universities

Rice University

Райс Их Сургууль нь Техасын Хьюстон дахь бакалаврын зэргийн оюутнууддаа голчлон анхаардаг ба уламжлалт бус шинэлэг сэтгэлгээгээрээ алдартай их сургууль юм. Райсийн анхны захирал Эдгар Оделл Ловетт “[Бид заавал] чанараа ихэсгэн тоогоо бага байлгах хэрэгтэй” гэж хэлсэн ба өнөөдөр ч гэсэн хэдхэн мянган оюутнууд тус сургуульд суралцдаг билээ.

Ловетт нь сурагч болон багш ажилчид нэг газар амьдран, хооллож, суралцдаг орчинтой коллежийн системийг анх нэвтрүүлжээ. Оюутнуудын 70% болон бүх эхний жилдээ суралцаж буй оюутнууд 300 акр талбайтай их сургуулийн газарт амьдардаг ба бүгд 11 коллежуудын нэгийнх гишүүн болдог юм. Тус их сургуульд ямар ч тусдаа хамтран амьдардаг бүлэг оюутнууд эсвэл сонирхол зэргээрээ нэгдэн хамтран амьдардаг хүмүүс байдаггүй, өөр өөр төрлийн мэргэжил болон настай оюутнууд бүгд хамт их сургуульдаа амьдардаг билээ.

Райс нь Архитектур, Гүнзгийрүүлсэн Судлал, Инженерчлэл, Хүмүүнлэгийн Ухаан, Бизнес, Хөгжим, Байгалийн Шинжлэх Ухаан, Нийгмийн Ухаан хэмээх найман сургуулиудтай ба эдгээр сургуулиуд нь зургаа нэгийн харьцаатай оюутнууд болон багш ажилчидтай бөгөөд дунджаар нэг ангид нь 14 оюутнууд байдаг байна. Райс нь үйл ажиллагаагаа эхлүүлснээс хойш оюутнууддаа итгэл хүлээлгэсэн учир одоог хүртэл тэднийг шалгалтын үеэр хянадаггүй юм. Райсийн түүх 1891 онд бизнесмен Виллиам Марш Райсийг нас барсны дараа Уран Зохиолын Дэвшилд зориулан Виллиам Марш Райс Институтийг байгуулах гэрээслэл үлдээснээс эхэлжээ. 1900 онд тэрээр өөрийн зарцын гарт амь үрэгджээ. Тэр зарц түүний хөрөнгийг хууль бусаар авахыг төлөвлөж байсан боловч бүтэлгүйтэн 1912 онд Райс Их Сургууль 77 оюутнууд (эмэгтэй оюутнуудыг оролцуулаад) болон 12 багш ажилчидтайгаар байгуулагджээ.

Судалгаа шинжилгээний ажлууд зөвхөн багш ажилчдад зориулагдаагүй ба тус их сургуулийн оюутнууд мөн эдгээр үйл ажиллагаануудад оролцдог байна. Райс Их Сургууль нь Нанотехнологи, хиймэл зүрх болон Бакибаллуудыг бий болгоход маш том хувь нэмэр оруулсан юм.

Райсийн төгсөгчдийн тоонд хэд хэдэн АНУ-н Конгрессын гишүүд болон Тэнхимийн Нарийн Бичгийн Ажилтнууд, есөн сансрын нисгэгч, есөн Мэжор Лийг Бейсболлын тоглогч, хоёр Нобелийн Шагналтан болон дөрвөн уран зөгнөлт уран зохиолын дүрүүд ордог байна.

Тус их сургууль нь нарийн боловсруулсан хошигнол хийдэг заншилтай билээ. Үүний тод жишээ бол 1988 онд гурван инженер, гурван шинжлэх ухаанч болон нэг Англи хэлний мэргэжлээр сурч буй оюутан гар нийлэн их сургуулийн 2,000 поунд Виллиам Марш Райсийн хөшөөг 180 градус эргүүлэх төлөвлөгөөгөө амжилттай биелүүлсэн явдал юм.

Райсийн хачин жигтэй, галзуу зан заншлуудад 1957 оноос эхлэлтэй Шар Айрагтай Унадаг Дугуйн их сургууль доторх уралдаан болон уултын тэмцээнүүд ордог билээ. Гэвч өнөө үед шинээр гарсан спиртийн төрлийн уух зүйлсийн тухай хуулийн заалтуудаас болж ихэнх оюутнууд шар айрагны оронд ус уудаг байна.