Вашингтоны Их Сургууль нь АНУ-н баруун зүгийн хамгийн том ба нэр хүндтэй дээд боловсролын институтүүдийн нэг билээ.
Анх 1861 онд Вашингтоны Орон Нутгийн Их Сургууль нэрээр үүсгэн байгуулагдсан тус институт нь 19-р зууны сүүл үе болон 20-р зууны эхин үеэр Сеатл хотын хамт өргөжин тэлсээр одоогийн байгаа газартаа 1895 онд шилжин суурьшжээ.
Сеатлийн хоёр нууртай хил залгаа 700 акр цэцэрлэгт хүрээлэн мэт их сургуулийн байртай Вашингтоны Их Сургууль нь бакалаврын зэргээс эхсүүлээд докторын зэрэг хүртэл сургалтын хөтөлбөрүүдтэй 16 коллежтой юм. Мөн түүнчлэн тус их сургууль нь Ботелл болон Такомад бакалаврын болон магистрын зэрэг олгодог их сургуулийн байрнуудтай билээ.
Уг их сургууль нь шүдний эмч, анагаах ухаан болон нийтийн эрүүл мэндэд бэлтгэдэг маш өндрөөр үнэлэгддэг анагаах ухааны сургуультай билээ. Тус сургууль нь Номхон далайн Баруун Хойд хэсгийн болон Аласкийн анагаах ухааны төвүүдэд үйлчилдэг байна.
Тухайн их сургууль нь өөрийн уламжлалын дагуу тус газрын олон нийтийн үйлчилгээнд зориулан боловсрол, инженерчлэл, олон нийтийн ажил хэрэг болон нийгмийн ажил зэрэг сэдвийн хүрээнд оюутнуудаа сургасаар ирсэн билээ.
Өргөн хүрээнд үр нөлөөгөө үзүүлэн боломжуудыг ихэсгэхийн тулд тус их сургууль нь холын зайны сургалт болон оройн ангиудад хичээл заадаг юм.
Вашингтоны Их Сургууль нь албан бусаар Юу-Даб хэмээн танигдсан ба түүний оюутнууд, спортын багууд, төгсөгчид нь “Хаскинууд” хэмээн нэрлэгддэг билээ.
Вашингтоны төгсөгчдийн дунд дөрөв харин ажилчдын дунд долоон Нобелийн шагнал хүртсэн хүмүүс байдаг билээ. Хамгийн сүүлд энэхүү шагналыг хүртсэн хүн бол 2004 онд анагаахын шагналыг авсан Вашингтоны профессор Линда Бак юм. Мөн түүнчлэн найман Пулитцерийн Шагналын ялагчид тус их сургуулийн төгсөгчдийн дунд байдаг билээ. Тэдгээрийн хамгийн нэр хүндтэй төгсөгч нь Мэрилин Робинсон юм. Бусад нэр хүндтэй Вашингтоны төгсөгчдийн тоонд МайСпэйсийн үүсгэн байгуулагч Крис ДеВольф, жүжигчин Жим Кавиезел болон зодолдох урлагийн мастер Брүс Лий нар ордог юм.
Сеатл хот нь Канадын хилээс өмнө зүгт 100 милийн зайд Пюжет Соунд болон Вашингтон Нуурын голд байрладаг ба 650,000 хүн амтай билээ. Энэхүү хот нь технологийн компаниудын гол төв бөгөөд энд Амазон болон Майкрософтын удирдлагын төв байрнууд байрладаг байна.