Нотр Дамын Их Сургууль нь АНУ-н Индиана мужид байрладаг бөгөөд Конгрегацийн Холи Кросс хэмээх тушаалын дагуу номлогч Реверанд Эдвард Эф. Сорин 1842 онд тус их сургуулийг Америкийн агуу Католик их сургуулиудын нэг болгох зорилготойгоор үүсгэн байгуулжээ.
1967 он хүртэл Холи Кроссын номлогч тус их сургуулийн захирлаар ажилласан ба энэ үеэс эхлэн тус их сургуулийн захиргаа шашны болон шашны бус ивээн тэтгэгч болон судлаачидтай болжээ. Өөрийн итгэл үнэмшил болон зан заншилдаа үнэнч хэвээр үлдэхийн зэрэгцээ тус их сургууль нь “шашны итгэл үнэмшлээ хүндэтгэн дагадагын адилаар шинжлэх ухаанд ижил хэмжээгээр итгэнэ” хэмээсэн бөгөөд “бодит үнэн баримттай ертөнцийн үнэ цэнийн” төлөө тэмцдэг юм.
Өнөөдөр энэхүү хувийн судалгааны институт нь 67 бакалаврын зэргийн хөтөлбөрүүдийг дөрвөн коллежууддаа заадаг байна. Эдгээрт Урлаг болон Үсгийн Коллеж, Шинжлэх Ухааны Коллеж, Мендоза Бизнесийн Коллеж, болон Инженерчлэлийн Коллежууд ордог юм. Мөн түүнчлэн Архитектурын Сургууль, Хичээлүүдийн Эхний Жил ба Их Дээд Боловсролын Сургуулиудын байрладаг Нотр Дам нь нийт 12,000 оюутнуудтай юм.
Тус их сургуулийн Их Дээд Боловсролын Сургууль нь 1918 онд үүсгэн байгуулагдсан бөгөөд Инженерчлэл, Хүмүүнлэгийн Ухаан, Шинжлэх Ухаан болон Нийгмийн Ухаан гэсэн дөрвөн хэсэгт хуваагддаг байна. 30 салбаруудаас бүрдсэн ба 2,000 оюутнуудтай тус сургууль нь 26 докторын зэрэг, 11 магистрын зэрэг, 4 мэргэжлийн магистрын зэргүүдийг олгодог юм. Нийт оюутнуудын ойролцоогоор 97 хувь нь Их Дээд Боловсролын Сургуульд нь 100% төлбөрийн хөнгөлөлт авдаг байна.
Тус их сургуулийн байр нь 1,261 акр талбайд байрладаг бөгөөд 3,3 тэрбум долларын үнэ бүхий 171 барилга байгууламжуудтай билээ. Уг их сургууль нь 1.5 тэрбум долларын үйл ажиллагааны зардлын төсөвтэй байдаг ба 10 гаруй тэрбум долларын хандивын орлоготой юм. Тус их сургууль нь гадаад хүчин зүйлс болон судалгааны шагналууддаа 130 сая гаруй поундыг зарцуулдаг байна. Энэхүү хөрөнгө оруулалтын ихэнх нь засгийн газраас ирдэг ба үлдсэн нь аж үйлдвэрлэл, сайн үйлсийн сан болон бусад ивээн тэтгэчдээс ирдэг юм.
Олон улсын хэмжээнд Нотр Дам нь дэлхийн 90 гаруй улс орны 1,100 гаруй гадаад оюутнуудыг татдаг байна. Мөн түүнчлэн тус их сургууль нь 350 гаруй олон улсын тэтгэлгийн эздийг өөрийн олон академик салбаруудад суралцуулдаг билээ.
Тухайн их сургуулийн бакалаврын зэргийн оюутнуудын хагасаас их хувь нь тус их сургуульд суралцах хугацаандаа нэг жилийг гадаадад өнгөрүүлдэг юм. Эдгээр гадаадын улс орнуудад Австрали, Бразил, Хятад, Франц, Израиль, Уганда болон бусад маш олон орнууд багтдаг байна.
Тус их сургуулийн олон улсад эзлэх байр сууриас гадна Нотр Дамын Их Сургууль нь зургаан ‘Глобал Гэйтвэйз’ хэмээх Бээжин, Чикаго, Дублин, Иерусалим, Лондон болон Комд байрлалтай боловсрол болон соёлын солилцоонд зориулагдсан сүлжээнүүдтэй билээ.