universities

University of Chicago

Оюун ухааны газар

Чикагогийн Их Сургууль нь 1890 оноос эхлэн шинэ бодох аргуудыг бий болгосоор ирсэн хотын судалгааны их сургууль юм. Асуултуудад чөлөөтэй ба нээлттэй байдаг байдал маань судлаачидыг бидний дэлхий даяар тархсан их сургуулийн байрнуудад татдаг байна.

Дэмжлэг үзүүлэх боловсрол

Ямарваа нэгэн зүйл хийхдээ бид илүү гүнзгий судалж, урагшаа тэмүүлж бас илүү том асуултуудыг асуухыг хүсдэг төдийгүй бүх хүн төрөлхтний амьдралыг баяжуулахын тулд мэдлэгээ бататгахыг эрмэлздэг. Бид оюутнуудаа нийтлэг үзэл бодлуудыг сорин шинэлэг санаа бий болгохын төлөө яавхыг нь дэмждэг.

  • Бакалавр

Коллежийн оюутнууд бидний эрчимжүүлсэн хичээл хоорондын Үндсэн хөтөлбөрийн дагуу шүүн тунгаах, задлан шинжлэх болон бичих чадваруудаа хөгжүүлдэг юм.

  • Магистр

Таван салбарууд болон зургаан мэргэжлийн сургуулиудын магистрын оюутнууд өөрсдийн санаануудаа бусад ЮЧикагогийн гишүүдтэй хамтран туршиж үздэг ба академи, аж үйлдвэрлэл, ашигийн бус байгууллагууд болон засгийн газрын дараагийн үеийн манлайлагчид болцгоодог билээ.

Нэр хүндтэй төгсөгчид болон багш ажилчид

Олон төрлийн хүмүүсээс бүрдсэн ажилчид болон оюутнуудын бүрэлдэхүүнийг нэг зуунаас илүү удаан хугацааны турш нэгтгэсэнээр Чикагогийн Их Сургууль нь дэлхийн хамгийн содон – ба хүндэтгэгдсэн – ухаалаг хамт олныг бүрэлдүүлжээ. Багш ажилчид, судлаачид болон төгсөгчид маш олон үндэсний медал болон хамтран ажиллах саналуудаас гэдна 90 Нобелийн Шагналууд болон 50 МакАртурын “суут ухаантан тэтгэлэг” хүртэж байжээ.

Бидний бүтээлч оюутнууд ба төгсөгчид шинэчлэлийг дагуулж, олон улсын яриаг өрнүүлж шилдэг урлагийн бүтээлүүдийг бий болгодог юм. Төгсөгчид болон багш ажилчид, илтгэгчид ба докторын зэрэгтнүүд компаний захирал, их сургуулийн захирал, улсын хуульч, суут зохиолч болон сансрын нисгэгч болдог билээ.

Олон улсын нөөц баялагийн сүлжээ

ЮЧикаго судлаачид болон гишүүд бидний дэлхий ертөнцийг харах үзэл бодлыг өөрчлөн хувиргадаг.

Европ болон Азийн судалгаа шинжилгээ ба сургалтын гол их сургуулийн хувьд бидний Их Сургуулийн төвүүд сэтгэл хөдөлгөм ба шинэлэг академик хөтөлбөрүүд, хуралууд болон олон нийтийн илтгэлүүд тахвихаас гадна ЮЧикагогийн төгсөгчид болон бусад найзуудтай танилцах боломж олгодог өдөрлөгүүд явуулдаг байна. Бидний оюутнууд болон бгш ажилчид төдийгүй төгсөгчид, зочилж буй эрдэмтэд болон олон нийтийн академик гэрийн хувьд уг төвүүд нь солилцоо, харилцан яриа болон хамтран ажиллагааны уулзалтын газар нь болдог юм.

  • Бээжин дахь төв
  • Дэли дахь төв
  • Хонг Конг дахь төв
  • Парис дахь төв

Энэхүү их сургууль нь Аргонне Үндэсний Лаборатори болон Ферми Үндэсний Хурдасгуур Лабораторийг эзэмшдэг, Далайн Биологийн Лабораторид шууд хяналт тавидаг ба Аварга Мегаллан Дурангийн Байгууллагын үүсгэн багуулсан хамтрагч юм. Эдгээр харилцаа холбоонууд ЮЧикагогийн ажилчид болон оюутнуудыг дэлхийн тэргүүлэгч судлаачид болон байрнуудтай холбодог байна.

  • Аргонне Үндэсний Лаборатори
  • Ферми Үндэсний Хурдасгуур Лаботари
  • Далайн Биологийн Лаборатори
  • Аварга Мегаллан Дурангийн Байгууллага

Шинэчлэл ба нөлөөлөл

Бид одоогийн болон ирээдүйн үеүүдийн ашиг тусын төлөө шинэ санаануудыг бүтээдэг. ЮЧикагогийн судлаачид хорт хавдар болон удамшилын хоорондох холбоог олж нээсэн, эдийн засгийн онолуудыг үндэслэсэн ба найдвартай өндөр чанарын хотын сургуулиудыг бүтээх хэрэгслүүдийг хөгжүүлсэн зэрэг нээлтүүдийг удирдан явуулжээ.

Энтредренер ба Шинэчлэлийн Полски Төв нь ЮЧикаго дахь эрсдэлтэй ажил хэрэг бий болголт болон технологио олон нийтийн зах зээлд гаргахыг удирддан явуулдаг юм. Боловсрол, хамтын ажиллагаа болон шинэ ажил хэргийн дэмжлэгээр дамжуулан Полски Төв нь мэдлэг ба энтрепренерчлэлийг дээшлүүлэн, судалгаа шинжилгээний олон нийтэд хүртээх явцыг түргэсгэн, ЮЧизагогийн хамт олонд шинээр эхэлсэн бизнесийг хөгжүүлэх болон бүтээх түвэгтэй үйл явцыг удирдахад тусалдаг билээ.