universities

University of British Columbia

Британи Колумбын Их Сургууль буюу ЮуБиСи нь сургалт болон судалгааны олон улсын төв бөгөөд дэлхийн шилдэг 20 нийтийн их сургуулиудын нэгт жагссаар ирсэн ба саяхан Хойд Америкийн хамгийн их гадаад сурагчидтай их сургуулиар танигдсан билээ.

1915 оноос хойш Tuum Est (Энэ бол чинийх) хэмээх уриаг хорвоо ертөнцийг сайжруулах хүсэл эрмэлзэлтэй хүмүүсийг урин дуудан туслахыг өөрсдийн үүргээ болгосноо албан ёсоор тунхаглажээ. Үүний үр дүнд ЮуБиСи-н оюутнууд болон багш ажилтнууд нь шинэчлэл рүү тэмүүлэн одоогийн нөхцөл байдлыг сорьсноор ололт нээлт, шинийг эрмэлзэх ба бүх зүйлд идэвхтэй байдлаараа эхэнд ордог юм. ЮуБиСи нь зоримог хүчтэй санаа, сониуч зан болон санаачлагатай байдлыг зоригжуулан дэмжин оюутнууддаа өөрсдийн хамгийн сайн ур чадвараа олж нээхэд нь тусалдаг байна.

16 салбар, 18 сургууль болон 2 коллежтой ЮуБиСи-н багш болон ажилтнууд нь 150-с олон орны суралцагчиддаа сайжирч дэвшин дэлхий ертөнцөд эерэг өөрчлөлтийг бий болгохын төлөө суралцах боломжийг олгодог байна. Жил бүр авдаг судалгааны хөрөнгө оруулалтын 600 сая доллараар ЮуБиСи-н судлаачид аж үйлдвэрүүд, их сургуулиуд болон төр засгийнхантай хамтран мэдлэг боловсролоо дээшлүүлэн хязгааргүй их шинэ бүтээгдэхүүн, эмчилгээ, үйлчилгээнүүдийг зохион бүтээхийг зорьдог билээ.

ЮуБиСи нь Ванкувер болон Британи Колумбын Оканаган Хөндийн зүрхэн хэсэгт болох Келовна-д байрлалтай хоёр их сургуулийн байртай юм. Мөн түүнчлэн Ванкуверт ЮуБиСи Робсон Талбай болон Цахим Сүлжээний Мэдээллийн Төв байдаг байна. Тус их сургууль нь Анагаах Ухааны Салбарын оюутнууддаа Британи Колумб дахь 80 гаруй дадлагын газруудад эмнэлгийн мэдлэгийг олгодог. Үүнээс гадна Хонг Конг дахь ЮуБиСи-н Ази Номхон Далайн Орон Нутгийн Оффис болон Энэтхэгийн Шинэ Дели дахь Лиаисон Оффис нар нь сургалт болон судалгаа шинжилгээний хамтралыг дэмждэг ба гадаад төгсөгчдийнхөө идэвх оролцоог сайжруулахыг эрмэлздэг байна.