1870 онд Праша улсын Ханхүү Вильям хандивын сангаараа Рейн Тосгоны хаа нэгтээ технологийн институт байгуулахыг шийдвэрлэн Ар Ви Ти Эйч Аахены Их Сургуулийг үүсгэн байгуулахаар болжээ. Гэвч эцэстээ орон нутгийн банкууд болон даатгалын компаниудыг санхүүжүүлэхийн тулд Аахен хотод тус сургуулийг барихаар болсон юм. 1865 онд барилгын ажил эхлэн Франц-Прашагийн Дайны үеэр уг их сургууль нь 223 сурагчидтай үйл ажиллагаагаа эхлүүлсэн юм. Тухайн их сургууль нь инженерчлэл болон орон нутгийн уул уурхайн салбарт голчлон анхаарлаа хандуулдаг байжээ.
Герман улсын баруун зүгийн хамгийн чухал хот болох Аахен нь Европын зүрхэн хэсэгт оршдог бөгөөд Голланд ба Белги улсуудын хилтэй маш ойролцоо байрладаг учир Ар Ви Ти Эйч Аахен буюу Rheinisch-Westfälische Technische Hochschule Aachen нь олон улсуудын соёл болон хэлнээс асар их ач тус хүртдэг байна. Философи болон анагаахын шинжлэх ухаааны салбарууд нь 1960-д оны үед тус их сургуульд нээгдсэн хэдий ч уг их сургууль нь инженерчлэл болон байгалийн ухаанаараа олонд танигдсан билээ. 2017 оноос хойш уг их сургууль нь өөрийн хоттойгоо хамтран жил бүр алдарт Инженерчлэлийн Шагналыг тухайн салбарын чухал онцгой нэгэнд өгдөг болсон юм.
Тус их сургууль нь үргэлж аж үйлдвэрлэлтэй хүчтэй холбоотой байснаар Силикон Валлитай дүйцэхүйц хэмжээний Европын Силикон Валлиг бий болгож судлаачиддаа хангалттай хэмжээний гадаад хөрөнгө оруулалтыг бий болгожээ. Аахен хот нь их сургуулиас үүдэн бий болсон компаниуд болон инженерчлэлийн фирмийн албан газруудаараа Германы ноёрхогч хот юм.
Дэлхийн анхны аэродинамик хоолой болон эгэл бөөмийн хурдасгуур нь Ар Ви Ти Эйч Аахенд бүтээгдсэн юм. Тус их сургуульд бий болсон бусад агуу нээлтүүдийн нэг бол дизелийн тортог зайлуулагчтай туршилтын нисэх онгоц билээ.
2020 оны төлөвлөгөөндөө тус их сургууль нь хичээл хоорондын судалгаа шинжилгээг дэмжихийг оруулж өгсөн юм. Энэ нь олон талт шинж чанар, олон улсын холбоо болон байгалийн ухаантай нийлээд Ар Ви Ти Эйч Аахены судалгаа шинжилгээний паркийн гол дөрвөн онцлог шинжийг бий болгодог байна. Мөн тус их сургууль нь Германы тэргүүлэгч технологийн их сургууль ба Европын таван хамгийн сайн их сургуулиудын нэг болохыг зорьж байгаа юм.