Events

"ЗУНЫ ЦАХИМ ЗУСЛАН-II" хөтөлбөр өндөрлөлөө

Монгол дахь Америкт Төгсөгчдийн Холбоо (MASA), EducationUSA Mongolia хөтөлбөрөөс  9-12 дугаар ангийн сурагчдад зориулан зохион байгуулсан "Цахим Зуны Зуслан" буюу "Virtual Summer Camp-2021" хөтөлбөр 2 дахь жилдээ 2021 оны 7 дугаар сарын 26 - 8 дугаар сарын 13 хүртэлх хугацаанд амжилттай зохион байгуулагдаж өнөөдөр  тус хөтөлбөрийн хаалтын үйл ажиллагаа болж өндөрлөлөө. 

Тус хөтөлбөрийн цахим хаалтын үйл ажиллагаанд АНУ-ын Элчин Сайдын Яамны Олон нийттэй харилцах албаны ажилтан Жон Двэйр, EducationUSA хөтөлбөрийн Ази, Номхон далайн бүсийн зохицуулагч Винсент Флорес, Америкт төгсөгчдийн холбооны Ерөнхийлөгч, EducationUSA Mongolia хөтөлбөрийн захирал Э.Билгүүн нар оролцож шилдэг оролцогчдод гэрчилгээг гардуулж баяр хүргэлээ. 

Америкт төгсөгчдийн холбоо 2020 онд "Цахим Зуны Зуслан-I" хөтөлбөрийг анх санаачлан COVID-19 нөхцөл байдлын улмаас цахимаар зохион байгуулж байсан бол 2021 онд тус хөтөлбөрийг хоёр дахь удаагаа ахлах ангийн сурагчдын зуны амралтыг үр бүтээлтэй өнгөрөөж, шаардлагатай ур чадварыг эзэмшүүлж, Америкт сурахтай холбоотой сургалтуудад хамруулах зорилгоор Монгол улсын өнцөг булан бүрээс Ерөнхий боловсролын сургуулийн 51 сурагчийг шалгаруулж тус хөтөлбөрт хамруулсан юм.

Энэхүү хөтөлбөр гурван 7 хоногийн хугацаатай цахимаар зохион байгуулагдсан бөгөөд тус хөтөлбөрт оролцсоноор сурагчид Америкт сурахад шаардлагатай "Америкт Сурах 5 Алхам" цогц cургалтад хамрагдсан төгийгүй хувь хүний хөгжлийн олон чухал бас сонирхолтой сургалтуудад хамрагдаж, найз нөхдийн хүрээллээ тэлсэн юм. 

Хөтөлбөрт дараах зочид оролцож холбогдох сэдвүүдээр сургалт, яриа хийсэн юм.

 Зуны Цахим Зуслан-II хөтөлбөрийн оролцогчдийн сэтгэгдэлтэй танилцана уу. 

Зуны Цахим Зуслан-II хөтөлбөрийг зохион байгуулахад дэмжиж, хамтарч  ажилласан нийт хувь хүн, албан байгууллагуудад Монгол дахь Америкт төгсөгчдийн холбоо (MASA) болон EducationUSA Mongolia хөтөлбөрийн зүгээс талархал илэрхийлье. 

Бидэнтэй дараах утасаар холбогдоно уу.

Утас: 70174414