үгc

maintain (verb)
mān-ˈtān

to continue at the same level
/She has maintained the same weight since high school./

restrict (verb)
ri-ˈstrikt

to confine or keep within limits
/My doctor told me to restrict myself to one glass of wine a day./

Америкт сурах талаар мэдлэгээ нэмэгдүүлье!

Washington D.C. нь бие даасан муж биш хэдий ч АНУ-ын төрийн эрх мэдлийн гурван гол салбар байрладаг төв билээ. Энд дэлхийн 168 орны элчин сайдын яам, 19 их, дээд сургууль байрладаг.
АНУ-ын Үндсэн хуулийн дагуу 1790 онд Washington D.C.-ийг тус улсын нийслэл хот болгожээ. Өнөөдрийг хүртэл тус хот нь бие даасан шинжтэй, АНУ-ын холбооны засгийн газрын удирдлага дор үйл ажиллагаагаа явуулж байна. Нийслэл хотод суралцаж буй олон улсын оюутнууд Америкийн засгийн газрын үйл ажиллагааг дэргэдээс нь харж, суралцаж болохоос гадна түүх соёлын дурсгалт газрууд, музей, театр гэх мэт олон онцгой зүйлстэй хичээлийн бус цагаар танилцах боломжтой юм.  Энэ долоо хоногийн онцлох эшлэл

 Зѳвлѳгѳѳний цаг товлох 

АНУ-д суралцах талаар албан ёсны цогц мэдээлэл, зөвлөгөөг бидэнтэй ганцаарчилсан уулзалтын цаг товлон үнэ тѳлбѳргүйгээр хүлээн аваарай. 

Энд дарж бидэнтэй цаг товлоорой.