universities

The University of Michigan

1817 онд байгуулагдсан нийтийн их сургууль болох Мичиганы Их Сургууль нь хөдөө тосгоны хэв маягтайгаар эхэлсэн юм. Детройтын баруун зүгт байрлах Анн Арбор дахь сургуулийн байранд сургуулийн ажилчдын үнээнүүд бэлчдэг байсан бөгөөд 1845 он хүртэл ойролцоо тарьсан буудай нь сургуулийн цэвэрлэгчийн урамшуулалт цалин болдог байв.

1886 он гэхэд тус их сургууль нь улсынхаа хамгийн том их сургууль нь болжээ. Өнөөдөр Мичиганы Их Сургууль нь АНУ дахь хамгийн том судалгаа шинжилгээний их сургуулиудын нэг билээ. Өмнөх төгсөгчдийн дунд Америкийн ерөнхийлөгч асан Жералд Форд; Гүүглийн хамтран үүсгэн байгуулагч Ларри Пэйж; Дарт Вэйдерийн дуу оруулагч, жүжигчин Жэймз Эрл Жонс нар ордог байна.

Уг их сургуулийн спортын уламжлал 1865 онд эхэлсэн юм. Мичиганы Хүн чононууд хэмээх нэрээр олонд танигдсан тус их сургуулийн спортын багууд нь 12 спортын төрөлд 50-с олон үндэсний аваргын шагналууд авч байжээ. Яагаад Хүн чоно хэмээх нэртэй болсон шалтгаан нь нууцлагдмал хэвээр байгаа билээ. Энэхүү хочийг 19-р зууны дунд үеэр авсан хэдий ч хамгийн анхны хүн чоныг харсан баталгаатай тохиолдол Мичиган мужид 2004 оныг хүртэл илрээгүй юм.

Мичиганы эрхэм зорилго бол Мичиганы хүмүүс болон дэлхий ертөнцөд “бүтээх, харилцах, хадгалах болон мэдлэгээ ашиглах, урлаг болон эрдмийн үнэ цэнийг чухалчлахын зэрэгцээ одоог уриалан дуудах, ирээдүйг хөгжүүлэх удирдагч манлайлагчид болон иргэдийг бий болгох”-ын төлөө зүтгэх юм. Тухайн их сургууль нь 250 бакалаврын зэргийн мэргэжлүүд, 100 докторын, 200 магистрын хөтөлбөрүүдийг төдийгүй 1,400 гаруй оюутны клубтэй юм.

Энэхүү их сургууль нь гайхамшигтай уламжлалуудаар дүүрэн билээ. Их сургуулийн талбай дээр маш болгоомжтойгоор нэг өнцөг дээр нь тогтоосон  “The Cube” хэмээх маш том хар биет зүйлийн хүнд жинг нь үл харгалзан оюутнууд хялбархан эргүүлж болдог юм. Нэгэн домгоор бол өглөө болгон захирал нь үүнийг бага зэрэг түлхэн эргүүлснээр сургуулийн үйл ажиллагаа асуудалгүй явагддаг хэмээжээ.

Суралцагчид анх Мичиганд ирэхдээ “албан ёсны хүн чоно” болохын тулд их сургуулийн усан оргилуур дундуур алхдаг юм. Мөн төгссөнийхөө дараа тэд усны эсрэг зүг рүү нь алхаж сургуулиасаа салан мэргэжлийн ертөнцөд хөл тавьж буйгаа илтгэдэг. Үүнээс гадна тус их сургуулийн төвд байрлалтай “М” үсгэн дээр гишгэвэл шалгалтаа муу өгнө хэмээдэг байна.