universities

Princeton University


Тус Айви Лийгийн их сургууль нь оюутнууддаа бүтэн дөрвөн жилийн суралцах хугацааных нь турш их сургуулийн дотуур байранд амьдрах боломжийг олгодог ба бакалаврын зэргээр суралцагчдын 98 хувь нь их сургуулийн байранд амьдардаг байна.  Оюутнуудын бүрэлдэхүүн маш жижиг бөгөөд нийт 10,000-с бага оюутнуудтай ба тэдгээрийн 12 хувь нь гадаад оюутнууд байдаг байна.

Принстон нь 40 Нобелийн шагналтнууд, 17 Үндэсний Шинжлэх Ухааны Медаль хүртэгчид болон таван Үндэсний Хүмүүнлэгийн Медаль хүртэгчидтэй дэлхийн тэргүүлэгч судалгааны их сургуулиудын нэг билээ. Хамгийн сүүлийн жилүүдэд Нобелийн шагнал хүртсэн ажилчдын тоонд химич Томас Линдал болон Осаму Шимомура, эдийн засагч Паул Кругман ба Ангус Деатон болон физикч Артур МакДональд болон Дэвид Гросс нар багтдаг байна. Нобелийн шагнал хүртсэн төгсөгчдөөс дурдвал физикч Ричард Фейнман ба Роберт Хофстрадтер, химич Ричард Смаллей болон Эдвин МакМиллан зэрэг нэр хүндтэй хүмүүс байдаг билээ.

Принстон нь Жеймс Мадисон болон АНУ-н засгийн газрын ордон руу орохоос өмнө уг их сургуулийн захирал асан Вүүдров Вилсон хэмээх хоёр Америкийн ерөнхийлөгчдийг сургаж байжээ. Бусад нэрд гарсан төгсөгчдийн тоонд Мишел Обама, жүжигчид Жимми Стюварт болон Брүүк Шийлдс, Амазоны үүсгэн байгуулагч Жефф Безос болон Аппологийн сансрын нисгэгч Пит Конрад нар ордог байна. Үргэлж дэлхийн шилдэг 10 их сургуулиудын нэгд жагсдаг Принстоны Их Сургууль нь Америкийн хамгийн алдартай архитектурчдын гаргасан загвараар бүтсэн цэцэрлэгт хүрээлэн мэт үзэсгэлэнтэй их сургуулийн барилга байгууламжууд төдийгүй өөрийн таних тэмдэг болсон барилгуудаараа алдартай билээ. Жишээлбэл тус их сургуулийн Левис Номын Сан нь Франк Геригийн гаргасан загвараар бүтсэн ба Принстоны маш олон шинжлэх ухааны бүтээлүүдийг агуулдаг юм. Тус их сургуулийн МакКартер Театрын Төв нь улсын шилдэг орон нутгийн театраар тодрон Тони Шагналыг хүртжээ.

500 акр талбайг эзэлдэг Принстоны их сургуулийн газар нь 14 сая эд зүйлсийг агуулсан 10 номын сантай нийт 180 барилгуудыг багтаадаг байна. Жил бүр 2 тэрбум долларын орлого олдог нээлттэй их сургуулийн өдөрлөгөөр 800,000 зочид ирдгээрээ хүмүүсийн дунд алдартай билээ. 30,000 хүн амтай Принстоны газар нутгийн модоор хүрээлэгдсэн гудамжнууд, өргөн сонголт бүхий дэлгүүр, зоогийн газар болон цэцэрлэгт хүрээлэнгүүдэд хүмүүс татагддаг тул тус газар нь олон нийтийн ихээхэн зорьдог газруудын нэг билээ.

Нью Йорк болон Филадельфиэс Принстон руу тогтмол явдаг “Динки” галт тэргээр уг хоёр хотууд руу болон буцаад Принстон руу ганцхан цаг маш хялбар явж очих боломжтой юм. Принстон нь байнга оюутнууддаа уг хоёр хотуудад үзүүлбэр, тоглолт болон биеийн тамирын өдөрлөгүүдэд очих боломж олгодог билээ.