Newsletters

Weekly Newsletter #11

Танд Энэ Өдрийн Мэнд Хүргэе!

Энэ долоо хоногийн мэдээллийн тоймд:

  • EducationUSA Mongolia Подкаст цувралын шинэ дугаар
  • Brown, Columbia, Princeton-ы их сургуулиуд онлайнаар мэдээлэл өгнө
  • Магистр, Докторын Хөтөлбөрүүдийн Онлайн Үзэсгэлэн Яармаг
  • Номын хандивын аянд нэгдээрэй
  • Rural Outreach Program Говь-Алтай, Завхан аймгуудад амжилттай зохион байгуулагдаж өндөрлөлөө
  • Тэтгэлгийн мэдээлэл
  • Долоо хоногийн шинэ үгс
  • Америкт сурах талаар мэдлэгээ нэмэгдүүлье!
  • Долоо хоногийн онцлох эшлэл
  • EducationUSA-гийн зѳвлѳхүүдтэй цаг товлон үнэ тѳлбѳргүй зѳвлѳгѳѳ авах
  • EducationUSA Mongolia Newsletter-т найзаа урих

EducationUSA Mongolia Подкаст цуврал

Подкаст #29

Бизнесийн удирдлагын чиглэлээр Америкт суралцах хүсэлтэй хүүхэд залуус наашаа суугаарай! Та нартаа зориулж бид энэ удаагийн дугаартаа Америкийн Нэгдсэн Улсад Бизнесийн удирдлагын чиглэлээр бакалаврын болон магистрын түвшинд аль алинд нь суралцсан Энхсайхан овогтой Амарбаясгаланг урьж оролцуулсан юм.

Тэрбээр АНУ-д мэргэжлээрээ арав гаруй жил туршлагажсан бөгөөд одоо Монголдоо хөрөнгө оруулалтын салбарт ажиллаж байна. Америкт 1996 оноос хойш суралцаж, ажиллаж, амьдарсан түүний арвин их туршлагын түүхтэй танилцахыг хүсвэл манай подкастыг тухлан сууж сонсоорой.

Энд дарж подкастаа сонсоорой. Brown, Columbia, Princeton-ы их сургуулиуд элсэгчиддээ зориулан онлайнаар мэдээлэл өгөх гэж байна.

Дэлхийн шилдэгт тооцогддог Brown, Columbia, Princeton-ы их сургуулиуд элсэгчиддээ зориулан онлайнаар мэдээлэл өгөх гэж байна. Өдрүүдийг бүс, орноор нь ангилсан байгаа боловч та бүхэн өөрт тохирох өдөр, цагийг сонгон бүртгүүлэн оролцох боломжтой юм. Дэлхийд тэргүүлэгч сургуулиудын элсэлтийн тухай хамгийн сүүлийн үеийн шинэлэг мэдээлэл авахыг хүсвэл энэхүү онлайн үйл ажиллагаанд оролцоорой!

Дэлгэрэнгүй мэдээллийг эндээс авна уу.

Магистр, Докторын Хөтөлбөрүүдийн Онлайн Үзэсгэлэн Яармаг

Олон улсын бодлого, гадаад харилцааны чиглэлээр магистр, докторын түвшинд суралцах хүсэлтэй карьерынхаа эхэн, дунд үед яваа мэргэжилтнүүд анхаарлаа нааш нь хандуулаарай!
Та бүхнийг АНУ-ын Олон улсын харилцааны мэргэжлийн сургуулиудын холбоо (APSIA)-ноос зохион байгуулж буй гадаад харилцааны сургуулиудын онлайн үзэсгэлэн яармагт оролцохыг урьж байна.

RURAL OUTREACH PROGRAM

MASA буюу Америкт төгсөгчдийн холбоо, EducationUSA Mongolia хөтөлбөртэй хамтран дээд боловсролын тухай зөвлөгөө мэдээллийг Говь-Алтай, Завхан аймгуудын ахлах ангийн сурагчид, англи хэлний багш нарт амжилттай хүргэлээ. MASA-ын Удирдах зөвлөлийн гишүүд, EducationUSA Mongolia хөтөлбөрийн зөвлөхүүд мэргэжил сонголтын багц зөвлөгөө+ярилцлага, АНУ-ын Засгийн газрын тэтгэлэгт хөтөлбөрүүд+америкт суралцах боломжуудын талаар ҮНЭ ТӨЛБӨРГҮЙ зөвлөгөө мэдээлэл өглөө.

Сурагчид хөтөлбөрийн багийнхнаас ирээдүйн мэргэжил сонголт, их дээд сургууль, тэтгэлэгт хөтөлбөрт хэрхэн бэлдэх талаар асуултууд тавьж, халуун яриа өрнүүлж байв. MASA болон EducationUSA Mongolia-гийн хамтарсан баг тун удахгүй Архангай, Өвөрхангай аймгуудад ажиллахаар бэлтгэл ажлаа хангаад байна, удахгүй уулзацгаая!

Номын хандивын аянд нэгдээрэй

Та хөдөө, орон нутгийн хүүхэд залууст уншсан номоо хандивлахыг хүсч байна уу? Хэрэв танд хэрэгтэй хүнд нь өгчих юмсан гэсэн номууд байдаг бол бид дамжуулан өгч туслахад бэлэн байна! MASA буюу Америкт төгсөгчдийн холбооноос жил бүр алслагдсан хөдөө, орон нутгийн сурагчдад хүрч боловсролын төрөл бүрийн зөвлөгөө мэдээллийг үнэ төлбөргүй хүргэж ажилладаг билээ. Орон нутагт ажиллах үедээ бид номын хандиваар цуглуулсан төрөл бүрийн ном, сурах бичгүүдийг багш сурагчдад хүлээлгэн өгдөг юм.

Тэтгэлгийн мэдээлэл

University of South Dakota шинээр элсэн орж байгаа оюутнууддаа 3,500 ам.доллартай тэнцэх хэмжээний тэтгэлэг олгож байна. Энэхүү тэтгэлэгийг дөрвөн жилийн хугацаанд жил бүр авах боломжтой юм. Ирэх оны 4 дүгээр сараас өмнө амжиж элсэлтийн өргөдөл гаргасан оюутнууд энэхүү тэтгэлэгийн шалгаруулалтад шууд оролцох эрхтэй болно.

Дэлгэрэнгүй мэдээллийг эндээс авна уу.


Энэ долоо хоногийн үгc

SAT шалгалтанд бэлдэх үгc

brevity (noun)
ˈbre-və-tē

the quality of being brief or terse
/The brevity of their time together made it all the more romantic./

impartiality (noun)
(ˌ)im-ˈpär-shəl

the equal and objective treatment of opposing views
/To ensure impartiality, we require everyone to follow these general guidelines./

GRE шалгалтанд бэлдэх үгc

antipathy (adj)
an-ˈti-pə-thē

strong dislike or hatred

abjure (verb)
ab-ˈju̇r

to reject or renounce

TOEFL шалгалтанд бэлдэх үгc

soothe (verb)
ˈsüth

to calm or comfort
/The mother sang a lullaby to soothe her crying baby./

implement (noun)
ˈim-plə-mənt

to carry out
/We will implement the new schedule starting next semester./

Америкт сурах талаар мэдлэгээ нэмэгдүүлье!

Аласка муж нь газар нутгийн хэмжээгээрээ АНУ-даа тэргүүлдэг. Тус муж нь Америк тивийн баруун хойд хязгаарт оршдог билээ. Газар нутгийн хувьд үнэмлэхүй өргөн уудам ч гэлээ хүн амын тоогоор хамгийн бага нь бөгөөд тал хувь нь Анкорэйж хотын ойролцоо төвлөрөн суурьшсан байдаг. Аласка мужид суралцаж буй гадаад оюутнуудын дийлэнх нь тус мужийн байгалийн үзэсгэлэн, хүн ам сийрэг байдал, амгалан тайван амьдралын хэв маягт нь дурлаж сонгосон байдаг.
Аласка мужид Канад, ОХУ, Бүгд Найрамдах Солонгос улсуудаас оюутнууд хамгийн ихээр ирж суралцдаг бөгөөд University of Alaska-гийн Fairbanks болон Anchorage дэх салбар сургуулиудыг түлхүү сонгон суралцдаг ажээ. Энэ долоо хоногийн онцлох эшлэл

 Зѳвлѳгѳѳний цаг товлох 

АНУ-д суралцах талаар албан ёсны цогц мэдээлэл, зөвлөгөөг бидэнтэй ганцаарчилсан уулзалтын цаг товлон үнэ тѳлбѳргүйгээр хүлээн аваарай. 

Энд дарж бидэнтэй цаг товлоорой.