Танд Энэ Өдрийн Мэнд Хүргэе!
Энэ долоо хоногийн мэдээллийн тоймд:
- EducationUSA Mongolia Подкаст цувралын шинэ дугаар
- FLEX буюу Ирээдүйн Манлайлагчдын Солилцооны Хөтөлбөр
- Гарын саван хандивлах аянд нэгдээрэй
- Номын хандивын аянд нэгдээрэй
- Rural Outreach Program Өвөрхангай, Архангай аймгуудад амжилттай зохион байгуулагдаж өндөрлөлөө
- Resume бичих зөвлөмж
- Тэтгэлгийн мэдээлэл
- Долоо хоногийн шинэ үгс
- Америкт сурах талаар мэдлэгээ нэмэгдүүлье!
- Долоо хоногийн онцлох эшлэл
- EducationUSA-гийн зѳвлѳхүүдтэй цаг товлон үнэ тѳлбѳргүй зѳвлѳгѳѳ авах
EducationUSA Mongolia Подкаст цуврал
Подкаст #31
Спортын тэтгэлгээр Америкт сурах хүсэлтэй хүүхэд залуус анхаарлаа нааш хандуулаарай! Бид энэ удаагийн дугаартаа University of Miami-д спортын тэтгэлгээр суралцан эдийн засаг болон санхүүгийн чиглэлээр хос мэргэжил эзэмшсэн Б.Энхжаргалыг урьж оролцууллаа.
Тэрээр TomYo-д үйл ажиллагаа хариуцсан захирлаар ажилладаг бөгөөд түүний Америкт сурч, ажилласан сонирхолтой түүх, арвин их туршлагын тухай дэлгэрэнгүй сонсч танилцахыг хүсвэл та бүхэн подкастаа дуустал нь сонсоорой!
Энд дарж подкастаа сонсоорой.
FLEX буюу Ирээдүйн Манлайлагчдын Солилцооны Хөтөлбөр
FLEX буюу Ирээдүйн Манлайлагчдын Солилцооны Хөтөлбөрийн цахим шалгаруулалт дуусахад 15 хоног үлдлээ.
Шалгалт өгөх эцсийн хугацаа 10 сарын 15 бөгөөд 1,2-р шатны шалгалтыг өгөхийн тулд та доорх холбоосоор орж бүртгүүлэх шаардлагатай. Шалгалтыг хаанаас ч интернет ашиглан өгөх боломжтой юм. Шалгалтын дэлгэрэнгүй мэдээлэл болон зааврыг flex.mn@americancouncils.org хаягаар имэйл явуулж авна уу.
Гарын саван хандивлах аянд нэгдээрэй
WASH Action of Mongolia-гаас Корона вирусын болзошгүй тархалтаас сэргийлэх зорилгоор ЕБС-ын сурагчдын гарын ариун цэврийг сахихад зориулан гарын саван хандивлах аян өрнүүлж буй билээ. Энэхүү санаачилгыг Д.Нацагдоржийн нэрэмжит Улаанбаатар хотын нийтийн номын сан, @EducationUSA Mongolia хөтөлбөр дэмжин хандивын хайрцгийг номын сан дээр байрлууллаа.
Та бүхэн Нацагдоржийн номын санг зорих эсвэл зөрөн өнгөрөхийн аль нь ч байсан түрхэн саатаж багачууд дүү нартаа гарын саван хандивлаарай!
Номын хандивын аянд нэгдээрэй
Та хөдөө, орон нутгийн хүүхэд залууст уншсан номоо хандивлахыг хүсч байна уу? MASA буюу Америкт төгсөгчдийн холбооноос жил бүр алслагдсан хөдөө, орон нутгийн сурагчдад хүрч боловсролын төрөл бүрийн зөвлөгөө мэдээллийг үнэ төлбөргүй хүргэж ажилладаг билээ. Орон нутагт ажиллах үедээ бид номын хандиваар цуглуулсан төрөл бүрийн ном, сурах бичгүүдийг багш сурагчдад хүлээлгэн өгдөг юм.
Alliance - Tech Co., Ltd-ийн ажилсаг хамт олон хөдөө, орон нутгийн хүүхэд залуустаа зориулан хоёр хайрцаг ном хандивлалаа. Та нарынхаа сэтгэлийн бэлгийг эзэнд хүргэнэ гэдгээ MASA болон EducationUSA хөтөлбөрийн хамт олон амлаж байна.
Бид тун удахгүй 10-р сарын 9, 10-ны өдрүүдэд Хөвсгөл аймгийн Мөрөн хот, Хатгал тосгонд ажиллах тул амжиж номын хандиваа Нацагдоржийн нэрэмжит төв номын сангийн 204 тоотод авчирч өгч болно шүү!
RURAL OUTREACH PROGRAM
ЭСЯ-ны Дэд тэргүүн Грег Мэй болон MASA буюу Монгол дахь Америкт Төгсөгчдийн Холбооны баг Өвөрхангай, Архангай аймгуудад ажлын айлчлал хийлээ. Дэд тэргүүн Мэй орон нутгийн удирдлагууд, АНУ-ын солилцооны хөтөлбөрийн төгсөгчидтэй уулзаж, дунд сургуулийн сурагчидтай уулзаж үг хэллээ. Тус айлчлалын үеэр EducationUSA Mongolia баг багш сурагчидтай уулзаж, орон нутгийн сурагчид ч АНУ-д суралцах боломжтой байдаг талаар зөвлөгөө мэдээлэл өглөө.
Сурагчид хөтөлбөрийн багийнхнаас ирээдүйн мэргэжил сонголт, их дээд сургууль, тэтгэлэгт хөтөлбөрт хэрхэн бэлдэх талаар асуултууд тавьж, халуун яриа өрнүүлж байв. MASA болон EducationUSA Mongolia-гийн хамтарсан баг 10-р сарын 9, 10-ны өдрүүдэд Хөвсгөл аймагт ажиллахаар бэлтгэл ажлаа хангаад байна, удахгүй уулзацгаая!Resume бичих зөвлөмж
Сайн resume хэрхэн бичих талаар Bentley University-гээс гаргасан зөвлөмжтэй танилцаарай!
Их дээд сургуульд элсэн суралцахаар бэлдэж байгаа сурагч та бүхэн доорх холбоосоор орж Bentley University-гийн блогийг уншиж англи хэлний мэдлэгээ дээшлүүлэхийн зэрэгцээ, элсэлттэй холбоотой чухал мэдээллүүдийг олж аваарай.
Дэлгэрэнгүй мэдээллийг эндээс авна уу.
Тэтгэлгийн мэдээлэл
The University of Memphis гадаад шинэ оюутнуудад чадварт суурилсан $3,000 - $4,500 хүртэлх тэтгэлгийг олгож байна. Өргөдөл гаргах хугацаа: 11 сарын 1.
Дэлгэрэнгүй мэдээллийг эндээс авна уу.
Энэ долоо хоногийн үгc
SAT шалгалтанд бэлдэх үгc
indifference (noun) in-ˈdi-fərn(t)s | apathy, emotional detachment /The girl's indifference toward her brother upset their parents./ |
benevolent (adj) bə-ˈnev-lən | kind, generous /Many cultures believe in benevolent spirits./ |
GRE шалгалтанд бэлдэх үгc
eulogy (noun) ˈyü-lə-jē | memorial speech for one who has passed, normally given at a funeral |
diverge (verb) də-ˈvərj | to split apart, esp. a road or path |
TOEFL шалгалтанд бэлдэх үгc
intervene (verb) ˌin-tər-ˈvēn | to come between people, objects, or an event and change what is happening |
precede (verb) pri-ˈsēd | to come before /The flower girls preceded the bride when they walked down the aisle./ |
Америкт сурах талаар мэдлэгээ нэмэгдүүлье!
Байгалын муж (Natural State) Arkansas нь Ouachita болон Ozark хэмээх уулсаар хүрээлэгдэн оршдог. Тус муж нь зургаан үндэсний цэцэрлэгт хүрээлэн, халуун рашаантай, 13 томоохон нууртай, 2.6 сая акр ой модтой, үнэхээр л байгалын үзэсгэлэн цогцолсон нутаг юм. Олон улсын оюутнууд хичээл номдоо шамдахын зэрэгцээ байгалийн сайхныг таашаан аялж зугаалах өргөн боломж энд бий.
Arkansas мужийн гадаад оюутнуудын дийлэнх нь Энэтхэг, Хятад, Саудын Араб, Япон болон Багамын арлуудаас ирж суралцаж байна. @UofArkansas, @SAUMuleriders, and @UALittleRock зэрэг сургуулиудад олон улсын оюутнууд хамгийн олноор элсэн суралцдаг ажээ. Энэ долоо хоногийн онцлох эшлэл
Зѳвлѳгѳѳний цаг товлох
АНУ-д суралцах талаар албан ёсны цогц мэдээлэл, зөвлөгөөг бидэнтэй ганцаарчилсан уулзалтын цаг товлон үнэ тѳлбѳргүйгээр хүлээн аваарай.
Энд дарж бидэнтэй цаг товлоорой.