Сан Диего дахь Калифорнийн Их Сургууль буюу ихэвчлэн ЮуСиЭсДи хэмээн товчлогддог нийтийн дээд боловсролын институт нь Америкийн Нэгдсэн Улсын Сан Диегогийн Ла Жолла нийгэмлэгийн зүрхэн хэсэгт байрладаг юм. 1960 онд тус их сургууль нь хотын болон Женерал Дайнамикс хэмээх Америкийн агаар ба сансрын корпорацын хандиваар үүсгэн байгуулагджээ.
Уг институт нь бусад 9 хагас бие даасан нийтийн институтүүдийн хамтаар мужийн хэмжээний Калифорнийн Их Сургуулиудын системийн нэгэн хэсэг билээ. ЮСиЭсДи нь Айви Лийгийн хувийн коллежуудын сургалтын чанартай ижил хэмжээний боловсролыг оюутнууддаа өгөх зорилготой АНУ-н Нийтийн Айви коллежуудын нэг юм.
Судалгаа шинжилгээний ажлуудад маш том хувь нэмэр оруулдгийн хувьд тус их сургууль нь 6 бакалаврын зэргийн сургуулиудтай билээ. Мөн түүнчлэн тухайн их сургуульд 3 бакалавраас дээш түвшний сургуулиуд, 2 анагаахын төвүүд болон дэлхий дээрх хамгийн том газар судлалын ба тэнгис судлалын институт болох алдарт Скриппс Ошеанографийн Институт байдаг байна.
ЮуСиЭсДи-н гайхалтай талуудын нэг бол түүний хангалттай их хөрөнгө оруулалт авдаг олон судалгааны институтүүд юм. Тус хөрөнгө оруулалт нь ойролцоогоор 30,000 шинэ төрлийн ажлуудыг бүтээн, патентлагдсан технологиудыг худалдаанд гарган их хэмжээний ашиг олоход хүргэсэн бөгөөд ЮуСиЭсДи-н охин компаниудаар удирдуулсан 600 гаруй шинэ байгууллагуудыг бүтээжээ.
Хамтын ажиллагааг ихэсгэн харилцаа холбоог дэмжихийн тулд оюутнууд болон ажилчид нь 1500 акр талбайтай үндсэн их сургуулийн байрны нэгэн хэсэгт хамт амьдардаг байна. Мөн түүнчлэн оюутнууд нь эвкалипт ой, аквариум болон музей зэрэг ЮуСиЭсДи-н амарч хөгжилдөх газруудаар зочлох боломжтой юм.
ЮуСиЭсДи дахь оюутны амьдрал хөгжимд дурлагчдын хувьд гайхамшигтай байдаг юм. Учир нь өмнө нь Маклмор болон Снүүп Дог нар тоглолт хийж Халлабалуу хөгжмийн наадам нь тус их сургуульд жил бүрийн 11-р сард зохион байгуулагддаг юм. Спортын фанатууд рагби, мөсөн хоккей болон теннис гэх мэтчилэн спортын тэмцээнүүдэд тус их сургуулийг төлөөлөн тоглодог 23 өрсөлдөөнтэй багуудыг дэмжих эсвэл бүр тэдгээр багуудын хамт тоглох боломжтой байдаг байна.
ЮуСиЭсДи нь 170,000 төгсөгчид болон ажилчидтай (15 Нобелийн Шагналтнуудыг оруулаад) юм.