Танд Энэ Өдрийн Мэнд Хүргэе!
Энэ долоо хоногийн мэдээллийн тоймд:
- EducationUSA Mongolia Подкаст цувралын шинэ дугаар
- Магистр, Докторын Хөтөлбөрүүдийн Онлайн Үзэсгэлэн Яармаг
- Гадаад оюутнуудад зориулсан EducationUSA Academy
- Номын хандивын аянд нэгдээрэй
- Rural Outreach Program Өвөрхангай, Архангай аймгуудад амжилттай зохион байгуулагдаж өндөрлөлөө
- Америк коллежийн хичээлийн төрлүүд
- Тэтгэлгийн мэдээлэл
- Долоо хоногийн шинэ үгс
- Америкт сурах талаар мэдлэгээ нэмэгдүүлье!
- Долоо хоногийн онцлох эшлэл
- EducationUSA-гийн зѳвлѳхүүдтэй цаг товлон үнэ тѳлбѳргүй зѳвлѳгѳѳ авах
EducationUSA Mongolia Подкаст цуврал
Подкаст #30
Fulbright-ын тэтгэлэгт хөтөлбөрт бэлдэж байгаа оюутан залуус наашаа суугаарай! Та бүхэндээ зориулж бид АНУ-ын Iowa State University-д магистрын зэрэг хамгаалсан Б.Батзаяаг урьж оролцууллаа.
Тэрээр MASA буюу Америкт төгсөгчдийн холбооны 2015-2018 оны Удирдах зөвлөлийн гишүүнээр ажиллаж байсан бөгөөд Fulbright, LEAD, Rumsfeld хөтөлбөрүүдэд шалгарсан арвин их туршлагатай нэгэн юм. Батзаяагийн ажлын карьер, академик мэдлэг туршлагын тухай илүү дэлгэрэнгүй сонсч танилцахыг хүсвэл та бүхэн подкастаа дуустал нь сонсоорой!
Энд дарж подкастаа сонсоорой.
Магистр, Докторын Хөтөлбөрүүдийн Онлайн Үзэсгэлэн Яармаг
Олон улсын бодлого, гадаад харилцааны чиглэлээр магистр, докторын түвшинд суралцах хүсэлтэй карьерынхаа эхэн, дунд үед яваа мэргэжилтнүүд анхаарлаа нааш нь хандуулаарай!
Та бүхнийг АНУ-ын Олон улсын харилцааны мэргэжлийн сургуулиудын холбоо (APSIA)-ноос зохион байгуулж буй гадаад харилцааны сургуулиудын онлайн үзэсгэлэн яармагт оролцохыг урьж байна.
Гадаад оюутнуудад зориулсан EducationUSA Academy
Гадаад оюутнуудад зориулсан EducationUSA Academy хэмээх коллежын өмнөх чадавхжуулах сургалтын тухай өмнө нь сонсч байв уу? Ливиянаас АНУ-д ирж суралцаж байгаа гурван оюутны түүхээс энэхүү хөтөлбөрт хэрхэн хамрагдаж, америкт хэрхэн суралцаж буй туршлагынх нь тухай олж мэдээрэй!
Дэлгэрэнгүй мэдээллийг эндээс авна уу.
Номын хандивын аянд нэгдээрэй
Та хөдөө, орон нутгийн хүүхэд залууст уншсан номоо хандивлахыг хүсч байна уу? Хэрэв танд хэрэгтэй хүнд нь өгчих юмсан гэсэн номууд байдаг бол бид дамжуулан өгч туслахад бэлэн байна! MASA буюу Америкт төгсөгчдийн холбооноос жил бүр алслагдсан хөдөө, орон нутгийн сурагчдад хүрч боловсролын төрөл бүрийн зөвлөгөө мэдээллийг үнэ төлбөргүй хүргэж ажилладаг билээ. Орон нутагт ажиллах үедээ бид номын хандиваар цуглуулсан төрөл бүрийн ном, сурах бичгүүдийг багш сурагчдад хүлээлгэн өгдөг юм.
RURAL OUTREACH PROGRAM
MASA буюу Америкт төгсөгчдийн холбоо, EducationUSA Mongolia хөтөлбөртэй хамтран дээд боловсролын тухай зөвлөгөө мэдээллийг Өвөрхангай, Архангай аймгуудын ахлах ангийн сурагчид, англи хэлний багш нарт амжилттай хүргэлээ.
MASA-ын Удирдах зөвлөлийн гишүүд, EducationUSA Mongolia хөтөлбөрийн зөвлөхүүд энэхүү хоёр аймгийн нийт 10 сургуулийн 1500 сурагчдад мэргэжил сонголтын багц зөвлөгөө+ярилцлага, АНУ-ын Засгийн газрын тэтгэлэгт хөтөлбөрүүд+америкт суралцах боломжуудын талаар ҮНЭ ТӨЛБӨРГҮЙ зөвлөгөө мэдээлэл өглөө.
Сурагчид хөтөлбөрийн багийнхнаас ирээдүйн мэргэжил сонголт, их дээд сургууль, тэтгэлэгт хөтөлбөрт хэрхэн бэлдэх талаар асуултууд тавьж, халуун яриа өрнүүлж байв. MASA болон EducationUSA Mongolia-гийн хамтарсан баг тун удахгүй Хөвсгөл аймагт ажиллахаар бэлтгэл ажлаа хангаад байна, удахгүй уулзацгаая!
Тэтгэлгийн мэдээлэл
Hiram College-оос гадаад оюутнуудад зориулан 1,000-18,000 хүртэлх ам.долларын тэтгэлэгийг олгож эхлээд байна.
Дэлгэрэнгүй мэдээллийг эндээс авна уу.
Энэ долоо хоногийн үгc
SAT шалгалтанд бэлдэх үгc
advocate (noun) ˈad-və-kət | someone who promotes or defends something /I am an advocate for free higher education./ |
diversification (noun) də-ˌvər-sə-fə-ˈkā-shən | the act of becoming diverse /Lately, there’s been noticeable diversification of students at higher institutions./ |
GRE шалгалтанд бэлдэх үгc
precipitate (noun) pri-ˈsi-pə-ˌtāt | particulate matter formed within a solution |
subjective (Adj) (ˌ)səb-ˈjek-tiv | open to personal interpretation; not based in objective fact |
TOEFL шалгалтанд бэлдэх үгc
specify (verb) ˈspe-sə-ˌfī | to clearly indicate which one /You need to specify which size shirt you want before I can order it./ |
fluctuate (verb) ˈflək-chə-ˌwāt | to change continually /I’m not sure what to wear since the temperature has been fluctuating so much./ |
Америкт сурах талаар мэдлэгээ нэмэгдүүлье!
Аризона мужид тавтай морил! Тус муж нь New Mexico, Utah, Colorado зэрэг мужуудтай зэрэгцэн, Мексик улстай хил залган оршдог. Аризона муж нь туйлын онцгой цөлийн уур амьсгалтай бөгөөд дэлхийн долоон байгалийн гайхамшигт тооцогддог Grand Canyon хэмээх байгалийн цогцолборт газар Аризонад байдаг. Flagstaff-ийн ойн бүс, метрополитан Tucson хот, нийслэл хот Phoenix гээд олон улсын оюутнуудад байгалын сайн болоод их хотын уур амьсгалыг мэдрүүлэх олон сайхан газар тус мужид цогцлон байдаг билээ.
Arizona State University, The University of Arizona, болон NAU, Flagstaff, AZ зэрэг сургуулиудад олон улсын оюутнууд хамгийн олноор элсэн суралцдаг ажээ. Энэ долоо хоногийн онцлох эшлэл
Зѳвлѳгѳѳний цаг товлох
АНУ-д суралцах талаар албан ёсны цогц мэдээлэл, зөвлөгөөг бидэнтэй ганцаарчилсан уулзалтын цаг товлон үнэ тѳлбѳргүйгээр хүлээн аваарай.
Энд дарж бидэнтэй цаг товлоорой.