Newsletters

Weekly Newsletter #1

Танд Энэ Өдрийн Мэнд Хүргэе!

Энэ долоо хоногийн мэдээллийн тоймд:

  • Тухайн долоо хоногийн шинэ үгнүүд
  • Тэтгэлгийн талаар мэдээллүүд
  • Подкаст цувралын шинэ анги
  • Энэ долоо хоногийн онцлох ишлэл
  • Америкт сурах талаарх мэдээлэл
  • Америкт сурахтай холбоотой үнэ тѳлбѳргүй ганцаарчилсан зѳвлѳгѳѳний цаг товлох

Энэ долоо хоногийн шинэ үгс

SAT шалгалтанд бэлдэх үгс

Diminish (verb)
To become smaller in scope or degree.
/The itchiness of mosquito bites usually starts to diminish after a few days./

Plausible (adj)

Reasonable and possibly true.
/Her story is plausible, but that doesn't mean she's telling the truth./

GRE шалгалтанд бэлдэх үгс

Plummet (verb)

To fall quickly and far.
/Her motivation to study plummeted once classes transitioned online./

Polarize (verb)

To ignore or pay no attention to.
/To cause a sharp division between two groups./

TOEFL шалгалтанд бэлдэх үгс

Sufficient (noun)

Enough to serve a particular purpose.
/Make sure you have enough food for the camping trip./

Hollow (noun)

Empty inside.
/The dead tree is hollow./

Тэтгэлгийн мэдээлэл

Fulbright Foreign Language Teaching Assistant (FLTA) Program 2021-2022

Багш нарт зориулсан АНУ Засгийн газрын 100% тэтгэлэгт хөтөлбөрт амжиж материалаа илгээрээрэй.Материал хүлээн авах эцсийн хугацаа: 2020 оны 7 дугаар сарын 20 өдөр

EducationUSA Mongolia Подкаст цуврал

Подкаст #15

Энэ дугаарын зочноор Азийн Сангийн Хотын засаглалыг сайжруулах төслийн менежер Ганбатын Халиунгоо оролцлоо.
Тэрээр АНУ-ын засгийн газрын Fulbright тэтгэлэгт хөтөлбөрт шалгаран Vanderbilt University-д Хөгжлийн эдийн засгийн чиглэлээр магистрын зэрэг хамгаалжээ. Энэхүү салбарын онцлог ба ач холбогдол, мөн энэ чиглэлээр АНУ-д суралцахын давуу талуудын талаар сонсоорой!

Энд дарж подкастаа сонсоорой. 

Америкт сурах талаар мэдлэгээ нэмэгдүүлье!

Монтана муж нь үзэсгэлэнт нуур цөөрөм, уулс ой модоороо алдартай. Мөн чанартай боловсролын бааз суурь бүхий 10 гаруй коллеж, их сургуулиудтай. Монтанад сурч буй оюутны хувьд сургуулийн кампуст буга, согоо бэлчихийг үзэх, амралтын өдрүүдээ ой модонд явган аялал хийж өнгөрүүлэх нь хэвийн амьдралын нэг хэсэг юм. Хэрэв та дэлхийд тэргүүлэх боловсрол эзэмшихийн сацуу байгал дэлхийтэйгээ илүү ойр байхыг хүсвэл Монтанаг зориорой!


  Америкт суралцах 5-н алхам сургалтын мэдээлэл

"Америкт суралцах 5 алхам" онлайн сургалт 2020 оны 5 дугаар сарын 15-ны өдөр эхэлж дөрвөн 7 хоногийн хугацаанд амжилттай явагдаж дууслаа. Тус интерактив онлайн сургалтад Улаанбаатар хот болон алслагдсан орон нутгийн 9 аймгийн 21 сурагч оролцсон юм. Сонсголын бэрхшээлтэй нэг сурагч хамрагдаж, тухайн сурагчид зориулан EducationUSA Mongolia хөтөлбөр тусгайлан орчуулагч гарган ажиллсан билээ.  
Хичээлдээ идэвхи зүтгэлтэй оролцож даалгавараа цаг хугацаанд нь хариуцлагатай гүйцэтгэж байсан сурагчид маань сургалтаа амжилттай төгссөн батламжаа АНУ-ын Элчин сайдын яам, Америкт төгсөгчдийн холбоо, EducationUSA Mongolia хөтөлбөрөөс гардан авав. Онлайн төгсөлтийн үйл ажиллагаанд АНУ-ын ЭСЯ-ны Олон нийттэй харилцах албаны дарга Роберт Тэйт, мөн тус албаны ажилтан Г.Идэр-Ууган, Америкт төгсөгчдийн холбооны Ерөнхийлөгч Э.Билгүүн нар оролцож сурагчдын цаашдын сурлагад амжилт хүсч мэндчилгээ дэвшүүллээ.
Дѳрвѳн долоо хоногийн турш тууштай хѳдѳлмѳрлѳж, эерэг хандлага, хичээнгүй зан чанараараа биднийг үргэлж баярлуулж байсан сурагчиддаа EducationUSA Mongolia хөтөлбөрийн багш нараас нь ирээдүйдээ улам их амжилт гаргахыг хүсэн ерөөе! Дараа дараагийнхаа сургалтаар илүү олон сурагчидтай уулзана гэдэгтээ бид итгэлтэй байна.
EducationUSA Mongolia-тай хамт байж дараагийн ээлжийн сургалтын талаарх мэдээллийг цаг тухайд нь аваарай!

 Энэ долоо хоногийн онцлох эшлэл

 Зѳвлѳгѳѳний цаг товлох 

АНУ-д суралцах талаар албан ёсны цогц мэдээлэл, зөвлөгөөг бидэнтэй ганцаарчилсан уулзалтын цаг товлон үнэ тѳлбѳргүйгээр хүлээн аваарай. 

Энд дарж бидэнтэй цаг товлоорой.