universities

Inter-American Development Bank

Америк Хоорондын Хөгжлийн Банк (АйДиБи) нь Латин Америк болон Карибын иргэдийн амьдралыг сайжруулахын төлөө ажилладаг юм. Ядуурлын хэмжээ болон тэгш бус байдлыг багасгахын төлөө ажиллаж буй улс орнуудад санхүү ба технологийн тусламжаар дамжуулан бид эрүүл мэнд, боловсрол болон дэд бүтцийг сайжруулахад тусалдаг. 

Бидний зорилго бол тогтвортой, цаг уурт сөрөг нөлөөгүй хөгжлийг бий болгох юм. Бид 1959 онд үйл ажиллагаагаа явуулж эхэлсэн бөгөөд өнөөдөр бид Латин Америк болон Карибын хөгжлийг санхүүжүүлдэг гол эх үүсвэр нь юм. Бид зээл, тэтгэлэг тэтгэмж болон технологийн тусламжаар хангахаас гадна маш том хэмжээний судалгаа шинжилгээнүүд явуулдаг билээ. Бид мэдрэгдэхүйц үр дүн бүтээхийг зорьдог ба нэгдмэл, уян хатан ба хариуцлагатай байдлын чанарыг хамгийн дээд цэгт хүргэхийг эрмэлздэг билээ.

АйДиБи нь өндөрт үнэлэгддэг цахим болон нүүр тулж ажилладаг сургалтуудаараа дамжуулан эдийн засаг болон нийгмийн хөгжлийн талаарх мэдлэгийг бусдад түгээхийг зорьдог юм. Мөн түүнчлэн бид цуврал Том Хэмжээний Нээлттэй Цахим Хөтөлбөр (ЭмӨүӨүСи)-үүдийг бүтээсэн юм. Тэргүүлэгч их сургуулиудтай хамтран зохион байгуулдаг хэд хэдэн хөтөлбөрүүд гэх мэтчилэн одоогоор боломжтой байгаа хөтөлбөрүүд нь цаг хугацаа өнгөрөхийн хэрээр ихэссээр байх болно.